“Ертөнцийн төгсгөл” ирснийг Төвд лам зөгнөлөө

2012/12/05
Share |
Хүмүүс:
“Ертөнцийн төгсгөл” ирснийг Төвд лам зөгнөлөө

 Энэ сарын 21-нд Дэлхийн сүйрэл ирж “Ертөнцийн төгсгөл”  болох талаар гадуур үнэн худал нь мэдэгдэхгүй цуу яриа сүүлийн үед чих дэлсэх болсон. Тодруулбал дэлхий тэр чигээрээ гурван хоног харанхуй болно гэсэн энэхүү яриа нь хүмүүсийг эртнээс гэр орон, лаа шүдэнз бэлдэхэд хүргэж, олон хүнийг төөрөгдүүлж байгаа гэлтэй. Тэгвэл Түвдийн Кайлаш уулан дахь сүмийн Шамбалын зөнч хэмээн алдаршсан лам Америкийн Одон орон судлалын төвд зориулан мэдэгдэл хийжээ. Түвд хуврагийн баталж буйгаар, 2012 оны арванхоёрдугаар сарын 21-ний өглөөний 10.00 цагт дэлхий бараг тэр чигээрээ харанхуй болж, нам гүм гурваас дөрөв хоног үргэлжлэн ноёрхох ажээ. Эх дэлхий энэ үед тэнгэр эрхсийн “Тэг зурвас” руу орох юм байна. Байгалийн гэрэл, цахилгаан, харилцаа холбоо, дуу чимээ бүгд тэр үед байхгүй болох гэнэ. Хамгийн гол нь хүмүүс эртнээс хэрэгтэй гэсэн болгоныг нөөцлөх хэрэгтэй ба ийм байдалд орохдоо айж, балмагдах хэрэггүй хэмээн Шамбалын зөнч сануулсан аж.  

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.