Шонхорын дэвэлттэй залуу гарьд

2012/11/16
Share |
Хүмүүс:
Шонхорын дэвэлттэй залуу гарьд

Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойд зориулсан барилдаан үзэгчдэд ойр хавьд харагдаагүй сайхан мэдрэмж төрүүллээ.Шонхор шувууг Үндэсний бахархалт шувуугаар зарласныг тохиолдуулан үзэгчдэд сонирхуулсан Улсын начин Б.Адьяахүүгийн шавь нарын харцага, шонхорын дэвэлт, бөхийн уламжлалт гараа, дэвээний үзүүлэх тоглолтын дараа улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ онцгой мэдрэмжтэйгээ харуулж, эртний дэвээ, шаваагаар дөрвийн давааны барилдаанд гарсан нь үзэгчдийн сэтгэлийг хөөргөв.
Улсын арслан Х.Мөнхбаатарын улсын наадмын дэвжээнд хэдэнтээ харуулж байсан энэ дэвээ, шавааг залуу гарьд уран хийцтэй үзүүлсэн нь Бөхийн өргөө дүүрэн үзэгчдийг аргагүй л нэг цэнгүүлсэн юм. Бөх гэж энэ, үндэсний их цэнгэлийн утга учрын нэгээхэн хэсэг нь энэ билээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.