Эмнэлгийн байр булаасан Х.Тэмүүжин, Н.Алтанхуяг, Н.Мягмар нарыг шүүхэд өгөхөөр болов

2012/11/14
Share |
Хүмүүс: Х Тэмүүжин |  Н.Алтанхуяг | 

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн өргөтгөлийг прокурорын оффис болгох шийдвэр гаргасан  Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг шүүхэд өгөхөөр боллоо. Тэрбээр тус эмнэлгийн өргөтгөлийг хууль, шүүхийнхний оффисын байр болгож, салбарынхнаа нэг дор төвлөрүүлнэ хэмээн ярьж эхэлснээс хойш эмнэлгийн ажилчид эсэргүүцлээ илэрхийлсэн ч тусыг эс олсон юм. Сайд  өөрийн гаргасан шийдвэрээ зүтгүүлсээр Засгийн газрын арваннэгдүгээр сарын 3-ны өдрийн хуралдаанаар батлуулсан билээ. Эл шийдвэрийг эсэргүүцсэн эмнэлгийн ажилчид болон тэдний өмгөөлөгчөөр ажиллаж буй Ц.Монгол нар өчигдөр хэвлэлийнхэнд хандлаа. Тэд энэ удаад Хууль зүйн сайд Х.Тэмүүжингээс гадна Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг, Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Н.Мягмар нарыг шүүхэд өгөхөө мэдэгдэв. Ингэхдээ Хууль зүйн сайдыг эрхээ хэтрүүлэн, бусдын барилга булаах гэсэн, Ерөнхий сайдыг хууль бус 122 дугаар тогтоолыг гаргасан, Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Н.Мягмарыг эмнэлгийнх нь тоног төхөөрөмж цацраг идэвхт бодистой хэмээн  худлаа гүтгэсэн гэсэн үндэслэлүүдээр шүүхэд хандахаар болсон аж.  Эдгээр хүмүүсийн нийлж, гаргасан Засгийн газрын 122 дугаар тогтоол хэрэгжсэнээр олон хууль зөрчигдөх, их хэмжээний үргүй зардал гарч, иргэдийн эрүүл мэндээ хамгаалуулах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах эрх зөрчигдөхөөр байгаа гэдгийг хэвлэийн хурал хийсэн эмч нар хэлж байв.  Түүнчлэн цөөн хэдэн хүний санаачлагаар 130 гаруй мянган хүнд үйлчлэх эмнэлгийн байрыг 130 хүний оффисын байр болгох гэж байгаад ихээхэн бухимдалтай байгаагаа илэрхийлж, цаашид эмнэлгийн байраа буцааж авахын тулд  тэмцлийн бүхий л арга хэмжээг авна гэдгээ илэрхийлэв.   

 

 

Эмнэлгийн ажилЧид эрх мэдэлтний эсрэг тэмцлээ үргэлжлүүлнэ
Жилд дунджаар  120 мянган иргэн үйлчлүүлдэг төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн барилгыг Хууль зүйн яамны 130 ажилтны албан тасалгаа болгохыг эсэргүүцэн "Ард түмэнд эмнэлэг хэрэгтэй, Нийслэлийг нэгдсэн эмнэлэгтэй болгоё" хөдөлгөөнөөс сэтгүүлчдэд хандан мэдээлэл хийлээ. Энэхүү хуралд МАН-ын нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, "Монголын сувилахуйн амьдрал төв" ТББ-ын тэргүүн Т.Сүрэнхай, Эмнэлгийн үйлдвэрчний хорооны дарга Г.Бямбасүрэн, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын ахлах зөвлөх Я.Төмөрбаатар нар болон эмнэлгийн Үйлдвэрчний хорооныхон, эмнэлгийн эмч, ажилчдын төлөөлөл оролцлоо. Тэд эрх мэдэлтнүүдийг энэ сарын 3-ны өдөр гаргасан 122 тоот тогтоолоо хүчингүй болгохыг шаардав. Хэрэв эмч нарын шаардлагын хариуг өгөхгүй, үл тоосон хэвээр байвал өлсгөлөн зарлана гэдгээ эмнэлгийн Үйлдвэрчний хорооны гишүүд мэдэгдэв. Түүнчлэн Хууль зүйн сайдын хуудуутай үйлдлийг таслан зогсоож, эмнэлгийн барилгаа эргүүлэн автлаа тэмцлээ үргэлжлүүлнэ ч хэллээ. Харин Ж.Мөнхбат "Эрх мэдлээрээ далайлган эмнэлгийн барилгыг дээрэмдсэн Хууль зүйн сайд Х.Тэмүүжинд хариуцлага тооцох хэрэгтэй. Эмнэлгийн барилгыг булааж байгаа нь иргэдийн амь нас, эрүүл мэндийг уландаа гишгэж буйтай адил. 

 

Эрүүл мэндийн салбарт ийм хууль бус зүйл болж байхад Эрүүл мэндийн сайд ус балгасан мэт чимээгүй байж, бидэнд хамаагүй гэсэн утгатай мэдэгдлийг эмнэлгийнхэнд илгээн тохуурхаж байна" гэв.  Ингээд Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийг албан тасалгаа болгох асуудлаар иргэд болон эмнэлгийн ажилчдын сэтгэгдлийг сонслоо. 
Хэрэв сайд, дарга нар бидний дуу хоолойг сонсохгүй бол өлсгөлөн зарлана.

 

Л.Цэрэнханд /Мэдрэлийн тасгийн ахлах сувилагч/: -Х.Тэмүүжин сайд өнгөрсөн сарын 6-ны өдөр аман шийдвэр гаргасан.   Бид хууль бус шийдвэрийн эсрэг  чадах бүхий л арга хэмжээгээ авч хэрэгжүүлсэн. Гэтэл энэ сарын 3-ны өдөр эмнэлгийг албан тасалгаа болгох албан шийдвэр гаргалаа. Тиймээс өнгөрсөн бямба гаригт эмнэлгийн Ахмадын зөвлөл, Үйлдвэрчний хороотой хамтран жагсаал зохион байгуулсан. Хэрэв  сайд, дарга нар бидний дуу хоолойг сонсохгүй бол өлсгөлөн зарлана. Манай эмч нар мөөгөнцөрт баригдсан, шавар шохой нь халцарсан орчинд олон жил ажилласан. Иргэд ч ийм л нөхцөлд эмчлүүлж байсан. Одоо л нэг эмнэлэг шиг эмнэлэгтэй боллоо гэтэл эрх мэдэлтнүүд булаачихлаа. Өргөтгөлийн байр зөвхөн эмнэлгийн зориулалтаар баригдсан. Гэтэл албан тасалгаа болгоно гэж улайраад байгаад гайхаж байна. 

 

А зэрэглэлийн бүсэд хуулийн байгууллага байрлах нь тохиромжтой хэрэг үү
Ж.Тайванбат /сувилагч/:-Хууль зүйн яамныхан барилгыг булаах шийдвэр гаргасан нь эмнэлгийн ажлыг бүтэн сар хойш чангаалаа. Өмнөх Засгийн газар манай эмнэлгийн өргөтгөлийг барихад 10 гаруй тэрбум төгрөг төсөвлөсөн. Гэтэл шинэчлэлийн Засгийн газар өмнөх шийдвэрийг үл тоож, төсвийн хөрөнгийн зориулалтыг өөрчилж байна. Манай эмнэлгийг нүүлгэснээр 50 сая төгрөг хэмнэнэ хэмээн албан тушаалтнууд ярьж байна. Гэтэл эмнэлгийн барилгын ажлын гүйцэтгэл 80 хувьтай байгаа. Тиймээс хөрөнгө мөнгө ярьж, иргэдийн тархийг угаахаа зогсоох хэрэгтэй. Хууль зүйн яамныхан хотын А зэрэглэлийн бүсэд эмнэлэг байх нь тохиромжгүй гэсэн. Энэ үндэслэл үнэхээр хачирхалтай. Тэдний яриад байгаа А зэрэглэлийн бүсэд өчнөөн хувийн эмнэлэг байна. Хэрэв хотын төвд эмнэлэг байх нь  зүйд нийцэхгүй юм бол хууль сахиулах байгууллага байх нь хэр тохиромжтой юм бол. Энэ мэтчилэн олон асуулт ар араасаа хөвөрч байна. 

 

Хууль зүйн яам байртай байж бусдын байранд шунаж  байгааг ойлгохгүй юм
Я.Баярсайхан /хувиараа бизнес эрхлэгч/:-Эмнэлгийг Хууль зүйн яамны байр болгоно гэж байгааг эсэргүүцэж байна. Хууль зүйн яамныхан сайхан байртай байж яагаад эмнэлгийн барилга уруу дайраад байгааг ойлгохгүй байна. Иргэдэд хуулийн байгууллагаас илүү эмнэлэг хэрэгтэй. Тиймээс нэг ч гэсэн эмнэлэг баригдвал ард иргэдэд ээлтэй шүү дээ. Би өмнө энэ эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. Халуунд нь халж, хүйтэнд нь хөрч явдаг цагдаа, цэргийнхэн биеэ эмчлүүлдэг юм билээ. 

 

Эмнэлгийн байгууллага ачааллаа дийлэхгүй байна
Г.Цоггэрэл /ТҮК-ийн ажилтан/: -Эрүүл биед саруул ухаан оршино. Тиймээс хүн бүр юун түрүүнд эрүүл мэнддээ анхаарах ёстой. Тиймээс эмнэлэг зайлшгүй хэрэгтэй. Эмнэлгийн байгууллага ачааллаа дийлэхгүй өвчтөнөө шалан дээр хэвтүүлж байна. Зарим иргэн эмнэлэгт биеэ үзүүлж чадахгүй хөөгдөж байна. Манай эхнэр өнгөрсөн жил төрсөн. Нэг хоноод маргааш нь  эмнэлгийн ороо чөлөөлж өгөхийг шаардсан.  Шинэ төрсөн эх эмнэлэгт гурав ч хонож чадахгүй байна. Хүнд сурталгүй, тохитой эмнэлэгтэй болоосой. 

 

Төрийн түшээд асуудалд анхаарал хандуулаасай 
Н.Цэцэгмаа:-Гадаадаас оруулж ирсэн үнэтэй тоног  төхөөрөмжөө суурилуулсан гэж хэвлэл мэдээллээр гарч байсан.  Иргэдийн олонхи нь эмнэлгийн барилгыг зориулалтаар нь үлдээхийг дэмжиж байх шиг санагдсан. Эмнэлгийнхний тэмцлийг дэмжиж байгаа. Тэд эрх мэдэл, албан тушаалын хойноос хөөцөлдөөгүй. Эмнэлгийн барилгыг зориулалтаар нь ашиглахыг хүсч байгаа юм билээ. Төрийн түшээд энэ асуудалд анхаараасай.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Bradley j45hZH http://www.FyLitCl7Pf7kjQdDUOL QOuaxTXbj5iNG.com
IP:188.143.232.22  2015-08-10 06:00:58
xdybydpnvi Agh2fHewbriputhira, [url=http://vvziiwyieqly.com/] vvziiwyieqly[/url], [link=http://ewvopxxmarft.com/ ]ewvopxxmarft[/link], http://sgoesrujnsll.com/
IP:46.161.9.32  2016-11-23 07:06:28
yxxojhvws ZiFEb0ldhuduuzdlnz, [url=http://almufzpkhgee.com/] almufzpkhgee[/url], [link=http://cioqokvlgdtf.com/ ]cioqokvlgdtf[/link], http://cwosxhcmvojv.com/
IP:5.101.0.130  2017-01-25 20:01:05
Judiththype wh0cd722280 acyclovir buy indocin bentyl triamterene toradol for gout tadalafil cipro
IP:46.161.9.24  2017-01-28 20:42:16
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.