Н.Номтойбаярын “Но”-той амраг

2012/11/14
Share |
Н.Номтойбаярын “Но”-той амраг

“МАК” компанийн өв залгамжлагч Н.Номтойбаяр танхай балмад зангаараа нэрд гарч, мөнгөнтэй хүний омон бардам дээрэнгүй байдлаараа УИХ-д хэл амтайхан гарч ирсэн гэлтэй. “Би залуу насандаа хүүхнүүдийг оймс шигээ солих болно” хэмээн ам бардам гайхуулдаг тэрбээр загварын ертөнцийнхөнтэй байнга нэр холбогддог. Түүний араас олон хүүхнүүд хуйлардаг ч тэрбээр О.Содбилэгийн эхнэр Э.Туулын найз МУИС-ын Б.Туяа гэх боловсролтой эмэгтэй, “Шоу Биз”-ийн Зулаа зэрэг сор болсон сайхан хүүхнүүдтэй нэр холбогдож байсан. Тэгвэл Номтойбаяр өөрийн заяаныхаа ханиар Б.Мандухай хэмээх бүсгүйг сонгож эхнэр нь солонгост амаржиж охин төрүүлсэн. Н.Номтойбаяр "Энгүй их жаргалыг одоо л мэдэрч байна” хэмээн ойр дотныхондоо хуучилсан залуу гишүүн өмнө нь хоёр ч хүүхдийн аав болсон удаатай. Монголын толгой баяны бэр болсон Б.Мандухай ч өмнө нь Топ модель Д.Пүрэвсүрэнтэй нэр холбогдож олны танил болсон “Хар хорин” захын эзний хүү Л.Цэгцбаатартай албан ёсоор гэрлэж байсан, Амина охиных  нь ээж юм. Гал халуун хайрандаа умбаж байсан хосууд 2003 онд онд “Чингис” зочид буудалд хөл ихтэй найр хурим хийж түүхтэй. Гурван жил гаран амьдарсан хосуудын дундуур алтны магнат нөхрөөсөө салсан топ модель Д.Пүрэвсүрэн орсноор тэдний амьдрал төгсгөл болсон гэдэг. Хүүхдэд хайртай Л.Цэгцбаатар Амина охиндоо амь бөгөөд “миний охины бүх зураг надад хөөрхөн”  хэмээн охиныхоо зургийг өөрийн цахим хуудаснаа байнга байршуулдаг байна. Л.Цэгцээгээс албан ёсоор гэрлэлтээ цуцлуусан Б.Мандухай охинтойгоо хааяахан л уулзахыг зөвшөөрдөг гэнэ лээ. 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.