Дуучин Г.Эрдэнэтунгалаг жинхэнэ хайраа олжээ

2012/11/23
Share |
Дуучин Г.Эрдэнэтунгалаг жинхэнэ хайраа олжээ

Улсын начин Сэр-Одтой тоонот гэрт толгой холбож, амьдрал зохиож явсан дуучин Эрдэнэтунгалаг сүүлийн хэдэн жилийн турш ганц бие ээжийн амьдралаар амьдрах болсон. Охиноо тэврэн төрхөмдөө буцсан тэрбээр экс нөхөртөө зориулж “Хайрлаарай” хэмээх дуу дуулсан нь хайр сэтгэлийн шарх авсан олон хүнд нэгийг бодогдуулсан гэхэд хилсдэхгүй. Хосуудын хамтын амьдрал төдийлөн удаан үргэлжлээгүй ч хөөрхөн охины аав, ээж болсон тэд хэвлэлээр багагүй “дайтсан” ч тэгсхийгээд хоёр тийш болцгоосон. Харин сүүлийн үед дуучин бүсгүй маань дахин шинэ хайрын түүх эхлүүлээд багагүй хугацааг үдэж буй. Түүний сэтгэлийг булаасан залуу нь мөн л бөхийн удамтай бөгөөд Улсын гарьд П.Сүхбатын төрсөн дүү аж. Дуучин бүсгүй одоо л би “жинхэнэ хайраа” оллоо хэмээн найз нөхөддөө ярьж яваа сурагтай. 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.