Д.Дагвадорж аварга жүжигчин П.Эрдэнэзааны эрүүг нь хугартал цохисон уу

2012/12/05
Share |
 Д.Дагвадорж аварга жүжигчин П.Эрдэнэзааны эрүүг нь хугартал цохисон уу

“Маск” продакшны жүжигчин П.Эрдэнэзааныг танихгүй, мэдэхгүй хүн ховор. Тэгвэл сүүлийн үед түүний талаар нэгэн таагүй мэдээлэл цацагдсан нь  Д.Дагвадорж аваргад шанаадуулаад 20 минут накаутад орж ухаан алдаж унасан гэх яриа. Энэ мэдээлэл  нэг хэсэгтээ л сенсааци болсон.  Тухайн үед аваргын өгсөн архийг уугаагүйнхээ төлөө алганы амт хүртсэн тухай хүмүүс ам, амандаа шуугиж байв. Хэргийг сөхвөл Д.Дагвадорж аварга Монголд ирснийхээ дараахан Худалдаа хөгжлийн банкны ард байрлах “Face” бааранд зад наргижээ. Аварга маань ихэд намбатай үйлчлүүлж байтал “Макс” продакшны жүжигчин П.Эрдэнэзаан, Ж.Мөнхсайхан хоёр орж ирснээр хамаг хэрэг мандсан аж. Хүндэтгэл үзүүлэнгээ гар барьчих санаатай очтол аварга урдаас нь хүндага виски барьжээ. П.Эрдэнэзаан нэрэлхсэн үү, яасан аваргын өгсөн вискиг амсаад тавьтал халамцуу байсан аварга түүнийг шанаадаж орхисон байна. Ж.Мөнхсайхан хий дэмий л сандарч 20 минут ухаангүй хэвтсэн П.Эрдэнэзааныг сэгсчиж, хиймэл амьсгал хийж байж сая нэг амь оруулсан гэдэг. Хамгийн хачирхалтайн эрүү нь хугарсан П. Эрдэнэзаан аваргад өнөөг хүртэл гомдол гаргаагүй бөгөөд энэхүү мэдээлэлд ямар нэгэн тайлбар өгөөгүй байгаа юм.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.