Хайрын дууны халуухан хосууд

2012/11/28
Share |
Хүмүүс:
Хайрын дууны халуухан хосууд
“Вансэмбэрүү”,”Бид мартахгүй”,”Ханьсах заяа”, “Ханийн жаргал” зэрэг хайрын дуугаар олондоо хүндлэгдсэн анхны хос дуучин МУГЖ С.Вандан, Д.Дуламсүрэн. Тэд 1970, 1980-аад онд ятгын эгшгийг уянгалуулаад, хослон дуулсан төдийгүй намуухан хоолойгоороо урлагийн алтан тайзыг одоо ч гэсэн мялааж, ард түмнээ хөглөж яваа авъяаслаг дуучид юм

Гэр бүлээрээ дуулж, урлагийн алтан тайзыг мялааж ирсэн дуучин хос Н.Баасандорж, Ц.Түмэнжаргал. Нөхөр нь Түмээг “би чамтай учраагүй бол өдийд ийм сайхан дуунууд миний сэтгэлээс ундарч төрөхгүй байсан, чи минь миний гэрэл гэгээ юм шүү” хэмээн хэлж байсан удаатай.

“Сүүн цагаан хурим”, “Дандаа чамайг хайрлаж явъя”, “Жаргалын цэцэг”, дуугаараа үзэгчдээ ямагт хайрын дуэлд дуудаж байдаг дуучид бол О.Анхаа, Б.Халиун. Тайзан дээр ч амьдрал дээр ч хайрандаа бялуурч байдаг дуучид маань саяхан “Монголын гэр бүл, хайрын клуб” нэртэй төрийн бус байгууллага нээн ажилуулж байгаа билээ.

“Хайранд хоргодсон Амар”, Нүдэн хайр”,”Хайрын болзоо” дууг эгшиглүүлж эхэлсэн цагаас фенүүдийнхээ анхаарлын төвд байсаар ирсэн дуучид бол яах аргагүй Н.Тамир Х.Оюунцэцэг. Тэдний олон сайхан дуунууд сонсогч олны сонорыг өөрийн эрхгүй мялаадаг юм.

Уран бүтээлийн хамтын гараа нь хайр сэтгэл болон дэлбээлж, нэг гэрт сэтгэл нийлэн амьдрах болсон дуучин хос Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа. Тоглолтын тайзан дээр хайртай бүсгүйнхээ өмнө өвдөг сөхрөн байж,, үзэгч түмний өмнө гэрлэхийг гуйсан Д.Хишигбаяр хуримаа хийж сэтгэл нь амарсан гэдэг шүү.

Зүрхний наран гэдэг дуугаараа олны танил болсон хос хоёр Б.Оюунбат, Р.Бадралмаа. Тэд хайр дурлалын олон дууг хамтран дуулж хайрын дууч хэмээх цолтой болсон билээ.

Дуучин Мөнхбат, Үүрээ хоёр Рок попын ертөнцөд дуэтээр дуулж, их л эв найрамдалтай гарч ирсэн. Хэд хэдэн дуу дуулсныхаа дараа өөрсдийнхөө зам мөрийг хөөж хамтран дуулахаа больсон. Гэсэн ч тэд саяхан Хайр гэрэлтсэн харц гэх дууг хамтран дуулж хайрын дууч гэх нэрээ эргүүлэн авахаар болж байна.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.