Дизайнер Н.Соёлмаа залилан мэхлэгч уу

2012/11/19
Share |
Хүмүүс: Н Соёлмаа | 
 Дизайнер Н.Соёлмаа залилан  мэхлэгч уу

Эршүүд төрх, хэлж буй үг, хийж буй үйлдлээрээ ямагт бусдаас ялгардаг загвар зохион бүтээгч Н.Соёлмаагийн зан аашийг гайхах хүн олон. Үргэлж уур уцаартай явдаг, бухимдуу хүн шиг харагддаг тэрбээр хэзээ ч чин сэтгэлээсээ уурлаж байгаагүй гэдэг. Тэрбээр сүүлийн жилүүдэд нам жим, амар тайван амьдралыг илүүд үзэн хэвлэл, мэдээллийн хэрэгсэлд ярилцлага өгч, оролцохоос эрс татгалзах болсон билээ. Тэгвэл саяхан загвар зохион бүтээгч хатагтай нь талаар хэвлэлүүд шуугиж эхэллээ. Тэрбээр газрын наймаатай холбоотой залилан хийсэн хэргээр дуудагдаж магадгүй болжээ. “Скай товер”-ын чанх урд байрладаг хоёр давхар ягаан байшинг олон жилийн өмнө өөрийнхөө өмч болгож авсан Соёлмаа зарсан байшингийнхаа газрыг дахиад өөр хүнд худалдсан нь гэнэт илэрч эздийг нь шоконд оруулсан гэнэ. Хамгийн харамсалтай нь ч уг байрны эзэн залуу хоёр сарын өмнө гэнэт өвчнөөр өөд болж өв залгамжлагчдийн асуудал сөхөгдөхөд энэхүү хэрэг илэрсэн аж.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.