ДОХ-ын улмаас 17 хүн нас баржээ

2012/12/01
Share |
Хүмүүс:
ДОХ-ын улмаас 17 хүн нас баржээ

Өнөөдөр Олон улсын ХДХВ/ДОХ-ын эсрэг дэлхийн өдөр. Энэхүү өвчнөөр өвчлөглөгсөдийн тоо жилээс жилд манай улсад нэмэгдсээр байна. Монгол Улсад ХДХВ-ийн анхны тохиолдол 1992 онд оношлогдож 2012 оны арваннэгдүгээр сарын байдлаар ХДХВ,ДОХ-ын нийт 121 тохиолдол албан ёсоор бүртгэгдсэн. Одоогийн байдлаар ХДХВ, ДОХ-ын улмаас 17 хүн нас бараад байна. Нийт халдвартай хүмүүсийн 80 хувь нь эрэгтэй, 20 хувь эмэгтэй байгаагаас өндөр эрсдэлт бүлгийн хүн ам дийлэнх хувийг эзэлж байгаа бөгөөд ХДХВ-ийн халдварыг 100 хувь бэлгийн замаар авсан байна. Нийт халдварын 50 гаруй хувийг 20-29 насны залуучууд эзэлж байгаа аж.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.