Хүмүүс: П Шүүдэрцэцэг | |
Мисс, загвар өмсөгч П.Шүүдэрцэцэг "Валентины захидал", "Хайрлаж болох уу" зэрэг дэлгэцийн хэд, хэдэн кинонд тоглосон. Монголын кино урлагт хүч үзэж буй авьяаслаг бүсгүй эротик дүрд тоглоно гэдгээ албан ёсоор мэдэгджээ. Тэрбээр саяхан “Хэрвээ надад үнэхээр таалагдсан зохиол таараад, тохироо нь бүрдэх юм бол эротик дүрд тоглоно. Гэхдээ цаг хугацаа нь болоогүй байна” хэмээн найз нөхөддөө ярьж яваа гэнэ. Дашрамд дуулгахад П.Шүүдэрцэцэг “25 суваг” телевизээс зохиоддог “Дуэт, дуэль” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт оролцохоор болжээ. Тэрбээр тус нэвтрүүлгийн “Дуэль вакус” багийн гишүүнээр оролцож байгаа юм байна.