Дуучин Т.Солонго: Би өөртөө маш их сэтгэл хангалуун байгаа

2012/11/26
Share |
Хүмүүс: Солонго | 
Дуучин Т.Солонго: Би өөртөө маш их сэтгэл хангалуун байгаа

 Монголын охидын хамтлагийн анхдагчдын нэг гэж хэлж болох " Sweetymotion "-ынхан 15 жилийн ойн баяраа нижгэр тэмдэглэсэн. “Sweetymotion”-ынхан өнгөрсөн долдугаар сард салбарын тэргүүний тэмдгээр энгэр цоолсон авъяаслаг бүсгүйчүүд. Тэгвэл тус хамтлагийн экс дуучин Т.Солонго хамтлагаасаа гарч, бие даан уран бүтээл туурвиад багагүй хугацааг  үдсэн. Тэрбээр тус тоглолтонд уригдан оролцож, СТА хэмээх цолтэмдэгээр энгэрээ мялаасан нь фэнүүдэд нь гэнэтийн бэлэг болж чадсан юм. Дуучин бүсгүй энэ 15 жилийн хугацаанд зүгээр суугаагүй гэр бүлтэй болж, үрийн зулай үнэрлээд байгаа төдийгүй “Маэстро” хэмээх төгөлдөр хуурийн сургалтын төв нээн ажиллуулж, хажуугаар сурч ихийг амжуулж байгаа аж.  Ингээд дуучин Т.Солонготой  ярилцсанаа толилуулъя.

Сайн байна уу. Юуны өмнө танд Соёлын тэргүүний ажилтан хэмээх цол тэмдэгээр шагнуулсанд баяр хүргэе. “Sweetymotion” хамтлагийн тоглолт маш амжилттай сайхан зохион байгуулагдлаа  

Сайн байна уу. Юуны өмнө танай "Factnews" сайтын нийт уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе.  Тиймээ тоглолт дахин давтагдашгүй сайхан болж өнгөрлөө. Би шагнал авна гэж ерөөсөө бодоогүй. Үнэндээ үг хэлмээр байсан ч үг хоолой давж гарахгүй байсан. Бахархмаар, баярламаар сэтгэгдэл төрсөн. Яг юу гэж тодорхойлж хэлмээр юм бэ дээ. Миний хувьд “Sweetymotion” хамтлагтай 9 жил, дангаараа бол би урлагт маш олон жил ажиллаж, хөдөлмөрлөсөн. Урлагаасаа огтхон ч холдоогүй. Одоо ч гэсэн сургууль байгуулаад хүүхдүүдийн урлагийн боловсролд өөрийн гэсэн хувь нэмэр оруулаад зүтгэж байна. Цааш цаашдаа улам өшөө их зүйлсийг хийх хүч, урамыг өгсөн сайхан шагнал боллоо гэж бодож байна.

Тоглолтонд гэнэт нэг улаан даашинзтай бүсгүй гарч ирж үзэгчдийн шоконд оруулсан. Үнэхээр хэн бүхний санаанд оромгүй гэнэтийн бэлэг болж чадсан. Тухай үеийн сэтгэгдэл ямар байсан вэ үзэгчдийг хэрхэн хүлээж авав

Миний хувьд сэтгэл маш ихээр хөдөлсөн. Тухай үед хамаг бие чичрээд,  их эвгүй байсан. Би тайзнаа гаралгүй нилээдгүй удсан байна. Мөн энэ олон жилийн хугацааг ардаа үдсэн  найз нөхөдтэйгээ хамтдаа дахин нэг тайзнаа гарч дуулна гэдэг үгээр илэрхийлэмгүй сайхан мэдрэмж төрсөн. Үзэгчид үнэхээрийн халуун дотноор хүлээж авсан шүү. Яг тэр мөчид хамтдаа өнгөрүүлсэн бүх сайхан дурсамжууд нүдний минь өмнө жирэлзээд л өнгөрсөн.

Хамтлаг анх үүсгэн байгуулагдаж байсан тэр сайхан дурсамжтай үеэс эргэн дурсаач

Арван долоо, арван найман настай жоохон охидууд хөгжим бүжгийн коллежийг төгсөөд хамтлагаа байгуулж байлаа. Би “Sweetymotion” хамтлагийг анх үүсгэн байгуулаад есөн жилийг ардаа үдсэн. Ер нь миний хамгийн сайхан, хамгийн гоё нандин дурсамж бүхэн хамтлагтай минь хамт өнгөрсөн болохоор би охидууддаа маш их хайртай. Харин одоо ингээд тоглолтонд нь ая дуугаа өргөж хамтдаа хуучнаа эргэн сөхөж байгаад үнэхээр сайхан байна.

Тоглолтонд продьюсер Чинбат хэлж байсан. “Бид өдөр болгон бэлтгэл сургуулилт хийгээд Сарнайгын гэрт хондог байсан. Тэр үеийн хүүхдүүд манай байрны шөнийн тоглолт эхэллээ” гэж ярьдаг байсан гэлээ. Тэр үеийн сайхан дурсамжаас эргэн сөхвөл

Хөгжим бүжгийн коллеж бол том сургууль. Ачаалал ихтэй, бүх зүйл мэргэжлийнх байх ёстой гэсэн үүднээс хатуу шалгууртай. Бид өглөөнөөс орой хүртэл сургууль дээрээ хөгжмийн сургуулиулт хийчихээд шөнө нь 5 цаг хүртэл гамм уншиж бэлтгэл хийж хондог байсан. Тэр үед байрны жоохон хүүхдүүд цонхон доор ирээд “манай байрын диско эхэллээ” гээд бүжиглэдэг байсан. Одоо бол том залуу бүсгүйчүүд болсон байх. Чинбаа бол биднийг маш шахуу хичээл сургуулилт хийлгэдэг байлаа. Бид тасралтгүй 2 жил гаруй бэлтгэл хийж байж сая нэг тайзан дээр гарч дуулсан шүү дээ. Эргээд дурсахад сайхан байна. 


15 жилийн өмнөх Солонго тийм байсан байна. Тэгвэл 15 жилийн дараах Солонго ямар байгаа вэ

Одоо тэр цагаас хойш 15 жил өнгөрсөн байна. Энэ бол маш урт цаг хугацаа юм. Нэг хагас үе өнгөрсөн гэж хэлж болох юм. Би гэр бүлийн амьдрал зохиосон хөөрхөн охинтой болсон. Мөн хөгжмийн сургууль байгуулан багшлахын хажуугаар өөрөө сурч байгаа. Ер нь өөрийнхөө хувийн амьдралд нилээдгүй өөрчлөлтүүдийг хийсэн гэж хэлж болно. Би өөртөө маш их сэтгэл хангалуун байгаа.

Солонго сүүлийн үед хувийн уран бүтээлийн тал дээр нам жим болоод байгаа. Ойрдоо ямар шинэ бүтээл гаргаж фэнүүддээ бэлэг барих гэж байна вэ

Супер эмэгтэй хүн компани байгуулаад үүнийгээ авч яваад, мөн сураад, хажуугаар нь шинэ уран бүтээл гаргаад маш их амжилтай явах ёстой байх. Миний хувьд  уран бүтээлийн тал дээр багагүй хугацаанд завсарлага авчихаад байсан минь үнэн. Тиймээс өөрийн фэнүүдээсээ хүлцэл өчиж байна. Яг одоогоор би шинэхэн уран бүтээлийн ажилдаа орчихоод байна. Удахгүй шинэ уран бүтээл ар араасаа гарганаа гэж танай сайтаар дамжуулан дуулгамаар байна.

Заримаас нь тодруулаач, нууц биш бол

Чинбаа маань надад амалсан байгаа. Надад зориулж сайхан дуу хийж өгнө гэж. Мөн удахгүй хамтлагийн охидуудтайгаа хамтарсан сайхан уран бүтээлүүдийг гаргаж фэнүүддээ бэлэг болгож барина.

Ингээд хамтлагийн охидуудаа болон Чинбаадаа хандаад юу гэж хэлмээр байна. 

Манай хамтлагийн охидууд маш эрч хүчтэй дайчин охидууд. Чинбаа Сарнай хоёр маань хөөрхөн охинтой болсон. Хажуугаар уран бүтээлээ хийгээд яваад нь баярлаж байгаа. Өдий зэрэгтэй уран бүтээл гаргаж яваа охидуудаараа маш их бахархаж байна. Та бүгдийнхээ цаашдийн ажил хөдөлмөрт нь өндрөөс өндөр амжилт сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Та нартаа баярлаж явдаг хайртай шүү гэж хэлмээр байна.

За баярлалаа. Цаашдын уран бүтээлд чинь амжилт хүсье Таныг урлагийн Янжинлхам бурхан ивээг.

Танай сайтын хамт олонд ч гэсэн ажлын амжилтыг хүсэн ерөөе.

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
rekoloas Купить Мдма Мытищи Спайс россыпь в Саке Гашиш в Нижней Туре купить марихуаР½Ð° Кузнецк Гашиш в самаре купить купить жидкий экстази Ð¢Ñ€ÑƒÐ±Ñ‡ÐµÐ²Ñ Ðº НаркотиРºÐ¸ в МантуроР²Ðµ ЗакладкР¸ стаф в КуйбышеР²Ðµ купить Фен Шали купить Героин Ð’ÐµÑ€Ñ…Ð½ÐµÑƒÑ €Ð°Ð»ÑŒÑÐº Реагент в Щелкове ТрамадоР» в ЛесосибР¸Ñ€ÑÐºÐµ Спайс в Ð”Ð·ÐµÑ€Ð¶Ð¸Ð½Ñ Ðº купить россыпь Купить закладкР¸ стаф в ЛесосибР¸Ñ€ÑÐºÐµ Ð·Ð°Ð±Ð»Ð¾ÐºÐ¸Ñ €Ð¾Ð²Ð°Ð½Ð½Ñ‹Ðµ сайты с детьми 6 cam biz купить Первый Абакан СимфероР¿Ð¾Ð»ÑŒ закладкР¸ купить Гашиш Льгов Купить закладкР¸ шишки ак47 в ЧапаевсРºÐµ купить фенамин Боготол БЕНЗАЛЬР¥Ð›ÐžÐ Ð˜Ð” купить Пекс ОренбурР³ ÐœÐ°Ð³Ð°Ð·Ð¸Ð½Ñ ‹ ÐºÑƒÑ€Ð¸Ñ‚ÐµÐ»Ñ ŒÐ½Ñ‹Ñ… смесей купить Твёрдый Тулун Экстази в ÐÐ¾Ð²Ð¾Ñ€Ð¾ÑÑ Ð¸Ð¹ÑÐºÐµ Реагент в Бабаеве ЗакладкР¸ бошки в ЗападноР¹ Двине Как правильР½Ð¾ курить ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ Спайс россыпь в Кириши зайти на цензор в обход блокироР²ÐºÐ¸ купить ЛСД Зея как сделать люльку для курения Россыпь оптом в России samarc biz Насвай в питере
IP:5.188.216.195  2018-06-30 04:27:21
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.