Видео: Д.Хаянхярвааг дарамталсан С.Ганбаатар С.Баярцогтыг мэтгэлцээний үеэр дарамтлах уу

2012/11/23
Share |
Видео: Д.Хаянхярвааг дарамталсан С.Ганбаатар С.Баярцогтыг мэтгэлцээний үеэр дарамтлах уу

УИХ-ын гишүүн Д.Хаянхярвааг мессежээр дарамталсан эрхэм гишүүн С.Ганбаатар УИХ-ын дэд дарга С.Баярцогтыг Оюутолгойн мэтгэлцээнээр дарамталж буй. Бараг сар гаруй сурталчилж олон нийтэд хүлээлт үүсгэсэн энэ мэтгэлцээн телевизээр шууд явагдана. Тиймээс хэн нь хэн байсан, хэн нь ялагч болохыг шүүх ямар ч цензургүй шүүгчид нь олон нийт үзэгч түмэн болох юм. С.Баярцогтын хувьд нас залуу ч парламентын туршлага, улстөрчийн зангаргаараа ахмадуудын тоонд ордог. Харин С Ганбаатарын хувьд улстөрийн туршлагагүй ч олон нийтийг өөртөө татах нийтийн сэтгэлгээг байлдан дагуулдгаараа ямар ч улстөрчийг урдаа гишгүүлэхгүйгээр мэргэшсэн нэгэн.

 

Тиймээс С. Ганбаатарын хувьд ялсан ч ялагдсан ч ард түмэн түүнийг дэмжсэн хэвээр л байж мэднэ. С.Баярцогтын хувьд энэ мэтгэлцээн улстөрчийнх хувьд олон нийтэд үнэлэгдэх эс үнэлэгдэхийг шийдэх цааш цаашдын карьерт нь ч нөлөөлж мэдэх хариуцлагатай мөч болох нь тодорхой. Харин бүтэн сарын турш өрсөлдөгчөө сэтгэл зүйн дайралт, хэвлэлийнхны хоргоолт дунд зүрхийг нь үхүүлэхийг оролдсон С. Ганбаатар Д.Хаянхярвааг мессежээр дарамтлан эвгүй байдалд оруулсан шигээ мэтгэлцээний үеэр С. Баярцогтын дарамталж түүний өмнө шалдаа буух юм биш биз дээ. 

 

Орон нутгийн сонгуулийн өмнөхөн мэтгэлцээнийг нь хийхээр товлогдосон байсан ч орон нутгийн сонгуулийн саналд нөлөөлөх магадлалтай хэмээн энэ сарын 23 хүртэл хойшлогдсон юм. Сурталчилгааны өдрүүд дуусч уншигч, улстөрчид ч ямар их хар дарсан өдрүүдийн ард гарав аа хэмээн дор бүрнээ уужуу амьсгаа авч байгаа энэ үед С.ганбаатарын талаарх таагүй мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарч эхэллээ. Орон нутгийн сонгуулийн сурталчилгааны сүүлчийн өдөр УИХ-ын гишүүн Д.Хаянхирваа Дарханы нэгэн телевизэд саяхан өгсөн ярилцлагадаа Монголын Үйлдвэрчний эвлэлийн талаар өөрийн байр суурийг илэрхийлж ””Монголын Үйлдвэрчний эвлэл бол УИХ-ын гишүүн С. Ганбаатарын хувийн компани биш” хэмээн хэлээд орхиж.

 

Үүнийг сонссон эрхэм гишүүн С.Ганбаатар ч нэлээд бухимдсан бололтой Хаянхирваа руу мессеж илгээн дарамталсан тухай эрхэм гишүүн телевизээр ярьж түүний бичсэн мессежийг олон нийтэд хүргэж шуугиан тарьсан юм. С.Ганбаатарын Хаянхярваад бичсэн мессежийг сийрүүлбэл “ Чи Дархан телевизээр юу яриад байсан бэ. Хүмүүс над руу яриад мэдээ хүргээд, ардуур чинь бөгсийг нь ухаад байна гээд байна. Нэг тойргоос гарсан хүмүүс ингэж болохгүй баймаар. Одоо алдаагаа засаарай. Эсвэл би АТГ-т өгнө шүү. Олон хүн өг гээд байгаа. Хүмүүс өгөөд байхад чи яагаад өгөхгүй байгаа юм бэ гээд хүмүүс хэлдэг юм шүү. Би харин ч ёс зүйтэй байгаа шүү.

 

Сонгуулийн үеэр юу ярьж байсныг чинь би харин ч тоогоогүй шүү С.Ганбаатар” гэжээ. С.Ганбаатар Д.Хаянхярваа хоёр бол Дарханаас УИХ-д сонгогдсон эрхэм гишүүд. Харин одоо ийнхүү ганц мессежээс болж бие биенийгээ доош оруулж эхэлсэн нь аль алиных нь нэр хүндэд халтай байж мэднэ. Д.Хаянхярваа ямар санаа агуулан С. Ганбаатарын мессежийг ийнхүү дэлгэсэн нь таашгүй. Ямартай ч Монголчуудын хайрлаж хүндэлж явсан энэ эрхэм ангийн нөхрийнхөө ТВ-д өгсөн ярилцлагад ихэд эгдүүцэж дээрх мессежийг явуулж олон нийтийн чихийг дэлдийлгэж байгаа бол маргааш болох халз мэтгэлцээнд орох ангийн анд С.Баярцогтыг мэтгэлцээний үеэр дарамтлах уу.

 

 

Эх сурвалж: Chuhal.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jaoiopmser ñîëü òâåðü çàêëàäêè Chem24 diz | CHEMbiz | Главная ÐšÑ€Ð¸ÑÑ‚Ð°Ð»Ñ ‹ в НовосокР¾Ð»ÑŒÐ½Ð¸ÐºÐ¸ из чего готовят насвай приложеР½Ð¸Ðµ закладкР¸ для г купить закладкР¸ в Ð—ÐµÐ»ÐµÐ½Ð¾ÐºÑ ƒÐ¼ÑÐºÐµ как прет мефедроР½ наркотиРºÐ¸ в турции детская смесь львишка купить в москве êåìåðîâî çàêëàäêè ñîëü метадон Ð¿Ñ€ÐµÐ¿Ð°Ñ€Ð°Ñ ‚ ritalin википедР¸Ñ ЗакладкР¸ бошки в ÐŸÐµÑ€ÐµÑÐ²ÐµÑ ‚е купить Герыч Асбест куплю кокаин Соль в Выборге россыпь в Аксае Экстази в Судогде êóïèòü ñîëè ïî çàêëàäêå ñèìôåðîïîëü сайт legalrc biz Купить закладкР¸ ÐºÑ€Ð¸ÑÑ‚Ð°Ð»Ñ ‹ в ÐšÐ¸ÑÐµÐ»Ñ‘Ð²Ñ ÐºÐµ Купить закладкР¸ спайс в Пензе ЗакладкР¸ россыпь в Старом Осколе спайс ÐºÑƒÑ€Ð¸Ñ‚ÐµÐ»Ñ ŒÐ½Ñ‹Ðµ смеси ЗакладкР¸ Ð¼ÐµÑ‚Ð°Ð¼Ñ„ÐµÑ ‚амин в БагратиР¾Ð½Ð¾Ð²ÑÐºÐµ закладкР¸ поиск соль Купить ÐšÑ€Ð¸ÑÑ‚Ð°Ð»Ñ ‹ в ЛермонтР¾Ð²Ðµ çàêëàäêà òàáëåòêè â ïîñóäîìîéêó торговкР° в новосибР¸Ñ€ÑÐºÐµ поваренР½Ð°Ñ книга Ð°Ð½Ð°Ñ€Ñ…Ð¸ÑÑ ‚а читать как купить героин в москве эйфоретР¸Ðº порошок трубка для курения гаша купить морфин Неман самые опасные напитки спайс Ð²Ð»Ð°Ð´Ð¸Ð²Ð¾Ñ Ñ‚ок закладкР¸
IP:91.204.14.180  2018-01-04 22:20:19
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.