Согтуу жолооч нар эрээн модтой цагдаагаас бус иргэдээс айх vе ирэх нь

2008/05/12
Share |
Хүмүүс:
Согтуу жолооч нар эрээн модтой цагдаагаас бус иргэдээс айх vе ирэх нь

Энэ сарын 7-8 нд шилжих шєнє Замын цагдаагийн газрын жижvvрийн шуурхай алба тал согтуу мєртлєє машин жолоодон, замын хєдєлгєєнд оролцож явсан гурван жолоочийг иргэн Б.Батжаргалын тусламжтайгаар илрvvлэн, журамлажээ.

Замын цагдаад мэдээлэл єгч, ажилд нь тусалсан, хамгийн гол нь иргэний vvргээ биелvvлсэн Б.Батжаргалтай ярилилаа.

-Таны єгсєн мэдээллийн мєрєєр Замын цагдаа нар гурван согтуу жолоочийг журамлажээ. "Мазда" маркийн 51-33 УББ, "Тоёота калдина" маркийн 15-57 УБА, "Эксель" маркийн 48-86 УБЄ дугаарын авто машинуудын жолооч Амгалансайхан, Мягмарсvрэн, Жаргал нар хувийн согтуу байсан байна. Дээрх жолооч нар согтуугаар машин барьж явааг яаж мэдэв ээ?
-Би долооны орой гэрийнхээ гадаа хvvхдээ салхилуулаад явж байсан чинь нэг нєхєр дэлгvvрээс шал согтуу гарч ирээд шууд машинд суугаад, машинаа асааж аймаар хурдтай давхиад явсан. Энэ машины номер дугаарыг тэр даруйд нь Замын цагдаагийн жижvvрийн шуурхай албаңд утасдаж хэлсэн. Мєн тэр оройгоо "Нарантуул" захын урд машинтай явж байхад ємнє нэг машин замаас гарч, ороод дайвалзаад яваад байхаар нь цагдаад мэдээлсэн. Vvний дараа гэр рvvгээ орж явтал нэг машин ємнєєс мєргєх шахаад гараад ирсэн. Жолооч нь бас л согтуу. Тэр машиныг хотын тєвєєр дагаад "Одоо тэнд явж байна, энд явж байна" гээд байршлыг нь цагдаад мэдээлж байсны дагуу замын цагдаагийнхан ирж журамласан. Согтуу жолооч замын хєдєлгєєнд оролцож байгаа нь шууд мэдэгддэг шvv дээ. Машиныхаа хурд, хаазыг тохируулж байгаа байдал, жолоочийн харц энэ тэрээс согтуугаар машин барьж байна гэдгийг мэддэг.

-Дээрх жолооч нарын согтуурлын зэрэг маш єндєр хэмжээнд гарсан. Та цагдаагийн байгууллагад мэдээлэл єгснєєрєє дээрх жолооч нар єєрийн болон єрєєлийн амь насыг vрэгдvvлэхээс хамгааллаа?
-Тиймээ, би тэр хvмvvст осолд орохоос нь урьдчилан сэргийлж тус болсон гэж бодож байна.
-Таныг цагдаа нар мэдээлэл єглєє гэж урамшуулсан уу?
- Авто FM 96.3 радиогоор мэндчилгээ явуулсан. Би С.Жавхлангийн дууг сонсох дуртай. Тvvний дууг захиалж сонссон.

-Та хаана, ямар ажил эрхэлдэг вэ?
-Хувиараа бизнес эрхэлдэг. Германд олон жил амьдарсан. Германд замын хєдєлгєєний ямар ч зєрчил гарсан, тvvнийг харсан хэн ч байсан цагдаад мэдээлдэг. Энэ жишгээр л мэдээлэл єгсєн юм. Эхний хоёр машинд 2-3 насны хоёр жаахан хvvхэд байсан болохоор мэдээлэл єгєхгvй байх арга байгаагvй.
Манай иргэд согтуугаар машин жолоодсноороо амь насаа ч алдаж мэдэх аваар осолд єртєнє гэдгээ ухамсарлах хэрэгтэй. Би мэдээлэл єгснєєрєє хvний мууг vзсэн гэж бодохгvй байна. Хэрвээ би хэлээгvй бол ноцтой осол аваар гаргах ч байсан юм бил vv. Согтуугаар машин барьж яваад, аваар осол гаргачихаад дараа нь "Журамлагдчихгvй яав даа" гэж харамсдаг явдал зєндєє гарч байгаа.

-Уг нь утсаар яриад мэдээлэл єгєхєд айхтар их мєнгє гарахгvй, тэгээд ч бага зvйлээр том осол гарахаас урьдчилан сэргийлж болох юм байна, тийм vv?
-Харин тийм. Иргэд ингэж иргэний vvргээ биелvvлж байхгvй бол манайд аймаар осол болж байна. Хэрвээ иргэд утасдаад мэдээлэл єгєєд байвал жолооч нар эрээн модтой цагдаа гэдэг хvнээс айхгvй, харин иргэдээс айдаг болно. Иргэд нийтлэгээрээ ийм ажилд оролцвол "Бас нэг хvн хараад утасдаад цагдаад хэлчихнэ" гээд архи уусан ч машин барихгvй шvv дээ. Мєн нэг зvйлийг цагдаагийн байгууллагын удирдах албан тушаалтнуудад уламжлахад, цагдаагийн байгууллага мэдээлэл єгсєн иргэнийг урамшуулдаг тогтолцоог бvрдvvлбэл над шиг мэдээлэл єгєх иргэн зєндєє гарч ирнэ. Яагаад гэвэл замын хєдєлгєєн иргэдийг нийтээр нь бухимдуулж байгаа учраас тэр шvv дээ.
Иргэн миний мэдээллийн дагуу манай Замын цагдаагийн газрын Жижvvрийн шуурхай алба маш тvргэн шуурхай найдвартай ажиллаж гэмт хэрэг гарахаас урдчилан сэргийлсэн. Мэдээллийн мєрєєр ажилладаг юм байна гэдгийг ойлгож авлаа. Иймээс ард иргэддээ согтуу, дээрэм тонуул хийсэн сэжигтэй авто машин, жолооч цагдаад мэдээлж байхыг уриалъя.

Эх сурвалж: Монголын мэдээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.