МАН-ын удирдлагууд Сүхбаатар дүүрэгт ажиллаа

2012/11/13
Share |
Хүмүүс:
МАН-ын удирдлагууд Сүхбаатар дүүрэгт ажиллаа

МАН-ын удирдлагууд дүүргээс дүүрэгт,хорооноос хороонд,айлаас айлд очиж нэр дэвшигчдээ дэмжин ,иргэдээсээ дэмжлэг хүсэн яваа билээ.МАН-ын дарга Ө.Энхтүвшин,Нийслэлийн МАН-ын Хорооны дарга Ц.Сандуй нарын ахласан аялан дэмжих багийнхан Сүхбаатар дүүрэгт ажлаа үргэлжлүүллээДүүргийн 1,3,11,14 дүгээр хороонд ажилласан  багийнхантай уулзсан Д.Төмөрхуяаг,би аль ч намын гишүүн биш. Гэхдээ МАН-ыг байнга дэмждэг. Өнгөрсөн сонгуулиар санал тоолдог машинаар өгсөн миний саналыг өөр намд бүртгэсэн байсан. Надад хардах сэтгэл төрөөд хэл ам хийж байгаад саналаа шалгуулсан чинь тийм юм болсон. Одоо дахиад тийм байдал гарахгүй гэх баталгаа байхгүй тийм болхоор тэр машинд онцгой анхаараарай гэсэн юм.Харин Б.Батсүх, тас харанхуй,хог новшиндоо дарагдсан гэр хороололын гудамжинд бид аж төрж байна. Хотын захиргааныхны нөгөө сүрхий яриад байгаа ажил хаана байнаа. АН Багануурын муу нүүрсээр шоу хийхээ болимоор юм. Шатдаггүй утаа,тортог ихтэй.Хотын утааг багасгах биш,нэмэгдүүлэх зорилго тавиад байгаа Засгийн газрыг ойлгохгүй байна гэж байлаа.

 

 

МАН-аас Сүхбаатар дүүрэгт 35 төлөөлөгч нэр дэвшээд байгаа бөгөөд иргэдийнхээ итгэлийг хүлээн нэр дэвшиж буй хүмүүсээ дэмжинэ гэдгээ уулзсан хүн бүр илэрхийлж МАН-ын удирдлагуудыг зоригтой,эрчтэй ажиллаарай хэмээж байлаа.Намын удирдлагууд ,ахмад гишүүд ,алдар цолтой хүмүүсээс бүрдсэн багийнхан сургууль,хороо,жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв гээд олон байгууллагаар орж, хамт олонтой нь уулзаж бодол саналаа хуваалцлаа.

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.