Хувис, товшуур, хэц эгшиглэх “Ертөнц” цомог

2012/11/27
Share |
Хүмүүс:
Хувис, товшуур, хэц эгшиглэх “Ертөнц” цомог

Монголчууд бидэнд мартагдах дөхсөн  хөгжмийн зэмсгүүдээр нэгэн шинэ цомог бүтээхээр “BRO’S records”-ын уран бүтээлчид 2009 онд ажлаа эхлүүлж байжээ.
 
“BRO’S records”-ын уран бүтээлчид “Ертөнц” цомгоо танилцуулах тоглолтыг энэ сарын 30-нд “Blue Sky Tower”-ын “Sky Lounge”-нд 19.00 цагт хийхээр товлосон байна. Тоглолтод “Ертөнц” цомогт багтсан уран бүтээлийн дээжээс хүргэх ба тэдгээр гайхамшигт уран бүтээлийг бүтээсэн Монголын хуучны хөгжмийн зэмсгийг дэлгэн үзүүлж, уран бүтээлчидтэй халуун дотно яриа өрнүүлэх боломжийг олгох нь ээ. Тэнгэрт ойрхон тухалж, тэндээс ертөнцийг сонордмой. Уг тоглолтод “Ертөнц” цомогт багтсан “Уулс”, “Онгод”, “Салхи”, “Тэнгэр”, “Ус”, “Хурай хурай хурай” бүтээлүүд эгшиглэнэ.  Тоглолтод Г.Онон товшуур, хэц, хубис, хэл хуураар тоглох бол Ц.Алтангэрэл буюу “A Sound” хамтлагийн Атка хубис, гитар эгшиглүүлэн, Азийн ятгын хатан хаан Ч.Мөнх-Эрдэнэ, төгөлдөр хуурч Н.Ганбат, гитарчин Э.Оргилболд, басс гитарчин Д. Батбилэг, их хуурч Д.Ганпүрэв, “A Sound” хамтлагийн бөмбөрчин Ю.Батпүрэв, саксафончин Ц.Нямгэрэл, лимбэчин Б.Цогбаяр, “TV Coctail” хамтлаг, “Бөртэ” хамтлаг, дуучин Б.Солонго нар оролцохыг сануулъя. 

Сонирхуулахад, “Universe” буюу “Ертөнц” цомгийг анх “Mongolia the canorous” хэмээн нэрлэж байсан ч дараа нь “The canorous” болгон өөрчилсөн байна. Харин одоо Монголын эртний хувьсан өөрчлөгдсөн хөгжмийн зэмсгээр шинэ цагийн ethno electronic, chillout ,world music, new age зэрэг урсгалаар эгшиглэх  цомог байгалийн дуу чимээтэй хоршин “Ертөнц” нэрээр хүрэх гэж байна. Уг цомог Монголын түүх соёлын биет ба биет бус өв соёл, ардын хөгжмүүдийг судалсан судалгаандаа тулгуурлан зохион найруулж, бичлэгийг нь хийсэн гэдгээрээ өвөрмөц, онцлог бүтээл бөгөөд монгол ардын хувис, товшуур, хэц, хэл хуур зэрэг хөгжмийг сэргээн хөгжимдөж эгшиглүүлсэн аж. Тиймдээ ч “Ертөнц” цомгийг бүтээхэд чамгүй хугацаа шаардагджээ.

Цомгийн хөгжмийн зохиолчоор Г.Онон, продюссераар М.Болд ажилласан байна.  Та “Ертөнц” цомгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.bros.mn цахим хуудсаар болон www.facebook.com/BrosRecords фэйсбүүк хуудсаар дамжуулан авч болох юм.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
pdfxwwd CMTxIUmjzyezpteukd, [url=http://bmhrezhsgxvs.com/] bmhrezhsgxvs[/url], [link=http://twsbprvfkcys.com/ ]twsbprvfkcys[/link], http://sxnzwgjjbdxk.com/
IP:5.188.211.10  2019-03-25 15:57:29
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.