Америк иргэнийг хөнөөсөн Ч.Баттуулын хэргийг УМБГ-т шалгагдахаар болжээ

2012/11/20
Share |
Хүмүүс:
 Америк иргэнийг хөнөөсөн Ч.Баттуулын хэргийг УМБГ-т шалгагдахаар болжээ

Энэ оны эхээр залуухан монгол бүсгүй АНУ-ын иргэний амийг хөнөөлөө гэх мэдээлэл гарч нэг хэсэгтээ дуулиан дэгдээсэн билээ. Тодруулбал, Ч.Баттуул нь өнгөрсөн нэгдүгээр сарын 6-нд өөрийн багш Жон Мартин Кийнийг Төв аймгийн Цонжин болдогийн ойролцоо аваачиж зургаан удаа буудан амийг нь хөнөөсөн байдаг.  24 настай Ч.Баттуулын хэрэг Нийслэлийн прокурорын газарт хянагдаж байсан. Түүний хэрэгт хяналт тавьж буй хяналтын прокурор АНУ-аас нэмж тодруулах зүйл байгаа учраас Америкаас тодруулга авахаар даалгавар бичиж явуулаад байсан. Харин уг даалгаварт АНУ-аас хариу ирүүлсэн учраас шүүхэд шилжүүлэхэд бэлэн болсон гэж байсан. Гэвч хэргийг хянаж үзэхэд нэмж тодруулах зүйлс гарсан учраас хэргийг   УМБГ-т буцаасан байна. Ингэснээр түүний хэрэг дахин УМБГ-т шалгагдахаар болжээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.