Хүмүүс: Базарсад Жаргалсайхан | |
Энэ сарын 21-нд дэлхий сөнөнө, муу хүмүүс үхнэ, гурав хоног харанхуй байна, маш хүйтэн болно гэх зэрэг сөрөг мэдээлэл цацагдаад байгаа. Энэхүү цуурхлаарын сургаар хүмүүс амьсгалж бөөн лаа, шүдэнз, хоол хүнс базааж сүйд болцгоож байгаа сурагтай. Эдгээр хүмүүсийн дунд “Буян”-гийн Б.Жаргалсайхан ч багтаад байгаа аж. Тэрбээр энэхүү үйл явдлыг болохгүй гэх газаргүй хэмээн үзэж дэлхийн сүйрлээс гэр бүл, хамаатан саднаа аврахаар зэхэж нууц хонгил тохижуулж, хоол хүнс, бүхий л шаардлагатай эд зүйлсээр тоноглох ажлыг өөрийн албатуудаар хийж гүйцэтгүүлсэн гэнэ.