“Тамирчны алдар” дуунд хүндэтгэл үзүүлэх ёслолын арга хэмжээ боллоо

2012/11/29
Share |
“Тамирчны алдар” дуунд хүндэтгэл үзүүлэх ёслолын арга хэмжээ боллоо

Өчигдөр Спортын төв ордонд “Тамирчны алдар” дуунд хүндэтгэл үзүүлэх ёслолын арга хэмжээг зохион байгуулагдлаа. Энэхүү арга хэмжээнд Монгол Улсын спортын бүх холбоод оролцсон юм. “Тамирчны алдар” дууг 1988 оны Сөүлийн олимпийн хүрэл медальт Монгол Улсын Гавьяат тамирчин Н.Энхбатад зориулан “Чингис хаан” хамтлагийн ахлагч МУГЖ Д.Жаргалсайхан зохиож байсан түүхтэй аж. Энэхүү дуу 1992 онд олонд түгсэнээс хойш тамирчдын хайртай дуу болсон гэхэд болно. Ирэх жил тус дуу төрсний 25 жилийн ой болох бөгөөд “Тамирчны алдар” дууны хоёр дахь хувилбарын зураг авалтыг уг ёслолын үеэр хийсэн юм. “Мөнгөн цагариг” клубын санаачлагаар бүтээх гэж буй уг клипэнд их спортын өнөө цагийн алдартнууд болох Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр, Э.Бадар-Ууган, Д.Дагвадорж, Х.Цагаанбаатар, П.Сэрдамба, О.Гүндэгмаа, Д.Баатаржав нарын тэргүүтэй 60 гаруй тамирчны ялалтын торгон агшныг мөн багтаасан байх юм байна. 


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.