Бөхийн холбооны тэргүүн Р.Нямдоржоос болж А.Сүхбат зодог тайлсан уу

2012/11/23
Share |
Бөхийн холбооны тэргүүн Р.Нямдоржоос болж А.Сүхбат зодог тайлсан уу

Хамгийн олон фэнтэй бөхчүүдийн нэг Монгол улсын гавъяат тамирчин, үндэсний бөхийн далай, даян аварга Агваансамдангийн Сүхбат дахин барилдана гэдгээ албан ёсоор мэдэгджээ. Тодруулбал, Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Р.Нямдорж, Улсын арслан Х.Мөнхбаатар нарын  маргалдаанд даян аварга А.Сүхбат өөрийн байр сууриа цахим хуудаснаа илэрхийлсэн байна. Тэрбээр “Бөхийн холбооны удирдлага солигдвол би барилдана. Түрүүлж үзүүрлэхгүй байсан ч хамаагүй. Барилдах урлагийг үзүүлмээр байна” хэмээн бичжээ. Үүнээс харахад үндэсний бөхийн дэвжээг жинхэнэ утгаар нь шуугиулж, доргиож, донсолгож байсан  тэрбээр Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Р.Нямдоржтой ямар нэгэн шалтгаантай болоод барилдахаа больсон гэдэг хардлага өөрийн эрхгүй төрүүлж байгаа юм. 



Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.