“Мон-Уран”-ы Б.Наранхүүгийн сөгнөсөн вискиний тоо “ордонд” хэрээс хэтэрчээ

2012/11/13
Share |
Хүмүүс: Б Наранхүү | 
“Мон-Уран”-ы Б.Наранхүүгийн сөгнөсөн вискиний тоо “ордонд” хэрээс хэтэрчээ

Газрын наймаачин, хүүхний зууч гэхчилэн элдвээрээ хэлүүлдэг ч хурдан моринд гар таталгүй мөнгө хаяж, олон сайхан буяныг өөрийн нэр дээр болгосон Мон-Уран-ы Б.Наранхүү дундговьчуудын буянаар УИХ-ын зөөлөн суудалд заларсан.

 

Тэрбээр  чуулган тасалдаггүй, идэвхтэй гишүүний нэг ч эрхэм гишүүн сонирхолтой хоббигоосоо болж зарим гишүүдийн уур бухимдалыг барж байгаа сурагтай. Б.Наранхүү чуулган дээр нэг ч үг ган хийхгүй мөртөө чуулган завсарлангуут өрөөндөө виски сөгнөж, найр наадам үүсгэчихдэг гэнэ. Урьд нь Дундговиос сонгогдсон Р.Раш гишүүн архины ярианд өртөж хэл ам дагуулдаг байсан. Харин энэ удаа бол Б.Наранхүүгийн сөгнөсөн вискиний тоо хэрээс хэтэрсэн аж. Тэрбээр намайг хэн хэлэх вэ гэсэн шиг аягалж үүд хаалгаа ч түгжихгүй ил тод архи задлаж  төрийнхөө ордон, түүнд ажилладаг нөхдийг үл хүндэтгэж ихэд цухалдуулж байгаа гэнэ.

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.