”Чамайгаа санахаар” тоглолт маргааш болно

2012/11/24
Share |
Хүмүүс:
”Чамайгаа санахаар” тоглолт маргааш болно

Яруу найрагч Энхбаатар нь 2010 онд “Айргаар цэнгэгчийн орон” нэртэй цомог гаргаж, цомгийнхоо нэрээр нэрлэсэн тоглолт хийсэн тэрбээр энэ сарын 25-нд буюу маргааш уран бүтээлийн хоёр дахь тайлан тоглолтоо хийх гэж байна. Анхны цомог, анхны тоглолт нь “Айргаар цэнгэгчийн орон” нэртэй байсан бол энэ удаагийн тоглолт нь “Чамайгаа санахаар” нэртэй. Саяхан хэвлэлтээс гарсан дуу, яруу найраг хосолсон дабль цомог нь ч “Чамайгаа санахаар” нэртэй аж. “Чамайгаа санахаар” тоглолтонд дуучин “Чингис хаан” хамтлагийн ахлагч МУГЖ Д.Жаргалсайхан, МУГЖ С.Эрдэнэцэцэг, СТА Э.Оюумаа, Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа, Л.Банзрагч, Л.Болдбаатар Г.Эрдэнэтунгалаг, Т.Батсайхан гээд нийтийн дууны нэгэн үеийн төлөөлөл болсон залуучууд Яруу найрагч Н.Энхбаатарын шинэхэн бүтээлүүдийг үзэгчдэд хүргэх ба тоглолтын үеэр содон сонин сюрпризийг ч танд хүргэнэ гэнэ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.