Ишиг хурганаас vнэгvй vр хvvхэд хөөрхий

2008/05/12
Share |
Хүмүүс:
Ишиг хурганаас vнэгvй vр хvvхэд хөөрхий

Тоогоор "єссєн" ч тогоогоо тослох эрхгvй малчин шиг болжээ, Монгол Улс маань. Учир нь жилийн жилд малаа нэг бvрчлэн тоолж, нас хvйс, зvс тамгаар нь бvртгэдэг монголчууд, єнєє хэр хvнийхээ, ялангуяа хvvхдийнхээ нэгдсэн тоог гаргаж чадахгvй л байгаа гэнэ.

Єнгєрсєн долоо хоногт Нийгмийн бодлогын байнгын хорооны хурал дээр нэгэн чухал асуудлыг хэлэлцсэн ч харамсалтай нь нэгдсэн шийдэлд хvрч чадаагvй. Иргэдийг баярлуулан гомдоосон тус хурлын талаар цєєн хэдэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр хагас хугасхан дурдаад єнгєрєв. Жил бvрийн цагаан сарын ємнєхєн бvхий л хэвлэл мэдээллийн хэрэгслээр vржсэн, єтгєрсєн малынхаа тоог сэтгэл хангалуун нь аргагvй зарладаг Монгол тєр, єнєєдрийн хvртэл хvн амынхаа тоог ч гаргаж чадахгvй, барагцаалсан болоод л сууж байх юм.

Инээд хvрмээр ч юм шиг, элэг эмтэрмээр юм шиг ийм л байдалдаа дасч, эвлэрсэн эрхтэн мяндагтнууд нь ч энэхvv ичгvvртэй байдлаа нуухаа ч мартаж, булайгаа дэлгэв. Учир нь ирэх сонгуулийн ємнєхєн халамжийн гараа "Мон¬голын ирээдvй" болсон хvvхдvvдээ сунгахаар тєрийн тvшээд маань зориглож. Гэтэл гар нь гацаж, хєл нь хєшихєє дєхєж. Учир нь тєрийн маань хишиг, "тєєрсєн ах"-аа хэмээж халамж нэртэй "хайрхан"-г сунгах гэтэл яс тоон дээрээ гацаж, ганирах болсон аж.

Монголчууд ахын хишиг дvvд олдоггvй гэдэг ч ах нь хишгээ тvгээх гээд дvvгээ тоолж бардаггvй тухай сонсогдож байсангvй. Тийм ч учраас гишvvдийг гацааж, ард иргэдийнх нь нvдийг бєлтийлгєж, чихийг дэлдийлгэсэн биз. Харин бусад улсын жишгээс жишээ татах дуртай монголчуудын хувьд энэ асуудал дээр тагчиг байх нь сонин. Арга ч vгvй биз, манайхаас єєр хvнээ малаасаа илvvд vзэж, яс тоолдог нь ховор хойно.

2.8-хан сая хvн амтай Монгол Улсын хувьд жил бvр 30, 40 сая малаа нас хvйс, зvс эмээр нь тоолдог арвин туршлагатай. Тиймээс нийт хvн амын тоо нь гурван саяд ч хvрдэггvй болохоор бараг тал хувийг нь эзэлдэг хvvхдvvдээ тоолох гэдэг гарын алга урвуулах шиг амархан л баймаар. Гэтэл тийм биш гэнэ. Бишээр барахгvй маш хэцvv, ярвигтай зvйл бололтой. Нэг vгээр хэлбэл, тєрд тєлєєлсєн эрхэм гишvvдийн хэлж ярихаас харахад монгол хvvхдvvдийн тоог гаргах нь уулын ам, талын судгаар нэг тархсан малын тєлєєс нь хэцvv болж. Тиймээс аргаа барсан гишvvд ийнхvv хєгєє хєлдєє чирч байгаа гэх.

Ямартаа ч монголын ирээдvй болсон хvvхдийн хєгжилд хєрєнгє оруулалт хийхээр болж 100 мянган тєгрєгийг тvгээхээр болсон. Vvнийгээ эх орны хишиг хэмээн ихээ сайхан нэрээр авгайлж, хишиг хvртэж байгаа нэгэн хэлбэр гэцгээх. Тvvнчлэн тодорхой хэмжээний мєнгийг ганцхан удаа єгєх биш эрх зvйн орчинг бvрдvvлэх хуулийн тєсєл гол vvрэг гvйцэтгэж байна гэсээр багагvй хугацааг vдсэн.

Тvvнээс хойш янз бvрийн халамжийн тухайн ярьсаар ёстой л амаар нь гартал амттан идvvлэх гэдэг шиг болж байгаа. Тєгсдєггvй, дуусдаггvй "мянга нэгэн шєнийн vлгэр" ийнхvv урссаар дєрвєн жилийг vдэхэд амаар цадсан багачууд нь амттанд бялуурсан ч нvд нь гунигтай байх нь тиймхэн. Харин амттанаар бялууртал дайлсан гишvvд маань мэргэшсэн vлгэрч болж улам л єнгє ороод гялалзаад байгаа нь тиймхэн ч ёстой л дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэдэг болж байх шиг.

Нєгєє талаар монголчууд ңаг цагаараа байдаггvй, цахилдаг цэнхэрээрээ хагдардаггvй гэцгээдэг. Тийм ч учраас vргэлж таадаг, таасан сум нь байгаа онодог мэргэн буучид болсон тvшээд маань энэ удаа хожигдсоныг олон vггvй харуулж. Єєрєєр хэлбэл, ард иргэдээсээ тvрvvлж сэтгэдэг улс тєрчид энэ удаагийн нvvдэлд хожигджээ.

Учир нь vргэлж єгдєг єглєгт ард тvмэн залхаж, хvнээсээ илvvд vзэж нарийн тоолдог малд атаархах болсон байна. Харин харсан ч хараагvй царайлж, єгєєгvй байж єгсєн юм шиг хуурдаг гишvvд л ичсэн нvvрэндээ далдирахгvй мэлзсээр, бас амласаар...

Эх сурвалж: Өнөөдрийн Монгол

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.