“Маск” -ынхан Лас Вегаст унтах ч завгүй казинод тогложээ

2012/11/22
Share |
Хүмүүс:
“Маск” -ынхан Лас Вегаст унтах ч завгүй казинод тогложээ

Монголын хошин урлагийн нэгэн өнгө нь “Маск” продакшн АНУ-ын хотуудаар аялан тоглолт хийж байгаа билээ. Тэд удахгүй Лас Вегас хотод ажиллаж амьдарч байгаа Монголчуудад зориулан тоглолтоо хийх аж. “Маск”-ынхан Лас Вегас хотод очсон даруйдаа уг газрын сонин сайхныг ихэд гайхаж байгаа гэнэ. Тэд өөрсдийн цахим хуудснаа “Их сонин газар юм. Зарим нь 37 цаг унтах ч завгүй казинод тоглоод, зарим нь Лас Вегас хотыг сонирхоод сураг алга болсон. Зарим нь кочид буудалд аян замын ядаргаагаа тайлаад нам унтаж байна” хэмээн аян замынхаа сонин хачнаасаа фэнүүддээ дуулгаж бичжээ. 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.