Өнөөдөр цастай бас зөөлөн хайртай үдэш

2012/11/09
Share |
Хүмүүс:
Өнөөдөр цастай бас зөөлөн хайртай үдэш

Өнөөдөр газар дэлхий цагаан нөмрөгөө өмсөж, шинэхэн цас зөөлнөөр бударсан тийм л сайхан өглөөтэй би золголоо. Сайхан гэгээтэй дурсамжуудаар бодол сэтгэлээ хөглөж, хайртай хүнтэйгээ хаашаа ч юм алхаад л баймаар... Ай даа юутай сайхан өглөө вэ. Бас би оройг хүлээнэ. Энэ үдэш  олон сайхан хайрын аязууд эгшиглэж, эгэлгүй агуу хайрыг хамтдаа магтан дуулж, уяран хайлах үдэш байх болно.  Өнөөдөр оройн 20 цагаас дуучин A Cool-ын “Зөөлөн хайр” анхны бие даасан тоглолт нь  UB паласын концертын их танхимд эгшиглэх гэж байна. Энэхүү тоглолтыг надтай адилхан хүсэн хүлээсэн хүмүүс ч олон байгаа байх. Ийм л сайхан үдэш хайрттайгаа болон дотны хүмүүстэйгээ зөөлөн хайрын эгшигэнд бүүвэйлэгдэж, хайр хэмээх үгээр илэрхийлж боломгүй агуу зүйлийг хамтдаа магтан дуулж энэ үдшийг мартагдахааргүй өнгөрүүлэхийг хүссэн хэн боловч хүрэлцэн ирээрэй.  Дуучин A Cool-ын дуунууд миний чихэнд бус сэтгэл зүрхэнд эгшиглэдэг болохоор би түүний дуунуудыг сонсох дуртай. Өнөөдрийн зөөлөн цас хаялсан үдэш Зөөлөн хайр тоглолт олон хүний сэтгэлийг хөдөлгөсөн сайхан тоглолт болно гэдэгт эргэлзэхгүй байна.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.