Даланзадгадын “Голомт” банкны захирал Баянмөнхийг цагдаад өглөө

2012/11/09
Share |
Хүмүүс:
Даланзадгадын “Голомт” банкны захирал Баянмөнхийг цагдаад өглөө

Өмнөговь аймгийн Даланзадгад дахь Голомт банкны ажилтнууд Номгон сум руу бөөнөөрөө шилжсэн талаар манай сайт мэдээлж байсан билээ. Харин энэхүү хэргийг Улаанбаатар дахь төв банкныхан нь мэдсэн ч мэдээгүй мэт царайлсаар байна. Бүхэл бүтэн нэг сумын, нэг банкны ажилтнууд нь яагаад ийнхүү нэг өдөр нэг зүг рүү нүүдэллэсэн ч цаанаа учиртай.

 

Даланзадгад сумын Голомт банкны салбар 20 орчим ажилтантай. Тэдний 13 ажилтан нь Номгон сум руу гэнэт шилжин одсон нь тус банкны салбарын захирал С.Баянмөнхтөй холбоотой. Учир нь тэрбээр Номгон сумаас аймгийн ИТХ-д нэр дэвшиж байгаа бөгөөд Төрийн эрх мэдлийг хууль бусаар авахаар санаархаж буй нь энэ аж.

 


Монгол улсын Үндсэн хуулийг дурын банкны салбарын захирал ийнхүү гууль болгож байна. Ажилтнуудаа ийнхүү хүчээр нүүлгэн шилжүүлж Номгон сумынхныг хулхидаж байгааг Голомт банкны ТУЗ-ын дарга ноён Баясгалан мэдээгүй нь харамсалтай ч цагдаагийхан анхааралдаа авсан нь сайшаалтай. Тус банкны энэхүү нэр бүхий 13 ажилтан болох Оччулуун, Амарбаясгалан, Оюунсүрэн, Оюумаа, Буянжаргал, Цогтсайхан, Эрдэнэбаатар, Амарзаяа, Майнбаяр зэрэг нэр бүхий 13 хүн өнөөдөр Номгон суманд байхгүй байгаа нь нэгэнт тогтоогдсон учир нь хууль бус ажиллагаа явуулсан Даланзадгад дахь Голомт банкны захирал С.Баянмөнхөд хэрэг үүсгэн шалгахаар болсон байна.

 


Даланзадгадын Голомт банкны 13 ажилтан үнэхээр Номгон руу шилжсэн бол өнөөдөр энэ байгууллага эзгүйрэх нь лавтай. Харин хуулийг хулхидаж хууль бус санал өгүүлэхээр нүүлгэн шилжүүлсэн бол Номгон сумын өөрөө удирдах байгууллагын сонгох эрхэнд шууд халдсан Даланзадгадын Голомт банкны салбарын захирал нэр дэвшигч С.Баянмөнх болон түүний хууль бус ‘сонгогчдод’ нь ийнхүү хариуцлага тооцох нь зүйд нийцэх болов уу.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.