”Хагалгаанд орж байхад л ”Шоронд орсон” гээд бичүүлчих юм даа”

2012/11/13
Share |
Хүмүүс:
”Хагалгаанд орж байхад л ”Шоронд орсон” гээд бичүүлчих юм даа”

Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадрааг “Ярилцах танхим”-даа урьж, ярилцлаа.

 

-Танай аймгийг өмнөговьчууд Монголын зүрх бол­гон өргөмжилж байхад эдийн засгийн үр ашиг талаас нь төр засгаас Азийн эрчим хүчний, баялгийн төв болгох нь бий. Энэ том тодор­хойлолтын ард та Өм­нө¬говийн Засаг даргын хувиар хэр холын ирээдүйг харж байна вэ?

 

-Мэдээж Монгол Улсын эдийн засгийг хөл дээр нь зог­соож, улс орныг маань хөг­жилд хүргэхэд хамгийн гол дэм үзүүлэхүйц орд газ­рууд манай аймагт байгаа гэдэг утгаараа яах аргагүй энэ улсын ирээдүйг Өмнөговьтой холбож ирээдүйг ярих хэрэгтэй болчихоод бай­¬гаа юм. Зүгээр өөрийн тань асуултад Өмнөговь айм­гийн Засаг дар­гын хувиар ха¬риулсан ч тэр, жирийн өмнөговьчуудын тө¬лөөлөл гэдэг утгаараа санаа бодлоо илэр­хийлсэн ч тэр би ирээдүйд нь итгэл дүүрэн байдаг. Монголчуудыг тэжээх, эдийн зас­гийн хөгжлийг хөшүүрдэх Тавантолгой, Оюунтолгойн төс­лүүд хэ-рэгжиж эхэлснээр манай аймгийн хөгжил бусад аймгийнхнаас хол илүү ялгарах нь ойлгомжтой. Ямар ч байсан ойрын ирээдүйд Монголын дөрөв дэхь том хот болж, эдийн засагт оруулах хувь нэмрээрээ яах аргагүй зүрх нь болох нь тодорхой.

 

 

-Гэхдээ олборлолт ихэсч, уул уурхайн компаниудын үйл ажиллагаа эрчимжихийн хэрээр наад зах нь өмнөговьчуудын дунд тоосжилтоос болж эмгэг үүсэх нь их болох төлөвтэй байна. Дээр нь, гэрэл цахилгааны бэрхшээлээ өн­гөрсөн хугацаанд шийдэж чадаагүй байгааг нь бид мэднэ. Иймд хөгжил, дэвшилтэй эн зэрэгцэж явах ёстой ажиллаж, амьдрах ая тухтай, эрүүл аюулгүй орчины төлөвлөлтийг та хэрхэн тооцоолж байгаа вэ?

 

-Хэрвээ манай улс орон хөрөнгө, мөнгөтэй, санхүүгийн хувьд бэрх¬шээл багатай байсан бол уул уурхайгаа ашиглахаасаа өмнө дэд бүтцээ шийдээд, анхнаасаа иргэндээ ээлтэй орчинд олборлолт явуулах ёстой байсан. Харамсалтай нь манай улсын эдийн засгийн чадавхи бидэнд тийм боломж олгосонгүй. Тийм ч учраас Өмнөговьд тоосжилт, гэрэл цахилгаан гэх мэт бэрхшээл бий болоод байгаа нь үнэн. Иймд аймгийн удирдлагуудын зүгээс тэнд үйл ажил¬лагаа явуулж буй компаниудын нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлэх, гэрээний дагуу хүлээсэн үүргээ зохих ёсоор нь биелүүлж ажиллуулахын төлөө боломжтой бүх хувилбараар нь шахаж ажиллаж байгаа.

 


-Ойрын хугацаанд хийж, хэрэг­жүүлэх дэд бүтцийн бүтээн бай­гуулалт юу байна вэ?

 

-Даланзадгад-Оюутолгой-Тавантолгойг холбосон 250 км хатуу хучилттай хар зам, Оюутолгой-Га­шуун сухайтыг холбосон замын ажлыг ойрын хугацаанд эхлэх ёстой. Мөн Улаанбаатар-Мандалговь-Да­лан­¬задгадыг холбосон хар замын ажлыг хийж байна. Эрчим хүчний тухайд Чойроос нэгдсэн шугам сүл­жээнд холбох гээд Тавантолгой руу цахилгаан дамжуулах агаарын шугамыг татчихсан байна. Чойр болон Тавантолгой дээр цахилгаан дамжуулах дэд станцыг бариад дуусч байгаа. Даланзадгад дээр барьж байгаа цахилгаан дамжуулах дэд станцаа энэ сардаа багтаагаад дуусгачихвал ондоо багтаад Өмнө¬говь аймаг төвийн эрчим хүчинд холбогдчихно. Ингэснээр манай аймаг замтай, байнгын эрчимтэй хүчтэй болно. Гэхдээ энд нэг алдаатай зүйл бий.

 

 

-Тэр нь юу гэж?

 

-Оюутолгой, Тавантолгойг дагаад зөвхөн Өмнөговь аймгийн зүүн хэсгийг хөгжүүлэх зураг яваад байгаа юм. Иймд бидний зүгээс баруун талаа яах вэ гэдэгт гол анхаарлаа хандуулах хэрэгтэй байна. Аймгийн төвөөс хамгийн хол буюу 316 км-ийн цаана оршдог Гурван тэс сумыг хэрхэн хөгжүүлэх вэ гэдгийг ярих зайлшгүй шаардлага гарч ирж байгаа. Тиймээс энэ сумтай бид яаж холбогдох юм, орон нутгийг нь хэрхэн хөгжүүлэх вэ гэдгийг ярьж, төлөвлөж байна. Эхний удаад аймгийнхаа эх үүс­вэрээс зураг төсвийг нь хийлгээд Далан¬задгадаас Гурван тэс хүртэл хар зам тавих ажлыг эхэлж долоон км-ыг нь тавьсан байгаа. Эрчим хүчний тухайд баруун талын Гурван тэс, Ноён, Сэврээ зэрэг сум Өвөр­монголын өөртөө засах орны Алшаа аймгаас цахилгаан авдаг. Яваандаа үүнийг өөрчилж, дотоодын эрчим хүч нийлүүлэх зорилгоор цахилгаан станц барьж чадна гэдэгтээ итгэлтэй байгаа. Алийн болгон эрчим хүчээрээ бусдаас хараат байгаад байх вэ дээ, хэцүү шүү дээ.

 

 

-“Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадраагийн мөрийн хөтөлбөр 98 хувиар биеллээ” гэсэн мэдээлэл танайхаас ирж байсан. Энэ өндөр үзүүлэлтийг хараад биелснээс нь бус харин биелээгүй хоёр хувийг нь асуучихвал хариулт нь хялбар, товчхон байх юм болов уу гэж бодож байлаа?

 

-“Иргэдийнхээ өрхийн орлогыг нэмэгдүүлнэ, ажлын байрыг нэм­нэ, нийгмийн асуудлыг нь шийд¬нэ” гэдэг гол мөрийн хө¬төл­бө¬рөөрөө аймгийн Ардчилсан нам Орон нутгийн сонгуульд ялалт байгуулж, тэр дагуудаа Засаг даргын мөрийн хөтөлбөрөө боловсруулж ажилласан. Мөрийн хөтөлбөрөө ч энэ дөрвөн жилд биелүүлж чадлаа. Хувь хүнийхээ хувьд хийсэн ажил, хэрэгжүүлсэн амлалтдаа сэтгэл хан­галуун байгаа.

 

 

-Иргэддээ олгосон 500 мянган төгрөгөөс үүдэн “Өмнөговь аймаг тусгаар тогтнолоо зарлах нь”, “Б.Бадраа гэдэг хүн бэлэн мөнгө тараах замаар Өмнөговь аймгийг хувьд шилжүүлэх нь” гэх мэт шүүмжлэл төвийн хэвлэлээр нэ¬лээд их гарч байсан санагдаж байна?

 

-Гарсан, гарсан. Улс төр гэдэг чинь бусдынхаа хийсэн ажлыг харлуулж, талцуулж, буруушаахад чиглэдэг юм шиг байна. Энэ янзаараа явбал Өмнөговь аймагт Ардчилсан нам дангаараа ноёрхох нь гэсэн хэсэг бүлэг хүмүүсийн явцуу бодол иймэрхүү мэдээлэл тараахад түлхсэн бололтой юм билээ.



-“Өмнөговьд тусдаа хууль үйлч­лээд эхэллээ” гэдгийн тухайд?

 

-Өмнөговь аймаг бол Монгол Улсын нэг эд, эс нь. Бидэнд үйлчлэх хууль, архангайчуудад үйлчлэх хууль гэсэн тус, тусдаа хууль байхгүй. Бид нэг л дүрэм журам, нэг л хуульд захирагддаг. Иймд “Өмнөговьд тус­¬даа хууль үйлчлээд байна” гэж хардах хэрэггүй. Харин олон ний­тийн хувьд “Тавантолгойг ашгийг бүгд хүртэх ёстой. Өмнөговьчууд дангаараа идээд дуусгах нь” гэж хардах эрхтэй. Гэхдээ энэ нь буруу ойлголтоос үүдсэн гэж хэлж болно. Яагаад гэхээр бид “Нутгийн хишиг”-ийн 500 мянган төгрөгийг Тавантолгойн ордоос орж ирсэн аш¬гаас тараагаагүй байхгүй юу. Зөвхөн Өмнөговь аймаг 51 хувийг нь эзэмшдэг жижиг Тавантолгойн ордын нүүрс олборлолтоос олсон орлогоосоо иргэддээ хувь хүртээж байгаа юм. Судалгаа явуулахад өм­нөговьчуудын олонх нь бид “Давуу эрхтэй байх ёстой. Тодорхой хувь, хишиг авмаар байна” гэдэг хариулт өгсөн. Бид иргэдийнхээ хүсэлтийн дагуу л энэ хөтөлбөрийг хэрэгжүүлсэн.

 

 

-“Бид давуу эрхтэй байх ёстой” гэдэгтээ та ч бас санал нийлдэг үү?

 

-Тийм ээ. Яагаад гэхээр дэд бүт­цийг нь барьж байгуулаагүй хэрнээ “Монгол Улсын хөгжлийн төлөө энэ нүүрсийг ачих хэрэгтэй” гэж шахаад байгаагаас үүдэн наад зах нь дээр өөрийн тань асууж байсанчлан тоосжилт, агаарын хуурайшилт үүс­сэнээр өмнөговьчууд эрүүл мэн­дээрээ хохирч байгаа. Бэлчээр талх-лагдаж, хэдэн малаа хаана нь бэлчээх вэ гэдэг бэрхшээл үүсч байна. Ингэж хохирч байгаа хүмүүс бусдаасаа арай илүү давуу эрхтэй байх ёстой л гэж боддог.

 


-Өмнөговь аймаг руу урсах шүүмжлэлтэй зэрэгцээд УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ та хоёрын нэр давхар яригдаад эхэлдэг. “Өмнөговь айм­гийг өмчиллөө. Дур зоргоороо авирлаж байна” гээд л. Хэвлэлээр гараад байгаа шиг та хоёр тийм нарийн холбоо хэлхээтэй хүмүүс мөн үү?

 

-Үгүй яах вэ дээ, одоогийн байдлаар нэг нь Өмнөговиос УИХ-д сонгогдоод Батлан хамгаалахын сай­даар ажиллаж байна. Миний хувьд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Засаг даргаар ажиллаа. Их ч зүйл хийлээ. Харамсалтай нь бусдаас арай илүү ажилласан маань улс төрийн хүчнүүдэд таалагдаагүй бололтой юм. Тэр хандлага нь бид хоёрыг холбож байгаад л элдвээр хэлэхэд хүргээд байх шиг байна. Миний хувьд ямар ч байсан идэж уугаад, хойш урагш нь нууж хааж хийгээд байсан юм алга. Амьдрал дээр энэ бүхэн нь батлагдаж, нотлогдох байлгүй. Д.Бат-Эрдэнэ гэдэг хүнтэй Өмнөговийг сайн, сайхан болгохын төлөө хамтарч ажилладаг тийм л хамтрагчид. Энэ дашрамд хэлэхэд улс төрийг улстөрчид өдрөөс өдөрт бохирдуулж, дэндүү харлуулж байна гэдэг сэтгэгдэл төрөх болсон. Арай л муухай юм. Би энэ дөрвөн жилд сайн, муугаараа хэлүүлэн барин сайн л ажиллахыг зорьсон. Энэ хугацаанд биеийн байдлаас болоод дөрвөн удаа хагалгаанд орж, эмчилгээ хийлгэлээ. Гэсэн ч би “Бие муу байна” гээд хойшоо суугаагүй. Хоёрт нь бүтэн норказитай хагалгаанд орсон. Өн­гөрсөн тавдугаар сард зүрхний хагалгаанд ороод хэвтэж байхад хэвлэлээр “Шоронд орчихлоо” гээд л биччихсэн. Сая бие сайжрахгүй дахиад хагалгаанд орсон чинь “Ам­раад, зугаалаад тэнээд явчихлаа” гэсэн байгаа юм. Өөрсдөө л албан тушаалд хүрч байвал хүний үхэх сэхэх, эрүүл өвчтэй нь хамаагүй байдаг юм шиг байна. Хааяа ч сэтгэл эмзэглэх л юм.

 


-Таныг ямар ч байсан бараг л хөлөөрөө газар алхахаа байсан. Нисч буугаад л, нисч буугаад л яваад байдаг болсон. Өвлийн цагаар Монголоосоо зугтчихдаг гэх мэтээр бичээд байгаа харагддаг л юм?

 

-Дөрвөн жил ажиллахдаа ажлын шугамаар ганц нэг удаа гадагшаа явсан юм байгаа. Гэхдээ тэгж олон нисээд байсан юм байхгүй. Шаардлагатай бол Хил хамгаалах ерөнхий газраас хилээр гарсан, орсон тэмдэглэлээ авч, нийтлүүлж болно байх. Эмнэлэгт бие эмчлүүлэх гэж л хэдэн удаа явсан минь бол үнэн. Нуугаад байх юм алга. Ямар ч байсан би энэ дөрвөн жилд бүхэл бүтэн гурван мГваттын цахилгаан станц барилаа. Урлаг, спортын цогцолбор барьсан нь одоо ашиглалтад орох гэж байна. Орон нутгийн 51 хувьтай том махны үйлдвэр барилаа. Гурав, дөрвөн суманд 640 хүүхдийн цэцэрлэг барьсан байна. Даланзадгадын төв дээр 24,2 км авто зам барьсан. Энэ мэтээр яриад байвал 90 орчим тэрбум төгрөгийн ажил хийсэн. Бусдаар бол өөрийгөө “Өндөг шиг өөгүй” гэж өмгөөлөх юм алга. Гол нь бусдыгаа өвдөж, зовж байх үед албан тушаал авахын төлөө “Тэр зугаалаад явж байна. Тэр шоронд орчихож” гэх мэтээр бичүүлээд байх чинь өөрөө зохимжгүй байхгүй юу.

 


-Одоо тэгээд таны бие гайгүй юу?

 

-Гайгүй болсон. Сая хамгийн сүүлийн хагалгаандаа ороод 20-иод хонож байна. Хоёр ч удаа “Хагалгааны явцад хүндрэл үүсч, амь насанд тань аюул учирсан тохиолдолд гомдолгүй шүү” гэсэн бичигт гарын үсэг зурах сэтгэл зүйн хувьд амар биш л юм билээ. Орон нутгийн сонгуульд болоод ажил эрчимчиж байгаа болохоор амарч чадахгүй л явж байна. Тэглээ гээд гомдоллоод байх юм алга. Хүлээсэн үүрэг, амласан амлалтаа биелүүлж чадсан учраас Орон нутгийн хурлын сонгуульд эрч хүчтэйгээр оролцож байна.

 

 

-Таныг “Авлигатай тэмцэх газ­раас шалгаж гэнэ. Хэзээ мөдгүй ял авахад ойрхон байгаа гэнэ” гэх мэтээр бичээд байсан. Ямар асуудлаар шалгуулсан бэ?

 

-Авлигатай тэмцэх газраас дулааны цахилгаан станц барьсан талаар хоёр удаа асуух нь асуусан шүү.



-Юу асуусан юм бэ. Нууцлахаар асуудал биш бол хариултыг нь өгчихвөл зүгээр байж болох юм?

 

-”Дулааны цахилгаан станц ба¬рихдаа тендер зарлаагүй байна. Дулааны цахилгаан станцыг ашиглалтад оруулж байх явцдаа хуучин станцын моторыг гэмтээсэн байна. Үүнийгээ тайлбарлахгүй юу” гэсэн. Гүт­гэлгийн чанартай юм хэвлэлээр их гарч байгаа ийм үед асуусан юманд нь хариулаад, хэлэх ёстой үгээ хэлээд явчихсан нь харин ч их амар юм уу гэж бодсон. Хуулийн хүмүүс чинь тэгээд шалгадаг жур­маараа шалгаад үнэн мөнийг нь олчихдог юм шиг байна лээ. Дахиж лав намайг дуудаж, байцааж энэ тэр болоогүй. Аль хавар л болоод өнгөрсөн асуудал шүү дээ.

 


-“Улс төрийн зорилгоор Ардын намын аймгийн Засаг дарга нарыг хэлмэгдүүлчихээд Ардчилсан намынхныгаа аварчихлаа” гэсэн шүүмжлэл ч бас их өрнөсөн. Адил­хан аймгийн Засаг даргаар ажиллаж, гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлж байсны хувьд ял аваад явсан Засаг дарга нарын араас харамсах сэтгэл төрж байв уу?

 

-Ямар л сайн байх вэ дээ. “Ардын намын Засаг дарга нарынхаа араас Б.Бадраагаа аваачаад хийчихэж” гэж бичээд байхаар ч тэр сайхан санагдаагүй. Надад нэгэнт хийсэн хэрэг, хэлсэн буруу үг байхгүй учраас шалгадаг байгууллага нь шалгаад, асуудаг асуултаа асуугаад л өнгөрсөн. Уулзах хүн нь уулзсан. Одоо энэ талаар ямар нэгэн тайлбар тавиад байх шаардлага байхгүй байх.

 


-Ярилцлага авч байгаа хугацаа маань нэгэнт Орон нутгийн сон­гуультай давхцаж байна. Иймд Өмнөговь аймгийн Ардчилсан намын зүгээс сонгуульд ямар мөрийн хөтөлбөртэй оролцож байгааг сонирхоод ярилцлагаа өндөрлье?

 

-Өнгөрсөн удаагийн сонгууль шиг бэлэн мөнгө амлах боломжгүй болсон учраас “Нутгийн хишиг” хөтөлбөрөө үргэлжлүүлэн хэрэгжүүлэх эрхгүй болсон. Хэрэв ирэх дөрвөн жил үргэлжлүүлэн ажиллахаар болбол Өвөрхангай аймгийн Ардчилсан нам “1000 айлын орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр мөрийн хөтөлбөртөө тусгасан байгаа. Мөн авто замаа барья, боловсролын салбарт онц­гой анхаарч, дэлхийн жишигт ний­цэхүйцээр шинэчилье. Хамгийн гол нэг чухал хөтөлбөр бол эрүүл мэн­дийн салбарын хөрөнгө оруулалт. Аймагтаа дэлхийн жишигт нийцсэн эмчилгээ, оношлогооны том төв байгуулах зорилготой байгаа. Түүнч¬лэн газар олголтыг хүртэл иргэнээсээ асууж байж шийддэг шууд ардчиллыг жинхэнэ утгаар нь хөгжүүлж ажиллахыг чухалчилна даа. Яг өнөөдрийн нөхцөлд яалт ч үгүй Монгол Улсын зүрх нь Өмнөговь аймаг болчихоод байна. Тийм ч учраас Монгол Улсын хөгжлийг доголдуулж, зорилгыг хазайлгахгүйн тулд зүрх нь болсон Өмнөговь аймгийнхаа ирээдүйг тун хариуцлагатай, зөв зурж, төлөвлөсөн бүхнээ хийх цаг болсон гэдгийг хэлмээр байна.

Г.ОТГОНЖАРГАЛ

Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Tgjdkdhw It smells a little shell and LUKOIL, http://rc-pipes-shop.com/__med ia__/js/netsoltrademark.php?d= opencu.com%2fprofiles%2fblogs% 2figi-game-download-for-pc-win dows-7 igi_game_download_for_pc_windo ws_7, http://opencu.com/profiles/blo gs/2017-776 skachat_muzyku_2017_besplatno_ bez_registratsii, http://opencu.com/profiles/blo gs/merindukanmu-dash-uciha-mp3 -download-free merindukanmu_dash_uciha_mp3_do wnload_free, http://www.pianostartshere.com /__media__/js/netsoltrademark. php?d=opencu.com%2fprofiles%2f blogs%2fdownload-mp3-assurance -by-davido download_mp3_assurance_by_davi do, http://www.dubem.net/__media__ /js/netsoltrademark.php?d=open cu.com%2fprofiles%2fblogs%2ftu ze-dekhe-bina-chain-song-downl oad tuze_dekhe_bina_chain_song_dow nload, http://opencu.com/profiles/blo gs/download-aplikasi-tik-tok-t erbaru-2018 download_aplikasi_tik_tok_terb aru_2018, http://opencu.com/profiles/blo gs/descargar-call-of-duty-blac k-ops-2-para-pc-media-fire descargar_call_of_duty_black_o ps_2_para_pc_media_fire, https://bank.gov.ua/document/d ownload?docId=http%3a%2f%2fope ncu.com%2fprofiles%2fblogs%2fb aixar-musica-mc-loma baixar_musica_mc_loma, http://opencu.com/profiles/blo gs/aplicativo-de-baixar-jogos aplicativo_de_baixar_jogos, http://fuckyeahmarkdown.com/go /?read=http%3a%2f%2fopencu.com %2fprofiles%2fblogs%2fwinrar-f or-windows-10-free-download winrar_for_windows_10_free_dow nload, http://lightnowblog.com/buzz/c lick.php?iid=http%3a%2f%2fopen cu.com%2fprofiles%2fblogs%2fso -long-3 pesnia_so_long_skachat, http://dodgeballedmonton.com/G oto.asp?URL=http%3a%2f%2fopenc u.com%2fprofiles%2fblogs%2fwe- dont-talk-anymore-song-downloa d we_dont_talk_anymore_song_down load, http://lincolndailynews.com/ad clicks/count.php?adfile=http%3 a%2f%2fopencu.com%2fprofiles%2 fblogs%2fwinrar-64-bit-free-do wnload-for-windows-10 winrar_64_bit_free_download_fo r_windows_10, http://www.ruskie.org/__media_ _/js/netsoltrademark.php?d=ope ncu.com%2fprofiles%2fblogs%2fd ownload-drama-korea-while-you- were-sleeping download_drama_korea_while_you _were_sleeping, https://blog.linuxeye.cn/wp-co ntent/themes/begin/inc/go.php? url=http%3a%2f%2fopencu.com%2f profiles%2fblogs%2fpokemon-x-a nd-y-download pokemon_x_and_y_download, http://opencu.com/profiles/blo gs/descargar-mac-os-high-sierr a-iso descargar_mac_os_high_sierra_i so, http://opencu.com/profiles/blo gs/download-lagu-dj-nissa-saby an download_lagu_dj_nissa_sabyan, http://opencu.com/profiles/blo gs/ambiente-j-balvin-mp3-downl oad ambiente_j_balvin_mp3_download , http://opencu.com/profiles/blo gs/baixar-xml-sefaz-mg baixar_xml_sefaz_mg, http://newyorkveincenter.com/_ _media__/js/netsoltrademark.ph p?d=opencu.com%2fprofiles%2fbl ogs%2fakhil-new-song-2018-vide o-download akhil_new_song_2018_video_down load, http://finishlinesports.com/__ media__/js/netsoltrademark.php ?d=opencu.com%2fprofiles%2fblo gs%2fla-la-neha-kakkar-mp3-dow nload la_la_neha_kakkar_mp3_download , https://www.fukuhara-sc.com/s/ click.php?tcode=http%3a%2f%2fo pencu.com%2fprofiles%2fblogs%2 ftraffic-rider-1 skachat_vzlomannyi_traffic_rid er, http://waabaseball.org/Goto.as p?URL=http%3a%2f%2fopencu.com% 2fprofiles%2fblogs%2fdownload- game-ff download_game_ff, http://monlycke.com/__media__/ js/netsoltrademark.php?d=openc u.com%2fprofiles%2fblogs%2ftu- no-metes-cabra-descargar-mp3 tu_no_metes_cabra_descargar_mp 3, http://opencu.com/profiles/blo gs/pmbok-6th-edition-free-down load-pdf pmbok_6th_edition_free_downloa d_pdf, http://frw.thegrill.biz/__medi a__/js/netsoltrademark.php?d=o pencu.com%2fprofiles%2fblogs%2 fgb-whatsapp-new-update-downlo ad gb_whatsapp_new_update_downloa d, http://mssbl.org/Goto.asp?URL= http%3a%2f%2fopencu.com%2fprof iles%2fblogs%2fmi-cama-karol-g -descargar-el-genero mi_cama_karol_g_descargar_el_g enero, http://commissionlessrealty.co m/__media__/js/netsoltrademark .php?d=opencu.com%2fprofiles%2 fblogs%2fdownload-lagu-ya-habi bal-qolbi-mp3-versi-sabyan download_lagu_ya_habibal_qolbi _mp3_versi_sabyan, http://www.newvend.ru/links.ph p?go=http%3a%2f%2fopencu.com%2 fprofiles%2fblogs%2fjuegos-par a-descargar-gratis-para-celula r juegos_para_descargar_gratis_p ara_celular, http://qrn.visiontitle.com/__m edia__/js/netsoltrademark.php? d=opencu.com%2fprofiles%2fblog s%2fdownload-naruto-senki-mod- apk download_naruto_senki_mod_apk, http://www.pic-em.com/redirect .php?client=http%3a%2f%2fopenc u.com%2fprofiles%2fblogs%2fr-1 8 ゆう_パック_プリント_ r_ダウンロード, http://opencu.com/profiles/blo gs/descargar-halo-combat-evolv ed-full-espa-ol descargar_halo_combat_evolved_ full_español, http://severnaparkphoto.com/__ media__/js/netsoltrademark.php ?d=opencu.com%2fprofiles%2fblo gs%2fdownload-movie-from-netfl ix download_movie_from_netflix, http://opencu.com/profiles/blo gs/pokemon-tournament-game-dow nload pokemon_tournament_game_downlo ad, http://jmb.holychrist.net/__me dia__/js/netsoltrademark.php?d =opencu.com%2fprofiles%2fblogs %2fdescargar-halo-custom-editi on descargar_halo_custom_edition, http://www.thomastedwardsfuner alhome.com/cfi/addthis_email.c fm?url=http%3a%2f%2fopencu.com %2fprofiles%2fblogs%2fek-villa in-movie-all-mp3-song-download ek_villain_movie_all_mp3_song_ download, https://stat.eol.cn/stat.html? url=http%3a%2f%2fopencu.com%2f profiles%2fblogs%2favengers-in finity-war-yts-download avengers_infinity_war_yts_down load, http://ezfilings.us/__media__/ js/netsoltrademark.php?d=openc u.com%2fprofiles%2fblogs%2fdes cargar-mi-cama-karol-g descargar_mi_cama_karol_g, http://www.chocolatier.ru/go/u rl=http%3a%2f%2fopencu.com%2fp rofiles%2fblogs%2fnangi-photo- apps-download nangi_photo_apps_download, http://hd.avbuy.com.tw/buy/add cart_avbuy_hd.php?act=http%3a% 2f%2fopencu.com%2fprofiles%2fb logs%2fdownload-office-2016-of fline-installer download_office_2016_offline_i nstaller, http://urls.fr/?go=http%3a%2f% 2fopencu.com%2fprofiles%2fblog s%2fdownload-google-chrome-off line-installer-1 download_google_chrome_offline _installer,
IP:185.14.194.130  2018-11-22 07:50:58
yqbyslla 8hHcy6yzpjjlnssqkw, [url=http://zigtafxhzrau.com/] zigtafxhzrau[/url], [link=http://npxddfenwdsf.com/ ]npxddfenwdsf[/link], http://boscpnqezoww.com/
IP:31.184.238.177  2019-01-16 18:55:39
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.