Чамайгаа санахаар…

2012/11/15
Share |
Хүмүүс:
Чамайгаа санахаар…

Яруу найрагч Найдансодын Энхбаатарыг дуу хуур, шүлэг найрагт дурлагсад андахгүй. Яруу найргийн их далайд өөрийн гэсэн өнгө аяс бүхий шүлгээр цутган орж ирсэн тэрбээр нийтийн дууны ертөнцөд ч бас орон зайгаа бий болгож чадсан авъяаслаг найрагч.  Шүлгээ бичнэ, дуу дуулна. Ер нь элдэвтэй адтай эр хэмээн тодорхойлж болно. 2010 онд “Айргаар цэнгэгчийн орон” нэртэй цомог гаргаж, цомгийнхоо нэрээр нэрлэсэн тоглолт хийсэн тэрбээр энэ сарын 25-нд уран бүтээлийн хоёр дахь тайлан тоглолтоо хийхээр бэлтгэлдээ оржээ.

 

Анхны цомог, анхны тоглолт нь “Айргаар цэнгэгчийн орон” нэртэй байсан бол энэ удаагийн тоглолт нь “Чамайгаа санахаар” нэртэй. Саяхан хэвлэлтээс гарсан дуу, яруу найраг хосолсон дабль цомог нь ч “Чамайгаа санахаар” нэртэй. Яруу найраг, дууны цомог хоёроо хослуулан нэг альбом гаргасан нь урлагийн их түүхэнд чамбай бүтээл үлдээх гэснийх.

 

“Чамайгаа санахаар” тоглолтонд дуучин “Чингис хаан” хамтлагийн ахлагч МУГЖ Д.Жаргалсайхан, МУГЖ С.Эрдэнэцэцэг, СТА Э.Оюумаа, Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа, Л.Банзрагч, Л.Болдбаатар Г.Эрдэнэтунгалаг, Т.Батсайхан гээд нийтийн дууны нэгэн үеийн төлөөлөл болсон залуучууд Яруу найрагч Н.Энхбаатарын шинэхэн бүтээлүүдийг үзэгчдэд хүргэх ба тоглолтын үеэр содон сонин сюрпризийг ч танд хүргэнэ.

 

 

 

 

 

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.