Хүмүүс: |
Хорьж болдоггүй хорин нас гэж манайхан ярьдаг. Тэгвэл 21 нас хүрээгүй залуус хүссэн хүсээгүй ч эрх чөлөөгөө хасуулах болох нь. Битлзийг шүтдэг хотын шинэ мэр Бат-үүл саяхан шийдвэр гаргаж, 21 нас хүрээгүй хүүхэд залуусыг бар цэнгээний газруудаар үйлчлүүлэхийг тас хорьжээ.
Засаг ноёны захирамжыг зөрчсөн хэнбугай ч шууд цагдан хорино, аж ахуйн нэгжийг эрхийг цуцалж хаана. Одоо хотыг 40 мянгатын атаман буурал Бат-Үүл захирч байна. Урьдын юм ул болсон. Улаанбаатар өөр болсон шүү, одоо та нарын давардаг цаг өнгөрсөөн, 21-ээс доош настнууд аа.