ХКН-ын их хурал ба Монгол Хятадын харилцаа

2012/11/11
Share |
Хүмүүс:
ХКН-ын их хурал ба Монгол Хятадын харилцаа

Өчигдөр Хятадын коммунист намын  18 дугаар их хурал  Бээжингийн Ардын их хурлын ордонд эхэллээ.  Долоо хоногийн турш үргэлжлэх 82 сая гаруй гишүүнтэй уг намын энэ удаагийн хуралд 2270 төлөө­лөгч оролцож байна.  Таван жил тутам болдог энэ  хур­лаар  коммунист намын удирд­лагууд болох БНХАУ-ын дарга Ху Жинтао, Бүх Хятадын Ардын төлөө­лөгч­дийн их хурлын дарга У Бан­гуо, Төрийн зөвлөлийн Ерөн­хий сайд Вэнь Зябао нарын залгамжлагчдыг сонгох юм. Хятадын тав дахь үеийн удирдагчдын бүрэлдэхүүнд Ху Жинтаогийн суудалд залрах гол хүнээр Си Жин­пинийг нэрлээд байгаа бол Төрийн зөвлөлийн дар­гаар Ли Кэцяныг сонгогдох магад­лалтай гэж үзэж бай­гаа аж. БНХАУ-ын дарга, Ху Жинтао ХКН-ын 18 дугаар их хурлыг нээж хэлсэн үгэндээ “Хятад улс 100 жилийн ойгоороо буюу 2049 он гэхэд баян чинээлэг, хүчирхэг, ардчилсан, соёл иргэншил бүхий, төгс төгөлдөр шинэчлэгдсэн социалист улс болно. Шинэ тав дахь үеийн удирдлага хээл хахууль, авлигатай зоримогоор тэмцэж, бүх талаар баян нийгмийг байгуулж, хүн амын дундаж давхрагыг тэлж, эдийн засгийн хөгжлийн арга хэлбэрээ шинэчлэн өөрчлөлтийг түргэсгэнэ” гэдгийг  цохон тэмдэглэсэн байна.

 Хятад улсын эмзэг сэдэв болсон Түвдүүдийн зүгээс энэ өдрүүдэд чадах ядахаараа эсэргүүцэж байгаа аж. Түвдэд эрх чөлөө олгох, Далай ламд нутагтаа эргэн ирэх боломж олгох шаардлага тавьж Их Хурлын нээлтийн өмнөх өдрүүдэд Сычуань, Цинхай, Төвдөд нэг санваартан, өсвөр насны гурван ламхай, нэг эмэгтэй өөрийгөө шатаажээ. Энэ үеэр 3000 орчим төвд хүн гудамжинд гарч Хятадын эрх баригчдын эсрэг жагссан байна.  

Нөхцөл байдал таатай бус байгаа тул намын их хурлын үеэр Тяньань­мэний талбай, Ар­дын их хурлын ордны орчмыг онцгой бү­с хэмээн зарлаж Бээжин хотыг  бүхэлдээ цагдаа­гийн өндөр­жүүлсэн хамгаа­лалтанд авсан байна. Хурлын үйл ажиллагааг Азийн зарим оронд шууд дамжуулж байгаа  бөгөөд гадаад, дотоодын 1700 гаруй сэтгүүлчид ажил­лаж байгаа ажээ.

Хятад Монгол хоёр орны хувьд 1949 оны 10-р сарын 16-ны єдєр дипломат харилцаа тогтоосон бөгөөд 1951 онд  худалдааны харилцаа байгуулсан байна. 1989 онд хоёр орны Засгийн газар эдийн засаг, худалдаа болон шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны зөвлөлийг  байгуулсан бөгөөд өдгөө найман удаагийн хуралдаан хийгээд  байгаа юм.

ХКН-ын их хурлын өмнөхөн  Нийслэлийн захирагч Э.Бат-Үүл Лениний хөшөөг буулгах үеэрээ  “Хятадын коммунист намын удирдагчид 60 сая эгэл жирийн хүнийг хоморголон устгасан алуурчин нам. Хүн төрөлхтнийг хоморголон устгадаг терроризмыг үндэслэсэн Лениний хөшөөг буулгаж байгаад үнэхээр их баяртай байна” гэж хэлсэн нь Монгол Улсад суугаа Хятадын элчингийнхний дургүйцлийг төрүүлээд зогсохгүй элчин сайд Ван Сяолун Гадаад хэргийн сайд Лу.Болдтой уулзахдаа “Хятадын коммунист нам ард түмэнтэйгээ хамт улс орноо дэлхийд тэргүүлэх хүчирхэг гүрэн болгож, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа хамгаалж ирсэн. Одоо үед барууны орнууд ч манай улсын талаар ийм юм ярихаа больсон цаг” хэмээн тодотгож Монгол Улсын Засгийн газар, эрх баригч АН байр сууриа албан ёсоор илэрхийлэхийг шаардсан билээ. Хотын даргын дээрх үг Монгол Улсын төр засгийн байр суурийг ямар нэг хэмжээгээр агуулж байна гэж үзэж байгаа тул Хятадын коммунист намын зүгээс Засгийн газрын хэмжээнд уучлал гуйхыг шаардсан юм. Энэ бүх нөхцөл  байдлаас шалтгаалж урд хөрш хилээ хааж магадгүй гэсэн яриа тархах болов. Юутай ч ХКН-ын их хурлын дараа Монгол Хятадын цаашдын харилцаа улам тодорхой болох биз ээ.

Г.Энхтуяа

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jaoiopmser Алдан купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ МефедроР½ [мелкие камни/му
IP:95.85.80.89  2018-08-01 06:42:34
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.