О. Магнай “Нарантуул”, “Хархорин” зах рүү төлбөр төлж орохыг болиуллаа

2012/11/28
Share |
Хүмүүс: О Магнай | 
 О. Магнай “Нарантуул”, “Хархорин” зах рүү төлбөр төлж орохыг болиуллаа

Хэрүүлч заргач, тэмцэгч, жагсагч гээд аль болохгүй, бүтэхгүй юм бүхэнд нэр холбогдож явдаг дэндүү шударга ч юм шиг, хэтэрхий шулуухан ч юм шиг зантай О.Магнай Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргаар томилогдсоноос хойш ажлыг ч харин хийсэн шиг хийж байгаа хэмээн олны талархалыгхүлээгээд байгаа. Тэрбээр саяханы нэгэн хуралдаанаар “Нарантуул ОУХТ”, “Хархорин” зах рүү иргэд орохдоо 50 төгрөгний хураамжийг төлдөг байдлыг зогсоохоор болсон байна.  О.Магнай “Дэлгүүр ороход мөнгө төлдөг явдал энэ дэлхий дээр байхгүй шүү дээ. УИД рүү ороход 100 төгрөг тасалж болохгүй. Миний мэдэхээр музейд ороход, үзвэр үзэхэд мөнгө төлдөг. Харин дэлгүүр рүү ороход мөнгө өгч болохгүй” хэмээн мэдэгджээ.  Тиймээс энэ асуудлыг хэлэлцээд ирэх сарын 1-ний өдрөөс эхлэн “Хархорин” зах, “Нарантуул ОУХТ” үйлчлүүлэхээр орохдоо мөнгө төлөхгүй болгосон байна.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.