Р.Гончигдоржийн охин Ариунхишиг Боловсролын салбарт цахиур хагалахаар Англи сургуулийн захирал болжээ

2012/12/01
Share |
Хүмүүс: Р Гончигдорж | 
Р.Гончигдоржийн охин Ариунхишиг Боловсролын салбарт цахиур хагалахаар Англи сургуулийн захирал болжээ

Улс төрийн лидерүүдийн тэргүүн эгнээнд манлайлж ирсэн Р.Гончигдор үзэсгэлэнт хүүхдүүдээр өөрийгөө гоёдог нь нууц биш. Тэрбээр Г.Уянгахишиг, Г.Ариунхишиг, Г.Эрдэмхишиг, Г.Төрхишиг хэмээх дөрвөн хүүхэдтэй. Математикч аавыгаа дуурайсан эдний хүүхдүүд бүгд гадаадад боловсрол эзэмшсэн, мэдлэг мэргэжил төдийгүй эгэл даруу зангаараа хэнийг ч дагуулахгүй хүүхдүүд байдаг.

Аавынхаа мэргэжлийг эзэмшсэн отгон охин Г.Ариунхишиг нь өнгөрсөн жил УИХ-ын гишүүн Ц.Цолмонгийн хүүтэй нижгэр хуримаа хийж, гал голомтоо албан ёсоор бадраасан билээ.  Хүргэн хүү нь барилгын бизнест чамгүй нөлөөтэй бизнесмэн. Харин Г.Ариунхишиг нь Моннист группт хэлтсийн дарга хийж байгаад саяхнаас ажлаа өөрчилсөн гэнэ. Тэрээр Монголын боловсролын салбарт хөл тавьж, Монголдоо анхдагч Англи сургуулийн захирлын албыг хашиж байгаа аж.   


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.