Vнийн хөөрөгдөл багадаад байна уу. Эрхэм нэр дэвшигчид ээ. Одоо байтлаа уран зохиолын хичээлээр пиар хийх болоо юу?

2008/05/12
Share |
Хүмүүс:
Vнийн хөөрөгдөл багадаад байна уу. Эрхэм нэр дэвшигчид ээ. Одоо байтлаа уран зохиолын хичээлээр пиар хийх болоо юу?

Сонгууль ойртох тусам улс тєргvй юм байхгvй болж байна. Хэн нэгэн сайд, УИХ-ын гишvvн хvн ганц буруу vйлдэл хийхэд нєгєєх нь тэр чигтээ улс тєрийн тоглоомын "хоол" болно.

Хаа нэгтээ хvнсний дэлгvvр, барааны захад бараа бvтээгдэхvvний vнэ єсєхєд мєн л тvvн дээр нь улс тержинє. Эрхэм тєрийн тvшээд бие биенийгээ хэмлэх нь сонирхолтой. Эдгээрээс сонгуулийн золиосонд хамгийн их єртєж байгаа нь талх, гурил будаа, шатахууны vнийн єсєлт, тvvнийг даган нэмэгдэх єргєн хэрэглээний бараа бvтээгдэхvvний vнийн хєєрєгдєл. Vнийн хєєрєгдлийг барих гэсэн оролдлогыг эсрэгээр "ойлгож" нийгэмд сєрєг мэдээллийг цацаж, єрсєлдєгчийнхєє нэр хvндийг унагаах гэсэн улс тєрийн "тоглоом" хэрээс хэтэрч байна. Ядахдаа л єнгєрсєн євєл ОХУ-аас хєнгєлєлттэй vнээр импортлох 100 мянган тонн улаан буудай, есєн мянган тонн гурилыг аж ахуйн нэгжvvдтэй хатуу гэрээгээр нийлvvлье гэсэн Засгийн газрын саналыг УИХ хvлээн аваагvй.
Гэтэл авдагаа аваад, хэрэглэдгээ хэрэглэчихсэний дараагаар байдал буруудаад ирэнгvvт аж ахуйн нэгжvvдтэй хатуу гэрээ байгуулаагvйн улмаас гурил, талхны vнэ буурах биш нэмэгдчихлээ. Тиймээс салбарын сайд нь огцрох ёстой хэмээж байгаа нь цэвэр сонгуулийн пиар, улс терийн "тоглоом" гэхээс єєр юу гэхэв. Эрхэм улс тєрийн хvчнvvд, нэр дэвшигчдийн сонгуулийг далимдуулан бие биенийгээ хэмлэж, сурталчилгаагаа хийж байх хооронд хєєрхий иргэд бидний амьдрал уруудсаар байгааг даанч тэд ойлгохгvй юм. Нэг ёсондоо улс тєрчдийн "тоглоом"-ноос болж шийдвэрлэгдэхгvй байгаа энэ олон асуудлуудаас болж Монголын ажилчин иргэд модоо барих дээрээ тулаад байна.
Гэтэл ганц vнийн єсєлт тэдний "тоглоом"-д багадаад байгаа бололтой. Єрсєлдегчийнхєє нэр хvндийг унагаж, сонгуулийн пиарыг хийж л байвал сонгуульд нэр дэвшигч эрхмvvдэд юуг ч хийх нь хамаагvй болжээ. Сvvлийн vед сонин хэвлэлээр ерєнхий боловсролын сургуулийн хичээлийн хєтєлбєрєєс уран зохиолын хичээлийг хасч, монгол хэлний хичээлтэй нэгтгэн заах гэж байна гэх яриа гарах болсон. Ерєнхий боловсролын сургуулийн хvvхдvvд гадаад хэл, тоо, компьютерийг тvлхvv vзэж, монгол хэл, уран зохиол, монгол бичгийг vзэхгvй ч байсан болно гэнээ хэмээн зарим хэвлэлvvдээр бичиж байсан. Vvнийг сонссон Монголчууд мэл гайхаж, цэл хєхєрсєн гэхэд хилсдэхгvй.
Дэлхийн оюуны шилдэг бvтээлvvд болох А.Дюмагийн "Монте Кристо гvн", Шолоховын "Дєлгєєн Дон", цаашилбал А.С.Пушкин, Жек Лондон, Гоголь, Гёте, Жан Батист Бальзак зэрэг суутнуудын хvн тєрєлхтнийг хvмvvжvvлж, оюун ухааны цангааг тайлдаг гайхамшигуудыг бидний хойч ирээдvй маань vзэхгvй, сонсохгvй, уншихгvй гэхээр хэний ч гол руу хvйт даах нь дамжиггvй. За дэлхийн гэхээ болиод олон мянган жилийн тvvхтэй Монголын аман болон бичгийн зохиолыг сонсохгvй, дэлхийд хvлээн зєвшєєрєгдсєн Гэсэр, Жангарынхаа нэрийг мэдэхгvй, хvн тєрєлхтний чихийг дэлдийлгэж, зvрхийг эзэмдэж байсан их зохиолч Д.Нацагдорж, Дорнын хэмээх Б.Явуухулан нарын бvтээлvvдийг vр хvvхдvvд маань мэдэхгvй єснє гэдэг яахын аргагvй гутамшиг хэмээн энэ мэдээг сонссон хvн болгон ярьж байгаа. Vнэхээр ийм юм болбол юун vнийн єсєлт, юун сонгууль манатай том асуудал vvсэх нь дамжиггvй. Энэ талаар эрдэмтэн зохиолчид маань єєр єєрийн байр суурийг илэрхийлж Боловсрол соёлын яамныхныг илт буруутгаж эхэлсэн. Нийслэлийн 50, 24, 38 дугаар сургуулийн монгол хэл уран зохиолын хичээлийн багш нартай уулзаж, энэ талаарх байр суурийг сонирхов.
Гэтэл тэд "Уран зохиолыг монгол хэлний хичээлтэй нийлvvлнэ гэсэн яриа гараад байна. Бидэнд ийм зvйл албан ёсоор мэдэгдээгvй. Хэрвээ энэ хоёр хичээлийг нийлvvлэх юм бол амьгvй иргэнийг бэлтгэх шатандаа орно гэсэн vг" хэмээж байв. Ядаж хоёр хичээлийг нийлvvлсэн хєтєлбєрийг одоо гаргаагvй байж, намраас шууд зааж эхэлнэ гэдэг боломжгvй зvйл хэмээн зарим багш нар ярьж байв. Харин энэ тухай Боловсрол соёл шинжлэх ухааны яамны сайд, дэд сайд, тєрийн нарийн бичгийн даргаас эхлээд холбогдох мэргэжилтнvvд нь хvртэл ийм зvйл байхгvй гэдгийг баталж, албан ёсны байр сууриа илэрхийлнэ гэв. Тэд гадуур яагаад ийм ор vндэсгvй шуум тарсныг ойлгохгvй байна хэмээж байна.
Тэгвэл яагаад ийм шуум гарах болов? Боловсрол соёл шинжлэх ухааны яамныхан дотроо хоёр хуваагддаг гэнэ. Нэг хэсэг нь хуучны школтой нєхдvvд байхад нєгєє хэсэг нь сvvлийн жилvvдэд гадаадад боловсрол эзэмшсэн, нэг ёсондоо гадныхны соёлд автсан хvмvvс байдаг аж. Энэ хуваагдмал байдал нь єлєн нvдэлж яваа улс тєрчдийн олз болж, сонгуулийн "тоглоом" болоод хувирчихав. Vvнээс єєр гаргалгаа байхгvй юм шиг санагдах юм. Ард иргэд нь 1500 тєгрєгєєр литр шатахуун авах дээрээ тулж, 800 тегрєгєєр бєєрєнхий талх, 1500 тєгрєгєєр килограмм цагаан будаа, 4000 тєгрєгєєр мах худалдан авч байгаа нь эрхэм нэр дэвшигчдэд багадаж, одоо ард иргэдийнхээ оюун ухаан, улсынхаа хойч vеийнхээ ирээдvй рvv бохир гараа сарвайж, сонгуулийнхаа пиарыг хийх болов. Vvнээс vзэхэд сонгууль гэдэг ямар аймшиггай зvйл, сонгуульд нэр дэвшигчид тvvнээс ч аймшигтай болжээ гэдэг нь тодорхой болж байна.

Эх сурвалж: Улаанбаатар таймс

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.