Хүмүүс: М.Сэлэнгэ | |
“Miss World 2006” бүх дэлхийн сайхан бүсгүй шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлж оролцсон байсан загвар өмсөгч , мисс Э.Сэлэнгээ хэдэн сарын өмнө гадаадын цахим хуудаснаа нүцгэн зургаа байрлуулж олон хүний нүдийг бүлтийлгэж, чихийг дэлдийлгэсэн. Тэрбээр саяхан орон дээр чармай нүцгэлэн хэвтсэн зургаа өөрийн цахим хуудснаа байршуулсан нь түүнийг нүцгэлэх дон шүглээд байна гэсэн дүгнэлтэнд хүргэж байсан юм. Тэгвэл мисс бүсгүй цахим загварын тайзыг эзлэж олныг алмайруулахаар шийдээд байгаа. Тэрээр өдгөө “agencymodelsnyc.com” сайтын гэрээт загвар өмсөгчөөр ажиллаж байгаа аж. Мисс Сэлэнгэ саяхан нэгэн арга хэмжээний нээлтэнд уригдан ирэхдээ манай дуранд өртсөн юм. тэрбээр нилээн гундуухан харагдсаныг нуух нь юун. Ингээд түүний шинэхэн зургаас танд толилуулъя.