Стивин Сигал: “Би Монгол цустай хүн”

2012/11/20
Share |
Хүмүүс:
Стивин Сигал: “Би Монгол цустай хүн”

"Монгол тулгатны Зуун эрхэм" нэвтрүүлэгт Холливудын од жүжигчин Стивин Сигал гэргий Б.Эрдэнэтуяагийн хамтаар оролцсон. Тэрбээр өөрийгөө Монгол гаралтай хэмээн тунхагладаг, тулаант киноны мастер түүнийг буддын шашины ренбүчи цолтой гэдгээр хүмүүс сайн мэднэ. Хувийн амьдрал, зан аашаараа Холливуддаа цуутай Сигал өмнө нь Япон, Орос, Америк, Латин Америк гаралтай бүсгүйчүүдтэй хувь заяагаа холбож байсан бөгөөд зургаан хүүхдийн эцэг.  Түүний отгон хүүгийн ээж өөрөөс нь хэдэн үе мултарсан, гадаад хэлний өндөр мэдлэгтэй, үндэсний болон орчин үеийн бүжгийн мэргэжлийн бүжигчин залуу бүсгүй С.Эрдэнэтуяа юм. Стивин Сигал өглөө болгон Монголын төлөө залбирдагаа нэвтрүүлгийн үеэр яриандаа онцолсон. Тэрбээр “Би өөрөө их ядуу айлд төрж өссөн. Амьдрахын төлөө үхэн хатан зүтгэж байсан, аав ээжээс надад үлдсэн нэг гэрл зураг байсан. Тэр нь Монгол дээлтэй хүмүүсийн зураг байсан. Хожим нь судлаад үзэхэд миний өвөг дээдэс байсан гэдгийг ойлгож, би Монгол цустай хүн гэдгээ мэдсэн” гэв. 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.