Ч.Содномцэрэн даалгавраа биелүүлжээ

2012/11/09
Share |
Хүмүүс:
Ч.Содномцэрэн даалгавраа биелүүлжээ

УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойрогт дахин санал хураалт болно. Учир нь тус тойрогт нэр дэвшигчдийн хоёроос бусад нь хуульд заасан 28 хувийн санал аваагүй. Тиймээс үлдсэн нэг мандатад дахин санал хураалт явуулахаар болсон. Үүнтэй холбогдуулан ирэх 21-нд болох орон нутгийн сонгуультай хамт дээрх санал хураалтыг явуулах тогтоолыг тойргийнхоороо нь гаргаад байсан юм. Гэвч АН-аас нэр дэвшигч Л.Эрхэмбаярын нэхэмжлэлтэй холбогдох Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн эцсийн шийдвэр гарах хүртэл дээрх тогтоолын хэрэгжилтийг түдгэлзүүлэхээр болжээ. 

 

Гэхдээ Л.Эрхэмбаярын сонгогчдоос авсан санал 28 хувьд хүрээгүй бөгөөд, 26 дугаар тойргийн хорооны нарийн бичгийн дарга Б.Ганцэцэгээр хуурамч тогтоол үйлдүүлэн хуулийн байгууллагад хандсан гэдгийг тойргийн хорооны дарга М. Баасандорж баталдаг. Мөн Ардчилсан намаас СЕХ-ны дарга Ч.Содномцэрэнд хандан 26 дугаар тойрогт санал хураалтыг, орон нутгийн сонгуультай хамт явуулалгүй авч үлд гэсэн даалгавар өгсөн талаар эх сурвалж мэдээлж буй. Тиймээс тогтоолын хэрэгжилтийг түдгэлзүүлэх дээрх шийдвэр, АН-ын даалгаврын биелэлт гэж харах шалтгаан болж байна.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.