“Болор үзэг-2012” шилдэг бүтээл шалгаруулах журам

2012/12/06
Share |
Хүмүүс:
“Болор үзэг-2012” шилдэг бүтээл шалгаруулах журам
БАТЛАВ.
РАДИО ТЕЛЕВИЗИЙН 
АКАДЕМИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ 
М.НАРАНБААТАР

“Болор үзэг-2012” шилдэг бүтээл шалгаруулах журам

“Радио Телевизийн Академи”-аас санаачлан, “Монголын Сэтгүүлчдийн Эвлэл”, “Мэдээллоийн Сайтуудын Ассосиаци” хамтран зохион байгуулж буй “Болор үзэг-2012”-ын хүрээнд монголын хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байгаа нийт уран бүтээлчдийн шилдэг бүтээл шалгаруулах уралдааныг зарлаж байна.

НЭГ. Нийтлэг үндэслэл

Энэхүү журмын зорилго нь хэвлэл мэдээллийн салбарын шилдэг бүтээлийг шалгаруулах, шагнах үндсэн зарчмыг тогтооход оршино. 

“Болор үзэг” оны шилдэг бүтээл шалгаруулах уралдаанд оролцох бүтээл нь улс төр, нийгэм эдийн засаг, уул уурхай, хүрээлэн буй орчин зэрэг өргөн сэдвээр хараат бус сэтгүүлзүйн бүхий л төрөл хэлбэрээр бүтээн туурвисан байж болно. 

ХОЁР.Хамрах хүрээ

-Телевиз
-Радио
-Сонин
-Сайт
-Фото
-Сэтгүүл зүйн шүүмж

ГУРАВ. Бүтээлд тавигдах шаардлага

3.1 Дээр дурдсан салбаруудын уран бүтээлчид бүтээлээ дараах 3 төрлөөс сонгон дэвшүүлж болно. Үүнд:

-НИЙГМИЙН ХАРИУЦЛАГАА ХЭРЭГЖҮҮЛСЭН 
-МЭРГЭЖЛИЙН ТҮВШИНД БҮТЭЭГДСЭН 
-ОЛНЫ ТААШААЛД НИЙЦСЭН 

3.2 Шалгаруулалтанд 2012 оны 1-р сарын 1-нээс 12-р сарын 10 хүртэлх хугацаанд бүтээсэн, хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжин олон нийтэд хүрсэн бүтээлийг дэвшүүлнэ.

3.3 Уралдаанд оролцогчид бүтээлийн хамт овог нэр, хаяг, утасны дугаар, цахим шуудангийн хаяг бүхий мэдээллийг хавсаргана.

3.4 Уралдаанд оролцогч бүтээлээ аль төрөлд өрсөлдүүлэхээ тодорхой бичиж ирүүлнэ.

ДӨРӨВ. Шилдэг бүтээл шалгаруулах төрөл

-Телевиз-3 бүтээл
-Радио-3 бүтээл
-Сонин-3 бүтээл
-Сайт-3 бүтээл
-Фото-3 бүтээл 
-Сэтгүүл зүйн шүүмж-1 бүтээл 
-Сэтгүүлзүйн салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан-1 сэтгүүлч
-ТОП -1 бүтээл

Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдээс дээрх 3 төрөл бүрд гурав, гурван бүтээлийг шалгаруулан үлдээж, шалгарсан бүтээлүүдийг сайтанд байршуулан санал асуулгын дүнг нэгтгэн мэргэжлийн комисс 2 үе шаттайгаар шалгаруулна. 

ТАВ. Шилдэг бүтээлийг шагнах

4.1. Хэвлэл мэдээллийн оны шилдэг бүтээлийн шалгаруулалтын дүнг бүтээл
шалгаруулах комиссын хурлын шийдвэрийг үндэслэн РТА-ийн ерөнхийлөгчийн тушаалаар баталгаажуулна.

4.2. Шилдэг бүтээлд “БОЛОР ҮЗЭГ” цом, “SWAROVSKI” брэндийн үзэг, өргөмжлөл олгоно.

4.3. ТОП НЭГ бүтээлд “КИА МОТОРС”-ын 2012 оны шинэ АВТОМАШИН” болон “БОЛОР ҮЗЭГ” цом, “SWAROVSKI” брэндийн үзэг, өргөмжлөл олгоно.

ТАВ. Уралдааны бүтээл хүлээн авах хаяг:

2012 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 16.00 цаг хүртэл доорхи хаягаар хүлээн авна. 
Баянгол дүүрэг. 11-р хороо.
Хувьсгалчдын өргөн чөлөө МҮОНРТ-ИЙН байр.
ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ТӨВД биеэрээ авчирч өгнө. Утас: 328334 Г.Болор- 88280604, 99278494

“РАДИО ТЕЛЕВИЗИЙН АКАДЕМИ”. 
“БОЛОР ҮЗЭГ-2012” БҮТЭЭЛИЙН ШАЛГАРУУЛАЛТЫН КОМИССТ” гэж хаяглана.

“РАДИО ТЕЛЕВИЗИЙН АКАДЕМИ 

МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН ЭВЛЭЛ 
МЭДЭЭЛЛИЙН САЙТУУДЫН АССОСИАЦИ
Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.