Б.Наранхүү тансаг зэрэглэлийн “Rolls Royce” хөлөгүүддээ нэрээ алтаар бичүүлжээ

2012/11/17
Share |
Хүмүүс: Б Наранхүү | 
Б.Наранхүү тансаг зэрэглэлийн “Rolls Royce” хөлөгүүддээ нэрээ алтаар бичүүлжээ

Монголын толгой баячуудын нэг “Мон уран”-ы Б.Наранхүүг танихгүй хүн ховор. Тэрбээр 17 настайдаа ангийнхаа охин Чимгээтэй гэрлэж Булганы хүргэн болж байжээ. Тэрбээр  бизнест хөл тавих болсон нь эхнэртэй нь холбоотой гэнэ. Учир нь 17 настайдаа гэрлэсэн ч эхнэр нь зүрхний өвчтэй тул хүүхэд төрүүлж болохгүй гэж эмч нар оношилсон гэдэг.  Тиймээс ч эхнэрээ эмчлүүлэх 50 мянган ам.доллар олохын тулд анх бизнест хөл тавьж байжээ. Одоо түүний баяныг гайхах хүн цөөнгүй. Тэрбээр саяхан машин тэрэгнүүддээ томоохон шинэчлэлт хийжээ. Өнгөрсөн жил Б.Наранхүү “Боинг 747” онгоцоор баячуудын хөлөглөдөг тансаг зэрэглэлийн дөрвөн “Rolls Royce” машин тээвэрлэж иржээ. Эдгээр хурдан хөлгүүд нь 500 еврогоор зарагддаг тул хамгийн өндөр өртөгтэйд тооцогддог аж. Дөрвөн тэрбумын үнэтэй дөрвөн машиныхаа дотор талд Б.Наранхүү өөрийн нэрийг алтаар бичүүлсэн бөгөөд үүндээ ихэд сэтгэл хангалуун яваа гэнэ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.