Б.Ганбат сvvний бизнес эрхлээд завгvй явна

2008/05/12
Share |
Хүмүүс:
 Б.Ганбат сvvний бизнес эрхлээд завгvй явна

Монгол бєхийн зvлэг ногоон дэвжээн дээр ир бяр, aaг омгоороо эзэрхийлэн гарч ирсэн ч хvрэх ёстой єндєрлєг, авах ёстой цолоо авч чадаагvй vлдсэн харамсмаар бєхчvvд олон бий. Тэдний нэг нь улсын заан Б.Ганбат.

Тvvнийг 18 настай залуу Увс аймгийн Баруунтvрvvн суманд ижий аавын хvvхэд байхад Баянаа аварга бєх болгоно, тэгэхдээ бvр тухайн цагт хэнд ч дийлдэхгvй бодоо байж, єєрийнх нь улсад 10 тvрvvлсэн амжилтыг эвдэхэд тун ойрхон тулж ирээд байсан Б.Бат-Эрдэнэ аваргыг "нухуулах" гэж хотод авчирсан гэдэг. Тэрбээр 20 насандаа /1996 он/ аймгийнхаа баяр наадамд тvрvvлж аймгийн арслан цол хvртсэн цагаас заал танхимын барилдаанд єдєр алгасалгvй зодоглож, улсын цолтнуудын зvрхэнд "шар ус" хуруулж эхэлсэн.

Ц.Цэрэнпунцаг, А.Сvхбат, Д.Сумъяабазар, Б.Гантогтох, Г.Єсєхбаяр, Б.Ганбат нарын залуу хvчтэнvvдийн эзэрхийлэл эндээс эхэлж байлаа. Тэдний хооронд жинхэнэ утгаараа "гал асдаг" байсан. Зєвхєн энэ хэдийн барилдааныг vзэх гэж Спортын тєв ордон зvv орох зайгvй пиг дvvрдэг байв. Б.Ганбатыг 1997 оны наадмаар начин байтугай дээшээ барилдана гэж олон тvмэн итгэл хvлээлгэн харж суутал Ц.Цэрэнпунцаг / одоогийн гарди/ гурвын даваанд амлан євдєг шороодуулж байсан нь багагvй шуугиан дэгдээсэн.

Ямар сайндаа Баянаа аварга "Ганбатыг гурвын даваанд унана гэж зvvдэлсэнгvй. Цэрэнпунцаг арай дэндvv аархаж байна" хэмээн цэнгэлдэхэд гасалж суухав дээ. Тэрбээр 1997 оны cap шиний баярт даваа бvртээ тунаж, тунасан бvхнээ орхисоор долоо даван Б.Бат-Эрдэнэ аваргатай тvрvv, vзvvрт шалгарч байсан. Улсын цолгvй cap шинийн баярт тvрvv, vзvvр булаацалдсан тохиолдол ємнє нь байгаагvй. Ингэж аархаж, уран дайчин барилдаанаараа олны нvдийг хужирлаж, хайрыг булааж байсан Б.Ганбатыг юун аварга, ерєєсєє заан цолонд л хvрээд тогтсонд нь ард тvмэн харамсдаг. Тvvнийг єнгєрсєн жилийн наадмаар єєрєє єєрийгєє шанаадсан гэх яриа гарч байв.

Учир нь тавын даваанд Дорноговийн А.Цацавширт євдєг шороодон цолонд хvргэсэн. Гэвч Єсєхєє, Сумъяа аваргууд бvгд дор даваанд унасан наадам яах аргагvй тvvнийх болох байлаа. Зааныг фермерийн аж ахуй эрхэлж сvv, сvvн бvтээгдэхvvний бизнест ханцуй шамлан орсныг мэдэх хvн цєєнгvй. Бизнесийнх нь ажил тун их бvтэмжтэй байгаа бололтой. Харин бэлтгэл сургуулилтаа яаж байгаа бол. Ц.Цэрэнпунцаг гарди шиг бєхєє орхин, бизнесээ хєєж наадамчин олноо битгий л гомдоогоосой. Тvvнд єнєє жил бас л "шаанс" бий юмсан. Vvнийг л бvv умартаасай гэж хvсэх минь.

Эх сурвалж: Өнөөдрийн Монгол

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
chocopie aCdRsd oakley ????? Tired of all the japan news flashes? We are at this website to suit your needs!
IP:89.28.10.242  2018-12-21 07:37:21
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.