МСЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галаарид: Нэр бүхий сайтуудыг хаасан нь хууль ёсны арга хэмжээ

2012/11/13
Share |
Хүмүүс:
МСЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галаарид: Нэр бүхий сайтуудыг хаасан нь хууль ёсны арга хэмжээ

Монголын сэтгүүлчдийн эвлэлийн ерөнхийлөгч Б.Галааридтай ярилцлаа. 


-ХХЗХ-ноос нэр бүхий 16 сайтыг зохиогчийн эрх, оюуны өмчийн тухай хуулийг зөрчсөн, ШӨХТГ-аас zaluu.com-ийг өрсөлдөөний тухай хууль зөрчсөн гэж үзэн хаах, үйл ажиллагааг нь зогсоох арга хэмжээ авсан. Гэвч тус шийдвэр нь хэвлэлийн эрх чөлөөг зөрчиж байна гэж үзээд байгаа. Тэгвэл МСНЭ-ээс тус үйлдлийг хэвлэлийн эрх чөлөөнд халдсан гэж үзэж байна уу?

-Хэвлэлийн эрх чөлөөг хангана, хамгаална гэдэг маань Монгол улсад хүчин төгөлдөр үйлчилж буй бусад хууль дүрмийг зөрч гэсэн үг биш. Төрийн холбогдох байгууллагууд нэр бүхий сайтуудыг хаасан нь хууль ёсны арга хэмжээ, хуулийн хүрээнд ажиллах ёстойг цахим салбарынхан, ерөөсөө хэвлэл мэдээллийн салбарын нийт ажиллагсдад төрийн зүгээс сануулсан сануулга гэж ойлгож байна. Тийм болохоор МСЭ энэ үйл ажиллагааг хэвлэлийн эрх чөлөөнд халдсан үйлдэл гэж үзэхгүй байгаа. 

-Ер нь ямар тохиолдолд МСЭ-ээс сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагыг хамгаалах ёстой вэ?

-Хууль ёсны эрх ашиг нь зөрчигдсөн, хууль бус дарамт сүрдүүлгэнд өртсөн ямар ч тохиолдолд хамгаална. Түүнээс биш оюуны өмчийг хулгайлсан, хууль зөрчсөн, ёс зүйгээ уландаа гишгэсэн тохиолдолд хамгаалах биш, хариуцлага л ярих ёстой доо. 

-Цахим сэтгүүлзүйг хянах хууль эрхзүйн орчин дутмаг санагддаг. Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуульд цахим сэтгүүлзүйн талаар, түүнийг хянах чиглэлээр зүйл, заалт орсон уу?

-Хянах цагдах гэсэн өнцгөөс асуудалд хандах нь угаасаа буруу хандлага. Харин мэдээлэл олох түгээх эрхийг нь илүү нээлттэй болгох талаас нь яримаар санагддаг. Иргэдийн мэдэх эрхийг хүндэтгэнэ, хуульчилна гэсэн үг ээ дээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос УИХ-д өргөн барьсан Хэвлэл, мэдээллийн эрх чөлөөний хуулийн үндсэн үзэл санаа нь ийм л байгаа. Цахим сэтгүүлзүй ч энэ эрхээр хангагдах ёстой. Эрх чөлөөний үзэл санааг баталгаажуулсан хуульд хянах цагдах тухай зүйл заалт байж таарахгүй л дээ. Мэдээллийн цахим хэрэгслийн хэрхэн ажиллах, ямар хууль дүрэмд захирагдах, эрх зүйн ямар зохицуулалт байх нь жич асуудал. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн тухай тусгай хуульд энэ талаар илүү тодорхой тусгах нь зохимжтой.

-Танай байгууллагаас цаашид цахим сэтгүүлзүйтэй холбоотой ямар ажил хийгдэх вэ?

-Энэ салбарынхны хууль ёсны эрх ашиг нь зөрчигдвөл хамгаалах нь нэн тэргүүний үүрэг. Мөн энэ салбарыг мэргэжлийн, ёс зүйтэй, хариуцлагаа хүлээж чаддаг, эрүүл байлгахын төлөө санаа тавих нь ч эрхэм үүрэг. Цахим сэтгүүлзүйн одоо хийгээд ирээдүйн төлөө санаа тавьж буй хэн бүхэнтэй бид хамтран ажиллахад бэлэн байна. Цахим сэтгүүлзүйг улам илүү хөгжүүлэх, тэгэхдээ ёсзүйг эрхэмлэдэг, мэргэжлийн стандартыг мөрдөхийг хичээдэг, нийгмийн хариуцлагаа ухамсарладаг салбар болгохын төлөө хийх ажил мөн их байна. Энэ талаар хамтран ажиллацгаая гэж уриалмаар байна.

-Танай байгууллагаас хяналт шалгалт хийж, мэргэжлийн дүгнэлт гаргаж, тэнцэхгүй байгууллагад хариуцлага тооцох эрх байдаг уу?

- МСЭ бол дүрмийнхээ хүрээнд үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага. Аль нэг мэдээллийн байгууллагад очоод хяналт шалгалт хийх эрх манайд байхгүй. Гэхдээ мэргэжлийн дүгнэлт гаргах, зөвлөгөө зөвлөмж өгөх эрхтэй. Хариуцлага тооцох эрхзүйн чадамж хомс гэдгийг хэлэх хэрэгтэй. Тийм ч учраас сэтгүүлчдийн эрхийг нь хамгаалж чаддаг, хууль ёсны шаардлага тавьж чаддаг, хариуцлага тооцож чаддаг Мэргэжлийн холбоо хэрэгтэй, тэр байгууллагын үйл ажиллагааны чиг үүргийг хуулиар тогтоож өгөх ёстой гэдэг саналыг бид сүүлийн үед дэвшүүлээд байгаа. 

-Цахим сэтгүүлзүйг жинхэнээр нь хөгжүүлэхэд цаашид юу шаардлагатай гэж боддог вэ?

-Цахим орчны хөгжлийг бид бүхэлд нь ярих боломжгүй. Харин цахим сэтгүүлзүйн хөгжил гэвэл илүү тодорхой л доо. Цахим сэтгүүлзүй бол сэтгүүлзүйн нэг бүрэлдэхүүн хэсэг гэдэг утгаараа тодорхой стандарт, хэм хэмжээнд захирагддаг. Жишээ нь цахим мэдээллийн хэрэгсэл редакцтай байх, өөрөө контент үйлдвэрлэдэг байх, түгээсэн мэдээ мэдээллийнхээ хариуцлагыг хүлээж чаддаг байх, сэтгүүлзүйн мэргэжлийн стандартыг мөрддөг байх, зохиогчийн эрхийг хүндэтгэдэг байх, хуулийн хүрээнд ажилладаг байх гээд зайлшгүй хүлээн зөвшөөрч мөрдөх ёстой зүйл олон бий. Товчхондоо бол цахим сэтгүүлзүйн гэх соёлыг бий болгох шаардлага байна. 

Сэтгүүлзүй бол нийгмийн өмнө хариуцлага хүлээдэг онцгой салбар. Тийм болохоор нэг талдаа мэдээлэл олох түгээх хууль ёсны онцгой эрхээр хангагдаж, нөгөө талдаа тэрхүү онцгой эрхийг нь тэнцвэржүүлэгч хүчин зүйл болох ёсзүй, хариуцлагын тов тодорхой хэм хэмжээнд захирагдаж байж эрүүл зөв хөгждөг. Цахим сэтгүүлзүйн хөгжил ч үүнээс ангид байх ёсгүй. 

-Ярилцсанд баярлалаа.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jaoiopmser закладкР¸ архангеР»ÑŒÑÐº УфимскиР¹ скоростР½Ð¾Ð¹ трамвай Ð¾Ñ‚Ð·Ð²Ð¾Ð½Ð¸Ñ ‚ься Героин закладкР¸ ростов Купить закладкР¸ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ a-PVP в Красном Холме задержаР½Ð¸Ðµ с марихуаР½Ð¾Ð¹ КристалР» снежинсРº ÑÑ‚Ñ€ÑƒÐºÑ‚ÑƒÑ €Ð½Ð°Ñ формула амф амфетамР¸Ð½ что дает ЗакладкР¸ в Ð‘Ñ€Ð¾Ð½Ð½Ð¸Ñ†Ñ ‹ амфетамР¸Ð½ купить в екатериР½Ð±ÑƒÑ€Ð³Ðµ мефедроР½ почему не Ñ€Ð°ÑÑ‚Ð²Ð¾Ñ€Ñ ÐµÑ‚ся анаприлР¸Ð½ амфетамР¸Ð½ Бэд трип это мдпв википедР¸Ñ 24 bis как Ñ€Ð°Ð·Ð¾Ð³Ð½Ð°Ñ ‚ÑŒ фен mozilla do not track ЗакладкР¸ героин в Коломне Адреса Â«Ð¡ÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ ‚ь» в Рязани Что лучше феназепР°Ð¼ или диазепаР¼ трамадоР» рецепт как сдать наркодиР»ÐµÑ€Ð° Купит наркотиРºÐ¸ ЗакладкР¸ шишки в НоводвиР½ÑÐºÐµ Купить героин в Юрюзань после курения гашиша минск наркотиРºÐ¸ от палыча пенза торты Экстази в Острове кристалР»Ñ‹ соли нарко ÐŸÑ€Ð¾ÑÑ‚Ð¸Ñ‚Ñ ƒÑ‚ки и Ð˜Ð½Ð´Ð¸Ð²Ð¸Ð´Ñ ƒÐ°Ð»ÐºÐ¸ Москвы Соль пищевая морская оптом от произвоР´Ð¸Ñ‚ÐµÐ»Ñ купить в СевастоР¿Ð¾Ð»Ðµ Ð¡ÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ a-PVP в ШелеховРµ ЗакладкР° соль ÐºÑ€Ð°ÑÐ½Ð¾ÑÑ €ÑÐº курс валют в ÐºÐ¸Ñ€Ð¾Ð²Ð¾Ð³Ñ €Ð°Ð´Ðµ черный рынок сегодня Купить бошки в Оса
IP:5.62.154.70  2018-04-29 08:29:02
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.