TV-9 телевизийн хамт олон шинэ удирдлагаа эсэргүүцэж, нэгэн зэрэг ажлаас гарахаа мэдэгдлээ

2012/12/05
Share |
Хүмүүс: Б Энхбат | 
TV-9 телевизийн хамт олон шинэ удирдлагаа эсэргүүцэж, нэгэн зэрэг ажлаас гарахаа мэдэгдлээ

 “TV-9”-ийн сэтгүүлч, уран бүтээлчид өчигдрөөс эхлэн нэгэн зэрэг ажлаас гарахаа мэдэгдсэн байна. Учир нь “TV-9” телевизийн захирал Ц.Энхбатыг ажлаас нь чөлөөлж, түүний оронд Кино албаны дарга н.Долгор гэгчийг томилсон нь ажилчид нь таалагдахгүй байгаа аж. Тодруулбал тус телевизийн сэтгүүлч, уран бүтээлчид “Бид уран бүтээлчид. Тиймээс бидний нийтлэл нэвтрүүлэг явуулахад саад учирч байгаа тул шинэ удирдлага томилсон асуудлаа эргэн хараач ээ” гэсэн хүсэлтийг телевизийн ТУЗ-д гаргасан байна. Гэвч телевизийн ТУЗ-ын зүгээс “Томилгоогоо өөрчлөх боломжгүй” гэсэн хариу өгсөн байна. Тиймээс “TV-9”-ийн сэтгүүлч, уран бүтээлчид ийнхүү нэгэн зэрэг ажлаас гарахад хүрсэн аж. 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.