A Cool: ”Зөөлөн хайр” дуугаа аавдаа зориулж бичсэн

2012/11/09
Share |
Хүмүүс:
A Cool: ”Зөөлөн хайр” дуугаа аавдаа зориулж бичсэн

Түүнээс хамгийн сүүлд ямар ном уншсан бэ гэхэд Ф.М.Достоевскийн “Гэм зэм”-ийг нэрлээд, “Үнэн гоё” хэмээн нүд
 ирмэн, эрхийгээ гозойлгосон юм. Тайзан дээр сайхан дуулаад л явж байвал таарах урлагийн хүнд хамаа ч үгүй байж болох л дэлхийн сонгодог зохиолын оргилуудын нэг “Гэм зэм” шүү дээ.

Хэрхэн баяжих, яаж нэр алдрын оргилд хүрэхийг зааж сургасан номонд шимтэгчдийн нэг байгаагүй нь A Сool-ыг энгийн, чадварлаг, авьяаслаг гэх мэт цуварсан гуншингаас илүү тэйгээр суга өргөх шалтгаан мөн биз ээ.

Маргааш “UB palace”-ийн их танхимд “Зөөлөн хайр” нэртэй анхны бие даасан тоглолтоо хийх гэж буй түүнтэй бэлтгэлийнх нь цагаас хугаслан байж ярилцсанаа хүргэе.

-Анхны бие даасан тоглолтоо хийх гэж байна. Энэ тоглолтыг A Сool болоод түүний фенүүд багагүй хүлээсэн болов уу. Хоног ойртох тусам догдлол, сандрал байх юм уу?

 

-Тийм ээ. Анхны тоглолтоо хийхийг олон жилийн өмнөөс хүсэж, мөрөөдөж байсан. Гэхдээ яг ингээд тулаад ирэхээр бодсоноос ч илүү хариуцлага шаарддаг юм байна. Зөвхөн надаас бус, олон хүний хамтын хөдөлмөрөөс шалтгаалах учраас анхны тоглолтоо чанартай хийхийг хичээж байна. Сэтгэл хөдлөл байна аа, байна. Гэхдээ түүнийгээ хэт их гаргаад байвал яг тоглолтын үед сэтгэл хөдлөлөө барьчих болов уу гэж бодоод, дарж байгаа.

 

-Тоглолтын гол онцлог юу байх вэ. Манайхны хэлдгээр амьдаараа дуулах уу?

 

-Мэдээж бүх дуугаа амьд хөгжимтэй дуулна. Амьд хөгжимтэй тоглолт нэг л өөр мэдрэмж төрүүлдэг шүү дээ. Анхны тоглолт маань миний дотоод ертөнцийн илэрхийлэл байхаараа онцлог. Энд тэндээс дуучин урьж авчрах бус, 100 хувь миний дуунууд эгшиглэх юм. Дээрээс нь мэдээж надтай хамтран уран бүтээл хийж байгаа хүмүүс болон бүжигчид байна. Хүн бүрд зөөлөн хайрыг мэдрүүлсэн гайхамшигтай үдэш болно гэдэгт итгэлтэй байгаа.

 

-A Сool хүний ганц хүү гэсэн. Энэ мөчид магадгүй хамгийн их баярлаж, хүүгээрээ бахархаж байгаа хүн бол ээж тань байх. Юу гэж хэлж байх юм?

 

-Арваннэгдүгээр сарын 9 бол ээжийн маань хувьд бахархлын өдөр байх нь гарцаагүй. Одоо бол “Тоглолтоосоо өмнө даарчих вий, хоолой нь өвдчих вий” гээд л өдөр бүр утасддаг. “Хүү нь ийм хүн болж өслөө” гэдгээ харуулж, ээждээ барих миний бэлэг энэ тоглолт юм.

 

-Анхны тоглолтоо хийх гэж байгаа залуу уран бүтээлч гэхэд 3000 хүний суудалтай “UB palace”-ыг сонгосон нь нэлээд зориг шаардах зүйл байх. Үзэгч хэр олон байх бол?

 

-Намайг дэмждэг, миний дуунд дуртай хүн олон байдаг. Тэгэхээр 3000 хүн бол найдвартай ирнэ гэж бодож байна. Гол нь намайг гээд зорьж ирэх тэр хүмүүсийг нэг тасалбарынхаа үнээр хэд хэдэн тоглолт үзсэн шиг тийм хэмжээнд сэтгэл дүүрэн гаргахын төлөө хичээж байна.

 

-Бүжиглэнэ биз?

 

-Бүжиглэнэ гээд бэлтгэл хийж л байна. Хүмүүс өөрсдөө ирээд үзвэл сонин байх болов уу.

 

-Багаасаа бүжиглэдэг байсан хүн яагаад дуучин болохоор шу луудсан юм бол. Танай гэрийнхэн дунд урлагийн авьяастай хүн бий юү?

 

-Манай эмээ бүжигчин байсан. Ер нь ээжийн талынхан дуу хууранд нэлээд дуртай. Аавын талын хамаатан садангууд ихэвчлэн сэхээтэн хүмүүс байдаг. Харин миний аав бөмбөр тоглодог, урлагийн их мэдрэмжтэй хүн байсан гэсэн. Тиймээс хүүд нь урлагийн хүн болох хүсэл сонирхол эрт төрсөн болов уу. Яагаад ч юм, долоо, наймдугаар ангиасаа би дуучин болохоор зориглосон. Шантармаар, хэцүү зүйл байсан. Гэхдээ зорилгоосоо ухраагүй тэмүүлснийхээ үр дүнд өнөөдөр бас нэг тодор хой хэмжээний амжилтад хүрсэн болов уу.

 

-Хоёр жилийн өмнө “Би дуучин болох болоогүй” гэж байсан. Одоо харин юу гэж хариулах бол?

 

-Дуучин болох замдаа нэгэн том шатаар алхах гэж байна. Гэхдээ энэ тоглолтын дараа ард түмэн надад ямар үнэлгээ өгөхөөс нэлээд зүйл шалтгаална. Ямар ч гэсэн залуустаа гэрэл гэгээтэй амьдрал, хүсэл мөрөөдөл, хайр дурлалын тухай дуугаараа ухаарал, эрч хүч өгсөөр байх болно.

 

-Зөөлөн хайрынхаа эзнийг олсон уу?

 

-Зөөлөн хайрын эзэн үү? Яг үнэндээ “Зөөлөн хайр” маань нэлээд хатуу хайрын тухай дуу шүү дээ. Надад одоо хайртай бүсгүй бий. Энэ хайр маань цааш хэр хол явахыг цаг хугацаа харуулах байх.

 

-“Ариунзаяа” хэмээх анхны уран бүтээлээ их түүхтэй, дурсамжтай дуу гэдэг юм билээ. Ихэнх дууныхаа үг, аяыг өөрөө хийсэн болохоор амьдралаас сэдэвлэсэн бүтээл олон байх, тийм үү?

 

-Бүх л дуу маань түүх дурсамжтай, нарийн утга учиртай. Залуу хүний хувьд амьдралаас мэдэрч байгаа зүйлүүдээ уран бүтээлээр илэрхийлэх нь цөөнгүй. Тэр болгоныг миний л адил залуу хүн бүр мэдэрдэг болохоор сэтгэлд нь илүү хүрдэг байх. Миний сэтгэлд хамгийн дотно, хүндэтгэлтэй дуу бол “Зөөлөн хайр”. Би энэ дуугаа аавдаа зориулж бичсэн. Тиймээс цомгоо, тоглолтоо энэ дуугаараа нэрлэсэн.

 

-“Аавдаа зориулж дуу хийх үү” хэмээн яг асуух гэж байсан юм. “Зөөлөн хайр”-ыг аавдаа зориулсан гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй байх. Цаашдаа ээж, аавын тухай дуу хийвэл өөрөө үг, аяыг нь хийнэ биз?

 

-Аав, ээжийн тухай сэдэв бол агуу том юм билээ. Би айхтар том зохиолч биш шүү дээ. Гэхдээ удахгүй ээжийн тухай сайхан дуу хийхээр болсон.

 

-СУИС-ийг бүжигчнээр төгссөн хүн дуучин болоод, тэр тусмаа үг, аяа өөрөө зохиож, тэр нь хүний сэтгэлд хүрэхийг мэдрэх сайхан байдаг байх.

 

-Залуу хүн өөрөө өөртөө л итгэх хэрэгтэй. Зоригтой, зорилготой байгаад хөдөлмөр лөж чадвал заавал амжилт ирдэг. Хэн надад мөнгө өгөх бол гээд зүгээр суулгүй, өөрөө тэр баялгийг бүтээх хэрэгтэй л гэж боддог. Өдий хүртэл би уран бүтээлээ хийхдээ өөрийнхөө хүч хөдөлмөрөөр болгоод л явж ирсэн.

 

-Олон улсын “Найрамдал” зусланд нэлээд хугацаанд багшилсан гэсэн. Одоо харин “Их засаг” их сургуулийн Маркетингийн албаны дарга. Уран бүтээлийнхээ хажуугаар эдгээрийг амжуулахад хэцүү байдаггүй юү?

 

-Хүн бүр дор дороо чадах зүйлээ хийгээд явах нь сайн ч миний бод лоор ганц өөрийгөө болгохоос гадна нийгэмдээ хэрэгтэй зүйл бүтээх нь чухал. Би Монголын залуучуудын холбоонд бас сонгуульт ажил эрхэлдэг. “Их засаг” дээр гэхэд өдөрт 09.00-18.00 цаг хүртэл ажилладаг. Түүний дараа уран бүтээлдээ цаг гаргадаг. Боломжгүй гээд л байвал бүх зүйл бүтэхгүй. Ямар ч гарцгүй зүйл гэж хэзээ ч байдаггүй. Энэ бол миний л бодол. Монгол орныхоо ирээдүйг авч явах залуус маань ардчилсан, эрх чөлөөт гэгдэх энэ нийгэмд эв нэгдэлтэй байх нь чухал юм санагддаг. Би гэсэн үзэл давамгайлж, дээрээс нь харийнхныг дуурайж, хэт их мөнгө шүтээд байвал энэ үндэстнийг хэн авч үлдэх вэ.

 

-Танд энэ үзэл бодлыг төлөв шүүлэхэд юу нөлөөлсөн бол. Ном хэр уншдаг вэ?

 

-Энэ бол ээжийн минь намайг өсгөсөн хүмүүжил. Бас ном нэлээд уншдагтай ч холбоотой байж мэднэ. Одоо бид асар хурдтай мэдээллийн зуунд маш олон сувгаар янз бүрийн мэдээлэл авч байна. Үнэн худал нь мэдэгдэхгүй зүйлд хүмүүс ач холбогдол их өгөх болж. Ингээд харахаар их л завтай юм шиг.

 

-Тэр мэдээллүүдийн дунд олны танил эрхмүүдийн талаарх элдэв яриа бүр ч “амттай” байдаг шиг байгаа юм. Жишээ нь, таныг автобусанд явж байна гэвэл хүмүүс бас л янз бүрээр хүлээж авах байх?

 

-Нэг их тэнгэрийн амьтан шиг дээгүүр хараад байгаа хүмүүсийг би ойлгодоггүй. Хүн амжилт гаргах тусмаа улам даруу байх ёстой гэж боддог. Автобусанд явах энэ тэр бол асуудал биш шүү дээ. Сүүлийн үед гэхэд л миний машин явахгүй өдөр би автобусанд хэд хэдэн удаа суусан. Яах вэ, залуу хүн учраас хааяа онгирох, омогших зүйл надад байдаг. Хүн бүрд таалагдах гэж би үргэлж инээх албагүй шүү дээ. Хуурамч, бэртэгчин занд би үнэхээр дургүй.

 

-Хааяа өөрийнхөөрөө, хүмүүсийн хүсдэгээс өөрөөр байх гэхээр олон хаалт, шахалттай нүүр тулах үед аавын нөмрийг үгүйлнэ биз?

 

-Үгүйлэлгүй яах вэ. Төрсөн ах, эгч, дүү байхгүй болохоор хааяа хэцүү л байдаг юм. Тийм үедээ ганцаараа байж, сайхан хөгжим сонсон тайвширдаг. Би боддог юм аа, аав минь намайг тэнгэрээс хараад баярлаж байгаа байх гэж.

“Монгол дуучин-Дэлхийн дуучин” хэмээх төсөл хэрэгжүүлэх гэж буй тэрбээр Монголын рок попынхноос олон улсын тавцанд нэр алдраа цуурайтуулах хүн гаргаж ирэхийг хүсдэг гэсэн. Дэргэдээс нь бус ч энэ бүхнийг харсан эцэг хүн баярлахгүй байхын аргагүй.

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.