Х.Тэмүүжин сайдын эхнэр олныг цочирдуулжээ

2012/11/14
Share |
Хүмүүс: Х Тэмүүжин | 
Х.Тэмүүжин сайдын эхнэр олныг цочирдуулжээ

Хууль зүйн шинэ сайд Х.Тэмүүжин өөрийн хүсч мөрөөдөж байсан албан тушаалдаа очиж сэтгэл ихэд хангалуун байгаа. Эрхэм гишүүн саяхны нэгэн өдөр өөрийн хайртай гэргийтэйгээ томоохон арга хэмжээнд зочилжээ. Түүний гэргий Жаргалмаа хэмээх бас л хуульч мэргэжилтэй бүсгүй байдаг. Унаган багын дурлалт хосууд өдгөө хуримаа хийгээгүй бөгөөд байнга шахуу хөтөлөлцөн явдаг нь олны анхааралыг өөрийн эрхгүй татдаг гэлтэй.  Харин хуульч бүсгүй уг арга хэмжээнд ирэхдээ хээвнэг тамхи асаан татаж олныг ихэд цочирдуулсан байна. Үүнийг хальт харсан зарим нь “Х.Тэмүүжин сайдын эхнэр тамхи татаж байна” хэмээн багахан шивэр авир хийгаад амжижээ. Олон нийтийн газар тамхи татаж байгаад баригдвал 50 мянган төгрөгөөр торгуулах шийдвэр гарсан байгаа. Хэрвээ энэ хууль гарсан даруйдаа хэрэгжсэн бол хуульчийн эхнэр 50 мянган төгрөгөөр торгуулах нь тодорхой.  

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.