Хүмүүс: Агиймаа | |
Монголын сайхан бүсгүйчүүдийг ээлж дараалан нүцгэлсээр байгаа. Түүний нэгэн нь "B" продакшны залуу уран бүтээлч Э.Агиймаа юм. Хоолойны ур чадвар, зүс царай, бие хаа гээд үеийнхнээсээ "тасарчихсан" дуучин бүсгүй сүүлийн үед уран бүтээлээ хойш тавьж, “ээж” болоод багагүй хугацаа өнгөрөөд байна. Агиймаа ээж болохын өмнө нэг хэсэгтээ л шоучин, архичин гэх хэл ам тасраагүй. Гэсэн ч тэрээр хөл хүнд болж энэ бүх хэл амнаас холдсон гэхэд болно. Түүний нөхрийг Никитон хамтлагийн дуучин Баачкагийн төрсөн дүү Төрөө гэдгээр нь уншигчид андахгүй сайн мэднэ. Дашрамд дуулгахад дуучин бүсгүй тун удахгүй уран бүтээлдээ орох бодолтой байгаа гэнэ лээ.