Нүцгэн биеийг алдаршуулъя

2012/11/12
Share |
Нүцгэн биеийг алдаршуулъя

 

 Нүгэл хэмээн маяглаж

Нүдээ таглахгүйгээр

Нүцгэн биеийн гоо үзэсгэлэнг магтъя

Шалиг завхай шунаг тачаалыг цааш нь түлхэж

Шалдан биеийн тэнгэрлэг сайхныг алдаршуулъя…гэх Р.Чойном гуайн шүлгийг уншигч та санаж буй байх. Тэгвэл олны өмнө нүцгэлсэн Монголын олны танил эрхмүүдийн тоо жилээс жилд нэмэгдсээр. Тэднийг олны өмнө хэрхэн нүцгэлж байсныг уншигч танд сонирхуулъя

.

“Miss World 2006” бүх дэлхийн сайхан бүсгүй шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлж оролцсон байсан загвар өмсөгч , мисс Э.Сэлэнгээ бараг нүцгэлэх хоббитой болжээ.Гадаадын цахим хуудаснаа нүцгэн зургаа “Монгол бүсгүй “хэмээн нэрлэж тависан Сэлэнгээ хамгийн сүүлд “үдшийн шивнээ”сэтгүүлийн нүүрэнд нүцгэн зургаа татуулжээ.

 

 

УДЭТ-ын жүжигчин Г.Отгонцэцэг хайртай хүнтэйгээ хаана ч хамаагүй сексдэж чадна гэж зарлаж байсан удаатай. Уран бүтээл, гоо үзэсгэлэн, эрс шийдэмгий төрхөөрөө олны анхаарлыг үргэлж татдаг жүжигчин бүсгүй мөн л нүцгэн биеэ алдаршуулжээ.

 

 

Дуучин Нара гар утас хэрэглэгчиддээ зориулан гар утсанд суулгах эротик контентийн зураг авахуулсан. Үүнээс хойш сайхан биетэй гэж гайхуулдаг Нарагийн нүцгэн, хагас нүцгэн зургууд хаа сайгүй “тэнэх” болсон билээ.

 

 

Монголын рок поп урлагт өөрийн орон зайгаа аль хэдийнэ эзэлсэн дуучин Ч.Уранхолбоо буюу Ануг хамгийн загварлаг бүсгүйчүүдийн нэг гэхэд маргах хүн үгүй биз. Түүний талаар эерэг, сөрөг олон мэдээлэл гардаг ч тэрбээр аль алинд нь тайлбар няцаалт хийдэггүй. Тэрээр “Үдшийн шивнээ” сэтгүүлд нүцгэн зургаа авахуулахад нь хүмүүс тийм ч их гайхаагүй. Учир нь энэ нь түүний имиж юм.

 

“Гурван охин” хамтлагийн дуучин Ану “Uptown” сэтгүүлд улаан сарнайн дунд нүцгэн зургаа авахуулж байв.

 

Жүжигчин Анхням бол нүцгэн биеэ нуугаагүй монгол оддын нэг. Тэрээр эрчүүдийн харцыг булааж, эмэгтэйчүүдийн хүндэтгэлийг хүлээж явдаг. Энэ бүсгүй нэртэй цуутай бусдыгаа бодвол “муу” хэл аманд тэр бүр орооцолдоод байдаггүй талтай.

 

 Жүжигчин О.Пүрэвсүрэнгийн эротик зураг олон бий. Тэрбээр ямар ч зураг авахуулсан үргэлж сэтгэл татам байдаг билээ.

 

 

 

 

 

2001 оны оюутны дэд мисс, төгөлдөр сайхан өргөмжлөлтэй мисс Гэрэлцэцэг өдгөө гурван хүүхдийн ээж болсон ч гэсэн хэдэн сарын өмнө нүцгэлж өөрийн бие хаа, зүс царай нь өмнөх шигээ сайхан хэвээр байгаа гэдгээ нотолж олныг гайхшируулсан билээ.

 

Улс төрийн нөлөө бүхий эрхмүүдийг бэрүүдээр нь эрэмбэлж жагсаавал О.Чулуунбат нэлээд дээгүүр цохиж явах нь гарцаагүй. Эрхэм гишүүний бэр гэхээсээ илүү авьяасаараа анх олонд танигдсан фото модель, дуучин Ч.Очгэрэл эротик сэтгүүлийн нүүр хуудсанд тун секси дүр төрхтэй гарчээ. Ингээд зогсохгүй тэрбээр “Би хамгийн сүүлд өчигдөр…” нэртэй халуухан ярилцлага өгч байсан юм.


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.