Хүмүүс: |
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн наймдугаар хороо буюу Дэнжийн 1000-ын цагаан байруудын баруун урд байрлах 15 айлын нийтийн байр яг одоо шатаж байна. Уг нийтийн байранд голдуу оюутнууд амьдардаг юм байна. Одоогоор нийтийн байрны дотор тал бүрэн шатжээ. Тиймээс галын голомтод НОБГ-ын гал сөнөөгчид галын унтраахаар ажиллаж байна.