Жүжигчин Мөөжиг хайртай бүсгүйгээ гомдоосондоо харамсч явдаг

2012/11/22
Share |
Хүмүүс:
Жүжигчин Мөөжиг хайртай бүсгүйгээ гомдоосондоо харамсч явдаг

“Помогите Нам 1, 2”, “Хайрын рекорд” зэрэг кинонд тоглосон “Захиалгат инээд” хамтлагийн жүжигчин Мөөжиг буюу Ө.Мөнх-Эрдэнэ хошин урлагаас илүү дэлгэцийн уран бүтээлд харагдах болсон. Харин залуу жүжигчин сүүлийн үед кинонд тоглохоо хойшлуулахаар шийдсэн гэнэ. Тодруулбал хэсэг хугацаанд туршлагажиж байгаад кинонд тоглохийг хүсчээ. Мөөжиг өмнө гэр бүлийн амьдрал зохиосон ч төд удалгүй салсан байна. Тиймээс ойрын хэдэн жилдээ гэр бүлийн амьдрал зохиох бодолгүй байгаа аж. Учир нь дахин эмэгтэй хүн гомдоох вий хэмээн айдаг тухайгаа нэгэн хэвлэлд дурджээ. Тэрбээр “Магадгүй би дахиад нэг эмэгтэй хүнийг гомдоочихвий гэж боддог юм. Миний буруугаас болж хайртай хүнээ гомдоосон. Би одоо хүртэл харамсч явдаг. Залуустаа хандаж “Залуу нас ховор тул бодолтой хандах хэрэгтэй” гэж хэлмээр байна хэмээжээ. 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.