Б.Энх-Амгалан: Нийслэлээ хөгжүүлье гэвэл дүүргээ, хороогоо хөгжүүлэх ёстой

2012/11/11
Share |
Хүмүүс:

Хан-Уул дүүргийн МАН-ын хорооны дарга Б. Энх-Амгалантай ярилцлаа. 


-Хан-Уул дүүргийн МАН-ын хороо энэ удаагийн орон нутгийн сонгуульд дэвшүүлж буй мөрийн хөтөлбөртөө  ямар асуудалд  голлон анхаарав?

 

-Юуны өмнө, бид мөрийн хөтөлбөртөө сэтгэл хангалуун байгаа. Бид санаачилж, хөөцөлдөж, эхлүүлсэн, эхлээд явж байгаа ажлаа үргэлжлүүлнэ, хийж дуусгана. Бид дүүргийнхээ онцлогийг сайн мэднэ. Энэ удаагийн орон нутгийн сонгуульд дэвшүүлж байгаа манай намын хорооны мөрийн хөтөлбөр хэрэгжих бүрэн боломжтой, иргэд рүүгээ чиглэсэн, Хан-Уул дүүрэгт хөгжил авчрах мөрийн хөтөлбөр гэдгийг ам бардам хэлэх байна. Иргэдийнхээ нийгмийн хамгаалал, эрүүл мэнд, боловсрол, ажил орлого, орон байр, эрүүл аюулгүй орчин, иргэндээ нээлттэй засаглалын талаар тусгаж өгсөн цогц хөтөлбөр болсон. Мөн Хан-Уул дүүргийн онцлогтой уялдуулан хороодыг бүсчилж, тохирсон үйл ажиллагааг нь авч хэрэгжүүлэхэд чиглэгдсэн байгаа.  Иймээс ч бидний дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр  ард иргэдийнхээ амьдралтай уялдсан, хэрэгжиж гэмээнэ дүүргийн хөгжилд ахиц гарах хөтөлбөр болсон гэж үзэж байна.

 

-Гол нь тав тухтай, аюулгүй орчин бүрдүүлж, иргэддээ хүргэх үйлчилгээгээ сайжруулж, ойртуулахад хороо, дүүргийн ажил чиглэх ёстой юм болов уу? 

 

-Нийслэлийн маань ажил амьдрал хорооноосоо л эхэлдэг шүү дээ. Нийслэлээ сайхан болгож хөгжүүлье гэвэл дүүргээ  хөгжүүлэх хэрэгтэй, дүүргийг хөгжүүлье гэвэл хороогоо хөгжүүлэх ёстой.  Монгол Улсын нийслэлийн засаг захиргааны хамгийн анхан шатны нэгж нь хороо, энгийн иргэдээс авахуулаад эрхтэн дархтан хүртэл хороондоо л харъяалагддаг. Тиймээс хороо бол айл өрх бүрийн амин чухал анхаарах цэг учраас юуны өмнө хороо бүхнийг хөгжүүлэхийн төлөө анхаарч ажиллая, хороодын үйлчилгээг иргэд рүү илүү ойртуулахын тулд бүх анхаарлаа хандуулья. Ингэж чадвал иргэдийн хүсдэг бүхэн биеллээ олох боломжтой. Тийм учраас хороо бүхэн хогоо мөнгө болгоё, шороогоо зүлэг болгоё, хүүхэд бүхэн нь ясли, цэцэрлэг, сургуульд хамрагдая, хөгшид маань төрийн даатгалаараа эрүүл мэндийн бүхий л үйлчилгээг авч байя,  залуу хүн бүр архинаас татгалзая, ажилтай байя, айл өрхүүдийн маань амьдрал үргэлж өөдөө дээшлэх бодлогоор хангагддаг байя. Энэ мэт олон зүйлүүдийг шийдэх гол зангилаа хороод дээр шийдэгдэж байя гэсэн утгаар хорооны хөгжлийн хөтөлбөр дэвшүүлж иргэдээсээ асууж, иргэдтэйгээ зөвлөж тэдэнтэйгээ хамтдаа хөгжих нь бидний эн тэргүүний зорилт. Тэгж байж бид хөгжил авчирна, тэгж байж бид сайн сайханд хүрнэ.  Эдгээр ажлыг хийж болох уу гэвэл болно. Гагцхүү сэтгэл, зүтгэл хэрэгтэй, зөв бодлого, зөв  төлөвлөлт хэрэгтэй, шударга, нээлттэй, иргэндээ тэгш үйлчилдэг засаглал хэрэгтэй. Ам хөдөлгөдөг биш, ажил хийдэг түшмэд хэрэгтэй. Мэдлэг боловсролтой, ажлын дадлага туршлагатай, ажил хариуцах чадвартай боловсон хүчин хэрэгтэй. Ийм боловсон хүчний нөөц манай намд бий.

 

-Нийслэлийн хэмжээнд АН ялалт байгуулан үйл ажиллагаагаа явуулж байгаа. Хэрвээ та бүхэн дүүрэгтээ ялалт байгуулсан тохиолдолд АН-тай хамтран ажиллахад төвөгтэй байх юм биш үү?

 

-Монголчууд бид нэг л эх оронтой, нэг л нийслэлтэй. Тийм учраас бид дайснууд биш, анд нөхөд ахан дүүс юм. Тиймээс эх орон, хот дүүргээ хөгжүүлэхийн төлөө бүгдээрээ зүтгэх ёстой, хамтран ажиллах ч шаардлагатай. Ийм бодол санаанд бид нэгдэж чадвал эх орон маань хөгжинө, хороо дүүрэгт маань хөгжил дэвшил ирнэ. Үүнийг л эв нэгдэл гэж хэлдэг юм. Нийслэл, дүүрэг,  хороо бол улс төрждөг газар биш тэнд хүмүүсийн ажил амьдрал, нийгмийн өдөр тутмын харилцаа буцалж байдаг. Нутгийн өөрөө удирдах байгууллагад талцаж улс төржиж , ах дүү, амраг садан, нам эвсэл, найз нөхөд гэж тал тохой татаж болдоггүй. Тэгвэл төрийн ажил зогсоно, иргэддээ үйлчлэх төрийн үйлчилгээ зогсоно. Завхрал гарна. АН гарсан тог цахилгааныг нь тасал гэж болохгүй биз дээ, МАН гарлаа төсөв хөрөнгийг нь зогсоо гэж болохгүй биз дээ. Ардын намын гишүүн цаашаа, ардчилсан намын гишүүн наашаа гэж болохгүй биз дээ, төр иргэдээ ялгаж зааглаж, хувааж, талцуулж хэрхэвч болохгүй, хэзээ ч болохгүй. Бидэнд Монгол гэдэг ганцхан л эх орон, ганцхан л эрх ашиг байгаа. Төрийн жинхэнэ албан хаагч, төрийн мэргэшсэн албан хаагч тайван амгалан, шудрага, хүнд сурталгүй,  ноогдсон ажлаа нэр төртэй л хийх ёстой. Тэднийг улс төрийн өнцгөөр хавчиж, халж болохгүй. Бид нэг л зорилготой, тэр нь бидний амьдран суугаа төрөлх нийслэлээ хөгжүүлэх. Эцэст нь хэлэхэд бид нэг нийслэлийнхэн, нэг дүүргийнхэн, нэг хорооныхон бидэнд дайсан байхгүй. Хамтраад л ажиллана, Ардын Нам тэгж ч ирсэн, ард иргэд маань мэднэ.

 

-Танай намын хороо нэр дэвшигчидээ ямар шалгуураар сонгосон бэ? Танай нэр дэвшигчдэд ямар давуу талууд байна вэ?

-Би Хан-Уул дүүргийн МАН-ын даргын хувиар нэр дэвшигчиддээ их сэтгэл хангалуун байгаа. Нэр хүндтэй, олонд хүндлэгдсэн, хамгийн шилдэг, хамгийн сайн,  хамгийн чадварлаг, ажил хариуцах, ачаалал даах чадвартай, хороо, дүүргээ сайн мэддэг, өндөр боловсролтой, шудрага зарчимтай, ажлын арвин туршлагатай, салбар салбарын, нас насны төлөөлөл болсон шилдэгүүд нэр дэвшиж байгаа. МАН бол боловсон хүчний арвин нөөцтэй, тулхтай улс төрийн хүчин. Тиймээс бид иргэдээсээ, намынхаа эгэл жирийн гишүүдээс , өргөн олон түмнээсээ асууж байж, 150 гаруй нэр дэвшигчдээс шүүн хэлэлцэн байж гаргаж ирсэн.  Эдгээр нэр дэвшигчид маань өргөн олон түмний итгэлийг дааж чаднаа гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна. Алсын Америкийн Ерөнхийлөгч нарыг төгсгөдөг нэр хүндтэй их сургуулийг төгссөн, Ази, Европын нэр хүндтэй их дээд сургууль дүүргэсэн, эх орондоо их дээд сургууль төгссөн шинэ залуу шилдэг боловсон хүчнүүд ч байна, дунд насны ажлын арвин туршлагатай эмч, инженер, багш, хуульч, эдийн засагч, санхүүч  ч л байна, ахмад настай ажил амьдралын амьд түүх болсон нэрт соён гэгээрүүлэгч ардын уран зохиолч ч байна, төр түмэндээ үнэлэгдсэн хөдөлмөрийн баатар, гавъяат нисгэгч ч байна. Тийм учраас би шилдэгүүдээ дэвшлээ гэж байгаа юм. Харамсалтай нь төрийн албанаасаа хуулийн дагуу чөлөөлөгдөөд нэр дэвшсэн зарим нэр дэвшигчдийг маань улс төрийн зорилгоор хууль зөрчиж дүүргийн сонгуулийн хороо  нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзлаа. Ажил төрөлгүй болоод дээрээс нь үндсэн хуулиар олгогдсон сонгогдох эрхээ ч эдэлж чадахгүй байгаа нөхдийнхөө өмнөөс их харамсаж,  шударга бус зүйлийн өмнө хүчин мөхөсдөж байгаадаа бас дургүй  хүрч байна.

 

-Та НИТХ-д Хан-Уул дүүргээс удаа дараа сонгогдож байгаа. Хан-Уул дүүргийн ирээдүйн хөгжлийн талаарх  төсөөлөл, төлөвлөгөөнөөсөө хуваалцахгүй юу?

 

-Цөөнх болсон улс төрийн хүчин гэхээр л шүүмжлэгчид, эсвэл цагааныг харлуулагчид байдаг мэтээр нийгэмд ойлгогддог, бид дүүргийн ажилд хэзээ ч саад тотгор тавьж байгаагүй, АН-ын нөхөд хүссэнээрээ л ажлаа хийсэн, алдаагаа засч залруулахыг шаардсан, хууль зөрчсөн үйлдлээ зогсоохыг хүссэн, иргэдийн эрх ашигт нөлөөлсөн буруу шийдвэрээ эргэж харахыг сануулсан боловч том толгойтой дарга нар хүлээж аваагүй. Хамтран ажиллахыг санал болгосон үл тоосон. Тиймээс бид дүүргээ хөгжүүлэх томоохон төсөл хөтөлбөрүүдийг өөрсдөөсөө санаачлан эхлүүлж, ажил болгохын төлөө уйгагүй ажилласан. Тухайлбал, “Аж Үйлдвэр Технологийн Парк”  /АҮТП/ байгуулах асуудал ажил хэрэг болж хэрэгжиж байна. АҮТП-ын ТЭЗҮ буюу Төлөвлөлт Эдийн Засгийн Үндэслэлийг өмнөх засаглалын үед бид нийслэлийн хөрөнгөөр хийж  МУ-ын ХХААХҮЯ,  Үндэсний Хөгжил Шинэтгэлийн Хороо, МУ-ын Засгийн Газарт өргөн барьсан нэг ёсондоо бодлогын бичиг баримтыг нь хийж өгсөн. Энэ паркийн газрыг 20-р хорооны нутаг дэвсгэр, Хурганы сангийн аж ахуйн урд шийдэж өгсөн. Энд байгальд ээлтэй, шинэ техник технологитой, хаягдалгүй, түүхий эдийг бүрэн мөчлөгөөр боловсруулах шинэ үндэсний  үйлдвэрүүд бий болно. Газар дэлхийгээ хөндөж, ус голоо ширгээх бус нөхөн төлждөг буянт малынхаа ашиг шимийг бүрэн дүүрэн ашиглаж, нэмүү өртөг шингэсэн экспортын чиглэлтэй монгол брэнд үйлдвэрлэхэд энэхүү төсөл чиглэгдэнэ.  Монголчууд дэлхийд өрсөлдөх чадвартай болно.  АҮТП-ын дэд бүтцийнх нь зураг төслийг манайхан хийж дуусгалаа, одоо ажил эхлэх л үлдсэн. Хоёрдугаарт, Хан Уул дүүргийн захын хороод буюу Өлзийт, Шувуун фабрик, Биокомбинатын орчимд “ЭКО ПАРК” байгуулах ажлыг санаачилсан. Гахай, тахиа, булга, минж, зөгий үржүүлнэ, төмс хүнсний ногоо, чацаргана, жимс жимгэнэ тариална, хүлэмжийн аж ахуй эрхэлнэ, мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ, ингэснээр чинээлэг ардын аж ахуйтан бий болно. Мөн бид “Канад хаус”  барих төлөвлөгөөг гаргасан. Дээр дурьдсан хороодыг оруулаад Яармаг, Нисэх, Морин даваанд хэрэгжүүлэх боломжтой хөтөлбөр, хямд өртөгтэй, манай орны эрс тэс уур амьсгалд тохиромжтой, хурдан хугацаанд баригдах, тохилог сайхан сууц. Туршин хийж үзсэн. Нисэхийн урд Шугам Сүлжээний ажилчдын цоо шинэ хотхон байна, эрчим хүч, дулааны хэмнэлттэй өөрийн гэсэн эзэмшил газартай тохилог сайхан амины сууц ийм аргаар барьж болох нь батлагдсан.  Энэ хаус богино хугацаанд өртгөө нөхнө, 40-60 саяд л босно. Үүнээс гадна газар зохион байгуулалтыг дахин хийж, уугуул иргэдийг хамгийн түрүүнд газартай болгох, голын сав дагуу нөхөн сэргээлт хийх ёстой, төрийн үйлчилгээ түргэн шуурхай болох ёстой, захын хороодыг төвийн хороодтой адил төвшинд хөгжүүлэх ёстой гэсэн зорилго тавьж санал санаачлага гаргаж байсан. Тэрчлэн “Шинэ Яармаг” хороолол,  “Буянт Ухаа” хороолол, Нэхмэлийн шар буюу “Чингис Хаан”  хорооллыг  барих ажил өмнөх Засгийн газрын үед эхэлсэн, одоо үргэлжилж байна.

 

-Иргэдэд хамгийн чухал зүйл бол тогтвортой ажлын байр байдаг. Иргэдээ тогтвортой ажлын байртай болгохын тулд та бүхэн ямар хөтөлбөр хэрэгжүүлэх  боломжтой гэж үзэж байна?

 

-Монголчууд залхуугийн гадна түлээгүй, залгидагийн гэрт хоолгүй гэдэг. Ажил хийвэл ам тостоно, мал тэжээвэл тогоо тостоно гэдэг. Бид ажил хийж амьдрал ахуйгаа дээшлүүлэх ёстой.  Хөдөлмөрийн бирж ажиллуулна, мэргэжлийн боловсрол олгоно. Зөвхөн технологийн паркт 20,000 хүн ажлын байртай болно, цалин боломжийн,  “Эко Парк”,  Их барилга, “Олон Улсын Үзэсгэлэн Худалдааны Төв”,  Эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрүүд гээд зөвхөн Хан Уулд гэхэд олон газар ажлын байр бий болноо.  Хүн бүр дор бүрнээ хөдөлмөрлөж түүнийхээ амт шимтийг мэдрэх цаг ойрхон байна.  Ажилтай орлоготой монгол хүний амьдрал ахуй тэгш дүүрэн байна гэдэгт эргэлздэггүй ээ.

 

-Сүүлийн үед засаглалыг тэнцвэртэй байлгах хэрэгтэй гэсэн яриа их гарч байна. Хан-Уул дүүргийн хувьд энэ байдал ямархуу байдалтай байгаа вэ? 

 

-Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй гэж монголчууд маань ярьдаг байхаа.  Хүн  амын 40 хувийн саналыг авсан улс төрийн том хүчнийг хүлээн зөвшөөрөхгүй,  бүлгийг нь байгуулуулахгүй, байнгын хороодод оруулахгүй, саналыг нь сонсохгүй байна гэдэг бол ард түмний зарим хэсгийг дуугүй бай гэсэнтэй агаар нэг. Хяналтгүй төр, хяналтгүй засаглал гэдэг бол угтаа дарангуйлал шүү дээ. Тиймээс жолоогүй төрд хазаар зүүж, хяналтгүй төрийг тэнцвэржүүлэх нь ардчиллын үнэт зүйлд, Монголын ард түмний язгуур эрх ашигт бүрнээ нийцнэ гэж  үзэж байгаа.  Хан Уул дүүрэгт энэ зарчим алдагдаад 4 жил болж байна шүү дээ, бодит бэлхэн жишээ энд байна. Үүнийг тэнцвэртэй, хяналттай засаглал байна гэж би л лав хэлж  чадахгүй.

 

- Та бүхэн өөрсдийн мөрийн хөтөлбөрийг хэрэгжсэн тохиолдолд Хан-Уул дүүрэгт ямар ахиц гарна гэж төсөөлж байгаа вэ?

 

- Иргэд нь эрүүл саруул, амьдралын зөв хэвшилтэй, ажилтай орлоготой, шинэ сайхан орох оронтой, аюулгүй амьдрах орчинтой, тохилог сайхан хороотой, хоггүй хөрс, усны бохирдолгүй,  төрийн үйлчилгээ иргэн бүрт тэгш, түргэн шуурхай, авилга, хүнд сурталгүй хүрдэг, нээлттэй засаглалтай, иргэдээсээ асууж, иргэдтэй зөвлөж байж аливаа  томоохон бүтээн байгуулалтыг эхлүүлдэг, иргэн төвтэй, утаагүй, түгжрэлгүй, зөв төлөвлөлт, зөв зохион байгуулалттай шинэлэг, шилдэг дүүрэг л болно.

 

-Мэдээж та бүхний гол өрсөлдөгч ардчилсан намынхан байна гэдэг нь тодорхой. Өнгөрсөн дөрвөн жилд АН танай дүүрэгт ялалт байгуулсан. Тэдний дөрвөн жилийн ажилд та нар ямар дүгнэлт хийж байна?

 

-Иргэд маань аль хэдийнээ дүнгээ тавьчихсан.  Төрийн албан хаагчид хэрхэн ажлаасаа халагдсаныг, хороодын ажил ямар түвшинд байгааг, газар хөзөр иргэндээ олгогдсон эсэхийг, АН хоёр намын байртай, хоёр даргатай, хоёр тамгатай байсныг, талцаж муудалцсаныг, иргэддээ яаж хандсаныг, хог хаягдал ямар байгааг, тохижилтын ажил яаж явсныг надаар хэлүүлэлтгүй иргэд мэднэ.  Би иргэдийнхээ өмнөөс дүн тавих нь илүүц.

 

-Сүүлийн асуултыг танд үлдээе. Дүүргийнхээ сонгогчдод хандан юу хэлмээр байна?

 

-Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагадаа төлөөллөө сонгох хариуцлагатай эрх, үүрэг сонгогч та нарт   маань байгаа. Сонголт зөв байваас төрийн явдал зөв зүйтэй явж, үйлс бүхэн урагштай байдаг учиртай. 
Монголчууд бид оюуны өндөр чадавхитай, хурц сэргэлэн ухаантай ард түмэн.  Бидэнд зөвхөн зөв бодлого, зорилго зүтгэл, сэтгэлийн их тэнхээгээ шавхах шаардлага л тулгарч байна. Өнөөдрийн ажилгүйдэл, ядуурал газар авсан үед аль болох олон хүн ажлын байраар хангагдаж, аль болох олон хүн амьдрах орон байрныхаа нөхцөлийг сайжруулах ёстойг бид ухаардаг. Бид хөдөлмөрлөж байж л ядуурал, ажилгүйдэл, амьдралын аливаа бэрхшээлээс  ангижрах болно. 
Та бүхэн энэ удаагийн орон нутгийн сонгуульд МАН-ыг дэмжээрэй, манай намын нэр дэвшигчдийг дэмжээрэй. Бид  та бүхний итгэлийг даан ажиллаж чадна гэж хэлэх байна.
Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Hkfhjhek google, http://oreventures.org/__media __/js/netsoltrademark.php?d=it taltergkan.bandcamp.com%2falbu m%2fdownload-driver-windows-10 -64-bit-full-version-gratis download_driver_windows_10_64_ bit_full_version_gratis, http://seodudes.de/redirect.ph p?url=https%3a%2f%2fchihotkhed va.bandcamp.com%2falbum%2fdown load-driver-komputer-hp-laserj et-1020-for-mac-os-x download_driver_komputer_hp_la serjet_1020_for_mac_os_x, http://www.lacabraverde.es/red irect.php?url=https%3a%2f%2fha ndlopwayful.bandcamp.com%2falb um%2fdownload-driver-booster-w ith-crack-torrent download_driver_booster_with_c rack_torrent, http://www.drivetimetalk.com/_ _media__/js/netsoltrademark.ph p?d=reotranxovi.bandcamp.com%2 falbum%2fdownload-device-drive r-software-for-hp-laserjet-p10 07 download_device_driver_softwar e_for_hp_laserjet_p1007, https://liobhagacmen.bandcamp. com/album/download-driver-x541 uj download_driver_x541uj, https://verdetida.bandcamp.com /album/download-full-cracked-p c-games-for-free download_full_cracked_pc_games _for_free, https://vecumaplo.bandcamp.com /album/download-driver-toshiba -satellite-c640 download_driver_toshiba_satell ite_c640, http://ojq.menudirect.com/__me dia__/js/netsoltrademark.php?d =pantigerin.bandcamp.com%2falb um%2fdownload-diary-of-a-wimpy -kid-rodrick-rules-book-pdf download_diary_of_a_wimpy_kid_ rodrick_rules_book_pdf, http://clicknwish.co.uk/__medi a__/js/netsoltrademark.php?d=k risinocna.bandcamp.com%2falbum %2fdownload-driver-komputer-hp -deskjet-2050-printer-scan-cop y download_driver_komputer_hp_de skjet_2050_printer_scan_copy, https://reotranxovi.bandcamp.c om/album/download-device-drive r-software-for-hp-laserjet-p10 07 download_device_driver_softwar e_for_hp_laserjet_p1007, https://verdetida.bandcamp.com /album/download-driver-printer -hp-officejet-4500-g510h download_driver_printer_hp_off icejet_4500_g510h, http://agreenhost.com/__media_ _/js/netsoltrademark.php?d=lin kwepoder.bandcamp.com%2falbum% 2fdownload-eset-antivirus-terb aru-full-crack download_eset_antivirus_terbar u_full_crack, http://www.propool.ru/redirect .php?url=https%3a%2f%2fvecumap lo.bandcamp.com%2falbum%2fdown load-easeus-partition-master-9 3-pro-full-crack download_easeus_partition_mast er_9.3_pro_full_crack, http://why-pay-more.info/__med ia__/js/netsoltrademark.php?d= ottetabcomp.bandcamp.com%2falb um%2fdownload-driver-motherboa rd-gigabyte-ga-h81m-s2pv download_driver_motherboard_gi gabyte_ga-h81m-s2pv, http://www.jfkhospital.com/__m edia__/js/netsoltrademark.php? d=pantigerin.bandcamp.com%2fal bum%2fdownload-driver-asus-a45 5l-win-7-32-bit download_driver_asus_a455l_win _7_32_bit, verdetida.bandcamp.com%2falbum %2fdownload-easy-driver-window s-10-32-bit-full-version-for-p c download_easy_driver_windows_1 0_32_bit_full_version_for_pc, http://bodycontrolpilates.de/_ _media__/js/netsoltrademark.ph p?d=probkamisfe.bandcamp.com%2 falbum%2fdownload-cracked-what sapp-for-java-nokia-x2-01-free download_cracked_whatsapp_for_ java_nokia_x2-01_free, http://zjt.pcie104.com/__media __/js/netsoltrademark.php?d=an lubaxmy.bandcamp.com%2falbum%2 fdownload-driver-keyboard-dell -sk-8135 download_driver_keyboard_dell_ sk-8135, http://blible.com/__media__/js /netsoltrademark.php?d=reotran xovi.bandcamp.com%2falbum%2fdo wnload-free-winrar-setup-for-w indows-8 download_free_winrar_setup_for _windows_8, https://queciolinktic.bandcamp .com/album/download-driver-kom puter-hp-deskjet-2050-print-sc an-copy-windows-8 download_driver_komputer_hp_de skjet_2050_print_scan_copy_win dows_8, https://preqmetrekas.bandcamp. com/album/download-driver-usb- samsung-j1-ace download_driver_usb_samsung_j1 _ace, http://andronavi.com/public/tr acking/redirect.php?url=https% 3a%2f%2fnetfernkitte.bandcamp. com%2falbum%2fdownload-free-ad obe-photoshop-cs6-for-mac download_free_adobe_photoshop_ cs6_for_mac, http://www.actorwebsitereview. com/redirect.php?url=https%3a% 2f%2fkrisinocna.bandcamp.com%2 falbum%2fdownload-driver-asus- x200ma-windows-8 download_driver_asus_x200ma_wi ndows_8, https://preqmetrekas.bandcamp. com/album/download-driver-pack -2016-for-windows-10 download_driver_pack_2016_for_ windows_10, https://tarthogedwea.bandcamp. com/album/download-driver-moth erboard-gigabyte-h61m-ds2 download_driver_motherboard_gi gabyte_h61m-ds2, https://outeninun.bandcamp.com /album/download-driver-offline -windows-10-anniversary-update -iso download_driver_offline_window s_10_anniversary_update_iso, https://ottetabcomp.bandcamp.c om/album/download-driver-windo ws-7-32-bit-free download_driver_windows_7_32_b it_free, http://teamohm.com/redirect.ph p?url=https%3a%2f%2fpreqmetrek as.bandcamp.com%2falbum%2fdown load-driver-keyboard-mac-windo ws-7-asus download_driver_keyboard_mac_w indows_7_asus, http://rinex.com/__media__/js/ netsoltrademark.php?d=outeninu n.bandcamp.com%2falbum%2fdownl oad-driver-vga-amd-radeon-r5-m 430 download_driver_vga_amd_radeon _r5_m430, https://chihotkhedva.bandcamp. com/album/download-driver-komp uter-hp-laserjet-1020-for-mac- os-x download_driver_komputer_hp_la serjet_1020_for_mac_os_x, http://www.7exxon.com/seotools /website-review/redirect.php?u rl=https%3a%2f%2freotranxovi.b andcamp.com%2falbum%2fdownload -dp-file-list-generator download_dp_file_list_generato r, https://centvoterberp.bandcamp .com/album/download-driver-kom puter-windows-7-ultimate-64-bi t-free-product-key download_driver_komputer_windo ws_7_ultimate_64_bit_free_prod uct_key, https://ittaltergkan.bandcamp. com/album/download-driver-cano n-ip2770-windows-xp-32-bit download_driver_canon_ip2770_w indows_xp_32_bit, http://www.i-sola.net/redirect .php?url=https%3a%2f%2fqueciol inktic.bandcamp.com%2falbum%2f download-driving-licence-copy- online-maharashtra download_driving_licence_copy_ online_maharashtra, https://verdetida.bandcamp.com /album/download-driver-asus-x4 55l-win7-32bit download_driver_asus_x455l_win 7_32bit, http://www.seomex.de/redirect. php?url=https%3a%2f%2flinkwepo der.bandcamp.com%2falbum%2fdow nload-ebook-pdf-bahasa-indones ia download_ebook_pdf_bahasa_indo nesia, http://breakingatlas.com/__med ia__/js/netsoltrademark.php?d= netfernkitte.bandcamp.com%2fal bum%2fdownload-driver-asus-x45 3m-series download_driver_asus_x453m_ser ies, http://www.poltel.ru/redirect. php?url=https%3a%2f%2fpreqmetr ekas.bandcamp.com%2falbum%2fdo wnload-driver-acer-aspire-4750 g download_driver_acer_aspire_47 50g, http://dear-angel.jp/m/redirec t.php?url=https%3a%2f%2fwasmoi pabus.bandcamp.com%2falbum%2fd ownload-driver-komputer-hp-las erjet-p1005-for-xp-sp2 download_driver_komputer_hp_la serjet_p1005_for_xp_sp2, https://outeninun.bandcamp.com /album/download-driver-dwa-123 download_driver_dwa-123, http://revisaodosite.com/redir ect.php?url=https%3a%2f%2fverd etida.bandcamp.com%2falbum%2fd ownload-driver-komputer-hp-des kjet-1000-for-windows-7-ultima te download_driver_komputer_hp_de skjet_1000_for_windows_7_ultim ate, http://zum.ussteelgroup.info/_ _media__/js/netsoltrademark.ph p?d=amprinalim.bandcamp.com%2f album%2fdownload-free-crack-ph otoshop-cc-for-mac download_free_crack_photoshop_ cc_for_mac, http://disasterrepairspecialis ts.com/__media__/js/netsoltrad emark.php?d=wasmoipabus.bandca mp.com%2falbum%2fdownload-driv er-usb-samsung-grand-prime download_driver_usb_samsung_gr and_prime, https://vecumaplo.bandcamp.com /album/download-driver-vga-ati -hd-6570 download_driver_vga_ati_hd_657 0, http://www.nancyja.net/__media __/js/netsoltrademark.php?d=it taltergkan.bandcamp.com%2falbu m%2fdownload-dell-latitude-e64 30-drivers-for-windows-8 download_dell_latitude_e6430_d rivers_for_windows_8, http://www.strictlyroots.com/_ _media__/js/netsoltrademark.ph p?d=verdetida.bandcamp.com%2fa lbum%2fdownload-driver-asus-a4 55ln download_driver_asus_a455ln, https://www-nbcp.com/go.php?go =https%3a%2f%2ftarthogedwea.ba ndcamp.com%2falbum%2fdownload- generator-bhojpuri-song-2017-k hesari-lal-yadav-ke download_generator_bhojpuri_so ng_2017_khesari_lal_yadav_ke,
IP:178.57.68.143  2018-11-13 11:13:39
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.