Г.Батхүү Өвөрхангайчуудын тархийг угааж байна

2012/11/17
Share |
Хүмүүс: Г Батхүү | 
Г.Батхүү Өвөрхангайчуудын тархийг угааж байна

Өвөрхангай аймагт Үндэсний телевиз гэсэн содон нэртэй телевиз сүүлийн саруудад тус аймагт үйл ажиллагаагаа идэвхижүүлж 24 цагийн турш элдэв мэдээлэл цацаж, иргэдийн тархийг ёстой нэг угаах шиг болж байгаа юм байх. Хамгийн хачирхалтай нь уг телевиз ямар ч зөвшөөрөлгүй хэрнээ дархан эрхтэй 24 цагийн турш нэвтэрч байгаагийн учрыг олон нийт төдийлөн сайн ойлгохгүй байгаа аж. Шинэхэн телевизийн гүйцэтгэх захирлаар Ганбууш хэмээх хүйсээ солиулсан нөхөр хотоос уригдан ирж ажиллаж байгаа юм байна. Гэтэл сүржин нэртэй тус телевизийн цаад эзэн нь аанай л нөгөө Г.Батхүү гэнэ. УИХ-ын сонгуулиар хамгийн их мөнгө тараасан, аль хэдийн тахимаа өгч УИХ-ын даргын зөвлөхийн ажлыг хүлээн авсан атлаа шүүхийн аргаар УИХ-ын гишүүний тангараг өргөх гэж улайрсан, хүүхдийн паркийн газраас газар хумсалсан гээд сүүлийн үед барцад түүнээс ер салахгүй байгаа. Сонгуулиар гарч ирж чадаагүй тэрээр өөрийн байгуулсан телевизээрээ Өвөрхангайчуудын тархийг угаахаар шийдсэн бололтой. 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.