МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.АЛТАНХУЯГ ТАНАА

2012/11/15
Share |
Хүмүүс: Н.Алтанхуяг | 
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.АЛТАНХУЯГ ТАНАА

2012.11.13.

 

Төрийн тусгай албан хаагчдад зориулагдан баригдаж буй барилгыг Улсын прокурорын ерөнхий газар болон Хууль зүйн яамны оффисын барилгын зориулалтаар ашиглах болсон тухай мэдээлэлтэй танилцлаа. Монгол Улсын иргэн залуу хүний хувьд энэ асуудалд өөрийн үзэл бодлыг илэрхийлэх хэрэгтэй гэж бодлоо. Эмнэлэг гэдэг бол эмч гэдэг бол хэлж ирдэггүй хийсч ирдэг аюулт өвчин эмгэгдээ шаналж байгаа нэгний хувьд ганцхан итгэл найдвар, өмөг түшиг нь байдаг. Амьдрал эрээнтэй бараантай, жаргал зовлон хосолдог нь хүний амьдралын жам атал Монгол Улсын Засгийн газар ийм шийдвэр гаргасныг мэдээд маш их гайхлаа бас харамсч байна. Монгол Улсын хүн амын тэн хагасаас илүү нь оршин сууж буй нийслэл хотод эмнэлэг, сургууль, цэцэрлэг шиг хэрэгтэй зүйл алга. Өвчтөнүүд нь эмнэлэгтээ багтахгүй, бяцхан хүүхдүүд цэцэрлэг, сургуульдаа багтаж ядан сурч хүмүүжиж байхад хотын төвд иргэдэд хамгийн орй баригдаж буй энэ барилгыг зориулалтаар нь ашиглах нь хамгийн зөв шийдвэр гэж бодож байна.

 

МОНГОЛ УЛСЫН СОЁЛЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН, “VOICE” ХАМТЛАГИЙН АХЛАГЧ, ДУУЧИН С.БАТТУЛГА 



Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.