Lotus сургалтын төвийн захирал Н.Энхтуяа: Сувилахуйн ухаан, уул уурхайн англи хэлний сургалт одоогоор хаа ч байхгүй

2012/11/19
Share |
Хүмүүс:
Lotus сургалтын төвийн захирал Н.Энхтуяа: Сувилахуйн ухаан, уул уурхайн англи хэлний сургалт одоогоор хаа ч байхгүй

- Танд амжилт хүсье. Монголд англи хэлний сургалтын төв олон шүү дээ. Танай сургалтын төв тэднээс юугаараа онцлог, давуу талтай вэ?

- Lotus сургалтын төвийн давуу тал нь сурах бичиг байгаа. Дэлхийд нэртэй Оксфордын их сургуулиас эрхлэн гаргасан, бүх насныханд зориулсан анхан шатнаас ахисан түвшин хүртэлх бүх сурах бичгийг манайд хэрэглэдэг. Сурах бичгийг Англи улсаас захиалж авчирсан. Ном, сурах бичиг суралцагчдад өөрт нь гарын авлага болж үлдэнэ. Энэ номуудыг олон жил судалж бичсэн миний дүрмийн номууд мөн суралцагчдад үнэ төлбөргүй олгогдоно. Энэ бол англи хэл сурахад ихээхэн нөлөөлнө. Хоёрдугаарт мэргэжлээрээ олон жил ажилласан, дадлага туршлагатай багш, харилцааны өндөр соёлтой, орчуулагч нар манайд ажилладаг. Гуравдугаарт Монгол Улсын Гавьяат багш Уртнасангийн өвөрмөц сургалт явагдана. Өгүүлэхүйн эрхтэн, хэл яриаг хөгжүүлэх хичээлийг Уртнасан багш заадаг. Уул уурхай, сувилахуй, бизнесийн англи хэлний сургалтын хөтөлбөр манайд давамгайлж, энэ төрлийн сургалтуудад хүмүүс ихээр хамрагддаг. 

 

- Уул уурхай, сувилахуй, бизнесийн англи хэлний чанартай сургалт манайд үнэхээр үгүйлэгддэг шүү дээ. Яг энэ чиглэлээр дагнан суралцах хүмүүсийн хүсэл сонирхол нийгмийн хэрэгцээ шаардлагад тулгуурлан ихсэх хандлагатай байна?

- Энэ орон зайг олж харсан. Уул уурхай хөгжөөд, монгол орон дэлхий нийтийн анхаарлын төвд орчихлоо. Дотоодын их дээд сургуульд суралцаад, уул уурхай, сувилахуй, бизнесийн мэдлэг эзэмшсэн боловсон хүчнүүд эх орондоо төдийгүй, дэлхийн аль ч оронд ажилласан мэргэжлийн англи хэлээ төгс эзэмшсэн байх шаардлагатай. Сувилахуйн англи хэлний хөтөлбөрт хилийн чанадад ажиллаж, амьдрах сонирхолтой хүмүүс хамрагддаг. Сувилахуй гэдэг ухагдахуун өөрөө бүхэнд нээлттэй, мөн эрэлт хэрэгцээтэй. Харилцааны урлаг, энэрэнгүй үзлийг энэ хичээлээр давхар эзэмшинэ. Манайд сувилагчийн мэргэжлээр суралцсан хүмүүс дэлхийн аль ч оронд очоод ажиллахдаа ур чадвараар хэнд ч гологддоггүй. Харин англи хэлний мэдлэг дутмаг байдаг. Сувилахуйн англи хэлэнд суралцсан тохиолдолд гадаадад өндөр цалинтай ажил хийх боломжтой. Энэ тухай манай найз нөхөд ч байнга захиж хэлдэг байсан. Бизнесийн англи хэл аль ч салбарт хамгийн эрэлт хэрэгцээтэй байна.  

 

- Сургалтын хугацаа хэр урт вэ?

-Уул уурхай, Сувилахуй, Бизнесийн англи хэлний сургалт зургаан сарын хугацаатай үргэлжилнэ. Тус сургалтуудад ганцаарчилж, мөн албан байгууллагаараа суралцах боломжтой.

 

-Хэл яриаг хөгжүүлэх хичээл их сонирхолтой санагдлаа. Манайд СУИС-д ийм хичээл ордог шүү дээ. С.Уртнасан багшийн хөтөлбөрт хүмүүс анхаарлаа хандуулдаг нь тодорхой. Энэ хөтөлбөрийн төлбөр тусдаа юу?

- Сургалтын хөтөлбөртөө ороод явчихна. Хагас жилийн анги бол 460 цагийн хөтөлбөртэй. Үүнээс 20 цаг нь өгүүлэхүйн эрхтний үйл ажиллагааг засах хичээл.  Өгүүлэхүйн эрхтэн ямар нэгэн хэлбэрээр асуудалтай бол англи хэл сурахад бэрхшээлтэй. Эх хэлээ сайн сураагүй, эмх цэгцгүй ярьдаг хүн харь хэлээр ярих амаргүй. Гацахгүй, илүү үйлдэл хийхгүй байх ёстой. Монголд анх удаа англи хэлний сургалтын төвд энэ хичээл орж байна. Мэргэжлийн жүжигчид бэлтгэхэд ордог хичээл шүү дээ. С.Уртнасан гуайгаар бизнесменүүд, улс төрчид хэл ярианы хичээл заалгадаг.  

 

- Танай төв бас их онцлогтой юм. Хичээлийн танхимыг урлан маягаар тохижуулсан нь сэтгэлд нийцтэй санагдлаа?

- Сургалтын төвийг нээх гэж хоёр жил судалгаа хийсэн. Бидэнд гадаад хэл зааж байсан багш нар дэлхийд Оксфордын номууд хамгийн сайн гэдэг зөвлөгөө өгсөн. Багшаас гадна дизайнер мэргэжилтэй. Энэ бол миний хобби. Оюуны өндөр ачаалалтай ажилладаг учраас гэртээ очоод тархиа амрааж, кайф авахын тулд энэхүү бүтээлүүдээ урладаг. Гоё, сайхан зүйл бодоод бүтээл урлах сайхан л даа. Муухай юм бодож хийдэггүй. Тийм бодол толгойд орж ирвэл бушуухан хойш нь тавьчихдаг. Яагаад гэвэл энэхүү бэлэг дурсгалын зүйлийг хүн хамгийн дотно хүмүүстээ өгөх учраас оюун бодлын цэгцрэлээр бүтсэн эерэг энергитэй зүйл байгаасай гэж хүсдэг. 

 

- Энэ удаагийн сургалтын бүртгэл хэднийг хүртэл үргэлжлэх вэ?

- 2012 оны 11 сарын 12 хүртэл бүртгэл үргэлжилнэ. Зургаан сарын хугацааны төлбөр сая 700 мянга. Энэ нь өнөөгийн нөхцөлд эдийн засгийн тооцоо хийгээд үзвэл маш хямд төлбөртэй сургалт гэж үзэж байгаа. Дөрвөн level-ийн 12 ширхэг ном үнэ төлбөргүй тараагдана. Канондсон ном тараахгүй.

 

- Төгсөгчдөд сертификат олгох уу?

-"Lotus" сургалтын төвийн, С.Уртнасан багшийн "Эгшиглэн" төвийн, хоёр сертификаттай төгсөнө.

 

- Хэл сурах хүн хамгийн түрүүнд юуг эрхэмлэх ёстой вэ. Таны бодлоор...?

- Манай сургалтын төвийн уриа "Итгэл, зүтгэл, сэтгэл амжилтын үндэс". Манайд итгээд хандвал бид сэтгэл гаргана, хамтдаа зүтгээд амжилтанд хүрцгээе гэж англи хэлийг богино хугацаанд сурахыг хүсдэг хүн бүрт хэлэх байна.

 

Харилцах утас: 99787097

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jaoiopmser Кемер купить Коксик Тара купить иней Зубцов купить Кока Спасск-Р
IP:46.161.61.81  2018-04-16 06:08:01
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.